Н.Энхбаяр, С.Баяр нар хоёр өдрийн зөрүүтэй баривчлагдсан нь тохиолдол уу?

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 13

2012 оны дөрөвдүгээр сарын 12

Өдгөөгөөс зургаан жилийн өмнө Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилж байлаа.  Түүний авлигын хэрэгт буруутган баривчлахаар хууль хүчний байгууллагынхан түүний дотор цагдаагийнхан бараг бултаараа хөдөлсөн гэхэд хилсдэхгүй. Сүр дуулиан болон баривчилж, тусгайгийнхан гэрээс нь хүчээр авч явснаар “оймстой хөл гозолзуулах” гэсэн хэлц шахам гарч байлаа.

Тэрбээр, өлсгөлөн зарлаж, шүүхээр ял сонсож, хуулийнханд салаавч өгч юм юм л болсон. Түүнийг Өргөө зочидбуудлын хууль бус хувьчлал, Японы бурхны шашины байгууллагад өгсөн телевизийн тоног төхөөрөмжийг хувьдаа завшсан зэрэг хэрэгт буруутгаж баривчилсан. Сонгуульд өрсөлдөх гэхээр ялын хугацаа дуусаагүй гэсэн тайлбар хаалт болдог байлаа. Тэгвэл өнөөдөр....

Дөрөвдүгээр сарын баривчилгаа

2018 оны дөрөвдүгээр сар баривчилгаагаар эхэлж өрнөл нь ширүүхэн явж байгаа. Баривчилгааг АТГ-аас прокурорын зөвшөөрлөөр явуулсан.  Энэ сарын 1-ний шөнө Сангийн сайд асан С.Баяр, Татварын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс-Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан нарыг ч саатуулсан мэдээлэл ажлын  өглөө эрчимтэй тархав. Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан саатуулсан бололтой. Түүнчлэн  "Эрдэнэт" үйлдвэрт удирдах албан тушаал хашиж байсан Амарбатыг “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан баривчилсан. Мөн Эрдэнэт үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Ч.Мөнхжаргалыг баривчилсан юм.

 Швейцарийн Холбооны улсын Дээд шүүхээс С.Баярцогтын  1.85 сая америк доллар бүхий дансыг царцаасан гэж мэдэгдсэн. Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогт “Рио Тинто”-д уурхайн төсөл авч өгөхийн тулд хахууль авсан байж магадгүй хэмээн үзэж, мөрдөн шалгахаар болсон тухай тайлбарласан юм. Хэргийг тус улсын Прокурорын ерөнхий газраас шалгаж байгаа бөгөөд уг дансаар дамжуулан сайд асан С.Баярцогтод 10 сая америк доллар шилжүүлсэн гэжээ. 

2018 оны дөрөвдүгээр сарын 12

Үүнээс хойш зургаан жил өнгөрчээ. Оюутолгойн гэрээг байгуулсан автор нь Ерөнхий сайд асан С.Баяр. Гэрээ байгуулагдахаас эхлээд Монголд ашиггүй болсон гэх шүүмжлэлийг Рио-Тинтогоос авлига авсан байх гэдэг хардлагын хамт дагалдсаар өнөөдрийг хүрсэн.  Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгойн гэрээ, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг “Дубайн гэрээ”-тэй холбогдуулан АТГ-аас энэ сарын 10-нд  баривчилсан. Тэдний хоригдох хугацааг дахин сунгах уу, суллах уу гэдгийг 2018 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх, Чингэлтэй дүүргийн шүүхээр хэлэлцэж, хоёуланг нь дахин сарын хугацаатайгаар үргэлжлүүлэн хорихоор боллоо.

Н.Энхбаярыг баривчлагдах үед С.Баяр Ерөнхий сайдын албан тушаалаа өгчихсөн, 2012 оны УИХ-д нэр дэвшихгүй тодорхой болсон цаг. Ч.Сайханбилэг Н.Энхбаярыг баривчлагдаж байхад УИХ-ын  гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байжээ. Өнөөдөр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр чөлөөтэй иргэн бол С.Баяр, Ч.Сайханбилэг нар эрх чөлөөгөө хасуулаад, хоригдож байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд С.Баяр, Ч.Сайханбилэг нар дөрөвдүгээр сарын 12-ны өдөр шүүхээр орж  хоригдсон нь хувь заяаны тохуурхал уу, зүгээр л санамсаргүй тохиолдол уу.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.26.194.230) 2018 оны 05 сарын 31

Экс н энхбаяр энэ НОХОДИЙН шуналаас болж хэлмэгдсэн золиос болсон хүн баяр бол том гарын хулгайч бүхэл бүтэн монголыг зарж БАЯЖИСАН луйварчин

0  |  0
Монгол(202.179.27.108) 2018 оны 04 сарын 14

Энхбаяр Оюу-толгойг өгөхгүй гэсний төлөө гадны шахалт, дотоодын урвагчдын шийдвэрээр нурах хугацаа нь болчихсон 2 байшинд засвар хийж сэргээгээд түүндээ ял шийтгүүлсэн бол Баяр, Сайханбилэг нар 600 тэрбум ам.долларын үнэтэй ордыг үнэгүй гэрээлснийхээ төлөө баривчлагдсан боловч хэргийн гол эзэд болох Элбэгдорж, Зоригт нар наранд нөгөө хэдийгээ болон өөрсдийгээ хамгаалах ажлыг хөөцөлдөөд чөлөөтэй зугаалж байна. Энхбаярыг барих үед эд нарыг хожим баригдана гэж би жиргэж байснаа саналаа. Хооронд нь харьцуулбал жинхэнэ хулгайч нар нь хулгайг илрүүлснээ барьж аваад шийтгэчихсэн байжээ. Одоо л а

0  |  0
mglhuu(82.233.228.208) 2018 оны 04 сарын 13

4.12-nd huzuuguidorj-iin oimsiig gozolzuulah baisan ium daa,ene hun shig mgl-iig zavhruulsan hun tuuhend olon baidaggui l bolov uu, Unen ium uneneeree saihan Enhbayar aldaa dutagtaltai,amjilt onootoi tor barisan, elbegdorj ooriin erh ashigiin toloo mgl-iig aalznii tor oor hersen

0  |  0
Zochin(103.26.194.152) 2018 оны 04 сарын 13

Batsuh kanaduudiin buunii nohoi.mongoloo bodson tui ch bhgui hundee.dariu shalgah heregtei

0  |  0
Zochin(103.26.194.152) 2018 оны 04 сарын 13

Erguu setguulchee bayr heze bhda sangiin said bsii.galzuu hunii odriin temdeglel.nairuulga ntr bol alaad hayjee.

0  |  0
Зочин(103.26.193.76) 2018 оны 04 сарын 13

ЭЛБЭГДОРЖИЙГ БАРИВЧЛАХ ЁСТОЙ ӨӨРӨӨ ГҮЙГЭЭД ОЧИН БИЗ ЁСТОЙ АЙМШИГТАЙ ХУДАЛЧ ХУЛГААЧ МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ УЛААН ЛУЙВАРЧИН АНУ-Д ҮНТЭЙ БАЙРТАЙ КАПЛААГИЙН З5О000 ТЭРБУМ ДОЛОО ЭЛБЭГДОРЖИЙН КАРМАНД ОРСОН С ЗОРИГИЙГ АЛСАН ТЕГ- ӨӨРИЙН ХҮН ХУРЦ АЛУУРЧИНИЙГ ТАВЬ ӨӨРИЙН ХЭРЭГЭЭ ХАЦААЛУУЛЖ ЦААЗЫН ЯЛЫГ ӨӨРТ АШИГТАЙГААР ХАСАЖ ГЭМТ ХЭРЭГЭЭ НУУЖ БАЙГААН БҮХ ЗҮЙЛ ЭЛБЭГДОРЖТОЙ ХАМААТАЙ МАШ НОТОЙ РУЛГААЧ ШУУРХАЙ БАРИВЧЛӨХ ЁСТОЙ ШҮҮХ АТГ ХАМСААТАНГУУД ШҮҮ БАЯР ЯЛТАНЫ БАРИВЧЛАЖ ЁСТОЙ ШУДАРГА ШҮҮХ ГЭЖ БАЙНУУ ЯЛЗАРСАН ТӨР ЗАСАГТ

0  |  0
зочин(66.181.182.136) 2018 оны 04 сарын 13

ном журмынхаа дагуу л явж байна

0  |  0
аймшигт эрин (202.179.25.7) 2018 оны 04 сарын 13

махчин 37 оныг хэн сэрээчихвээ?

0  |  0
АСЕМ(182.160.32.93) 2018 оны 04 сарын 13

элбэгдоржийг авгайтай нь өчигдөр барьсан гээ биз дээ

0  |  0
Cbayar(73.239.110.215) 2018 оны 04 сарын 13

Odoo zorigtiig barihuu. Ajliin hesgiin ahlagch.

0  |  0
Cbayar(73.239.110.215) 2018 оны 04 сарын 13

Odoo zorigtiig barihuu. Ajliin hesgiin ahlagch.

0  |  0
зул(124.158.90.28) 2018 оны 04 сарын 13

Оюу толгойд хувалз шиг шигдсэн Батсүх гэдэг этгээдийг шалгах хэрэгтэй ганц хүн гэж ойлгож байна. Аль талын хүн бэ.

0  |  0
Элбэгдорж ирж жангаа(66.181.181.251) 2018 оны 04 сарын 13

Ч.Сайханбилэг шоронгийн ханан дээр: Элбэгдорж ирж жангаа ид--- хэмээн сийлсэн гэнэ.

0  |  0
ЗОЧИН(103.212.116.56) 2018 оны 04 сарын 13

МОНГОЛЫГ МОНГОЛЧУУД МЭДЭХГҮЙ,МОНГОЛЫГ ЭЗ АЛУУРЧИД МЭДНЭ.

0  |  0
монгол(103.9.88.210) 2018 оны 04 сарын 13

Фортунаагаас асуу

0  |  0
Top