Ж.Мөнхбат аваргыг сүүлчийн замд нь үдэж, Монголын тэнгэр нь хүртэл гашуудаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 13

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний бөхийн дархан аварга Жигжидийн Мөнхбатыг сүүлчийн замд нь яг одоо үдэж байна. Монгол хүн бүхэн эмгэнэн гашуудаж, их аваргаа дурсан төрийн хүндэт харуулын дор хүндэтгэн үдлээ. Түүний шарилыг Алтан-Өлгийд залав. Сүүлчийн замд үдэх ёслолд Ж.Мөнхбатын хүү, Японы сумо бөхийн их аварга М.Даваажаргал, УИХ-ын гишүүн Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар гашуудлын үг хэлсэн юм.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ "Таны тооцоотой нягт барилдаан, хөдөлмөрч тууштай зан чанар, аатай омголон дүр төрх бидний зүрх сэтгэлд хоногшин үлдлээ. Та эх орныхоо алтан хөрс шороонд амгалан нойрс доо" гэлээ. Эрхэм аваргаа үдэхээр монголчууд олноор хүрэлцэн ирсэн байлаа. Тэд "Энгүй их хүчтэй аваргын минь араас тэнгэр хангай хүртэл эмгэнэн гашуудаж байна даа" хэмээн сүслэн ярьцааж байна. Дөрөвдүгээр сарын 13-ны тэнгэрт цас хаялж байв.


 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.41.130) 2018 оны 04 сарын 13

үнэхээр тэнгэр хангай хүртэл гашуудаж байгаа аятай ямар сонин юм бэ гэж бодогдсон шүү ...

0  |  0
Иргэн(45.117.35.5) 2018 оны 04 сарын 13

Хангай дэлхий харуусан гашуудаж байна даа,Эгэлгүй Их хүчтэн эрэмгий Аварга минь.Та минь эх дэлхийнхээ хөрс шороонд тайван нойрс доо.Ум ма ни бад мэ хум

0  |  0
Zochin(66.181.166.3) 2018 оны 04 сарын 13

Ta bidnii setgeld vvrd munh orshih bolno

0  |  0
Газар дэлхий гашуудс(66.181.181.251) 2018 оны 04 сарын 13

Цас бороо холилдон орж газар дэлхий норж уйлж, гашуудаж буй мэт санагдсан нь үнэээн!!!

0  |  0
ё(64.119.22.35) 2018 оны 04 сарын 13

ХАлхын их аварга мину тайван нойрстоо, Халх Монголдоо ахин төрөөрэй

0  |  0
У(139.5.216.78) 2018 оны 04 сарын 13

УМ МАНИ БАД МЭ ХУМ УМ МАНИ БАД МЭ ХУМ УМ МАНИ БАД МЭ ХУМ

0  |  0
ХАНГАЙ(103.57.94.228) 2018 оны 04 сарын 13

Залуу үедээ үлгэр дууриалал болсон сайхан буурал байсан юм даа УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ...

0  |  0
Зочин(202.179.25.153) 2018 оны 04 сарын 13

Төв аймгаа хотол даяар сайхнаар дуурсгасан төрийн буурьтай түшээ Жамсрангийн Самбуу гуайтай мөр эгнэх нь Далай даян Дархан аварга маань байлаа. Сайны төрөл олох нь гарцаагүй

0  |  0
Иргэн(112.72.14.125) 2018 оны 04 сарын 13

Ум сайн амгалан болтугай

0  |  0
амрү_ (124.158.106.141) 2018 оны 04 сарын 13

Аатй аварга , олон сайхан дурсамж үлдээсэн их аварга маань хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнд би хувьдаа харасаж байна. Ум сайн сайн амгалан болтугай.

0  |  0
Зочид (59.153.113.53) 2018 оны 04 сарын 13

Амгалан сайхан нойрсдоо Энгуй их аварга Минь, Монголчуудын дараагийн их аварга торох эхлэл нь энэ одор байх болтугай, Увсынхан ямархуу хумуус вэ гэдэг нь очигдор хон хэруул хийгээд явж буй Баянмонх бол унэн дур торх нь ийм л хумуус шуу Дээ, алс хэтдээ муу юмны ур дагавар Даанч их шуу

0  |  0
Top