Сард 10000 долларын цалин авч байсан Л.Пүрэвбаатарын хаусны анхны үнэлгээ 1.7 тэрбум төгрөг байжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 13

Шүүх хурлын үеэр Л.Пүрэвбаатарын хаусын анхны үнэлгээ нэг тэрбум төгрөг биш 1.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байсан. Хөнгөлөлт, хямдрал зэргээр 1.4 тэрбум руу буусан тухай яригдсан. Тэрбээр, УБТЗ-ын даргаар ажиллаж байхдаа 10 мянган долларын цалин авч байсан ажээ.  Өнөөдөр  байрыг нь буцааж өгнө гэж өөрөө хэлж байгаа ч Хан-Уул дүүргийн шүүхээс хувийнхаа эзэмшлийнх гэсэн утга бүхий шийдвэр гаргуулсан байдаг юм. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс уг хаусыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын өмчлөлд авах ёстой гэсэн шийдвэр гаргасан.

Шүүх хуралдааны үеэр шүүгчийн “Л.Пүрэвбаатар 1.4 тэрбум-төгрөгийн үнэтэй хаусаа Улаанбаатар төмөр замд буцаан өгөөд оронд нь жирийн орон сууц өгөх боломж байна гэв л асуудлын Эвлэрүүлэн зуучлуулах шугамаар шийдвэрлүүлэх боломжтой юу гэсэн” асуултад түүний бие төлөөлөгч, өмгөөлөгч нар “Тийм боломж байхгүй. Л.Пүрэвбаатар  УБТЗ-ын даргаар ажиллаж байхад олон тэрбум төгрөгийн ашигтай байсан. Төмөр замчдынхаа цалинг хоёр удаа 10 хувиар нэмсэн” гэсэн хариулт өгчээ.

Л.ПүрэвбаатарУБТЗ үүргийнхээ дагуу өгсөн байраа буцааж авч байгаа юм биз

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүийн шийдвэр тухайд Л.Пүрэвбаатар  хэвлэлээр байр сууриа илэрхийлэхдээ “Надад ажиллаж амьдрах нөхцөл хангасан албаны  орон сууцаар хангах үүргийн дагуу байгууллага нь өгсөн буцаан авч байгаа бол надад хамаагүй.

Одоогийн дарга нь Ерөнхий хороондоо надад шилжүүлэх тухай албан бичгээр өгсөн баримтыг би та нарт өгье. Өөрсдөө өгчхөөд тэр шийдвэрээ буцааж чадахгүй асуудалдаа шүүх байгууллагыг ашиглаад яваад байгаа юм байлгүй. Үе үеийн төмөр замын Замын дарга нар албаны байранд амьдардаг. Тэр зориулалтаар олон байр авсан. Өр зээлийг бол түүгээр нь шийдэж оронд нь байр авч болохгүй. Энэ орон сууцыг ном журмаар нь авч олон зуун тэрбумын үр ашиг, гэм буруугүй үйлдэл эс үйлдэл гээд, шагнал урамшуулал, ажлын ачааллын нөхөн олговор, олон улсын томоохон компанийн нэр нүүртэй холбоотойгоор удирдлагадаа шилжүүлэх нь байдаг л зүйл.  Би бол энэхүү  хувь нийлүүлсэн нийгэмлэгээс хувьдаа  байр аваагүй”  гэжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 


Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
60terbym shaxaa Nyam(202.179.24.29) 2018 оны 04 сарын 16

Bugd l xylgaichh

0  |  0
Жамбаа(103.26.195.87) 2018 оны 04 сарын 16

Ямар ч их шуналтай дуракав дээ. 10000 долларын цалин чинь л чамд ихдэнэ. Тэгээд бас гутлаа авч өмсөж чадахгүй горойгоод байгаа юм даа. ичиж үхээсэй.

0  |  0
Болд(27.123.214.109) 2018 оны 04 сарын 14

Жигдиднямаа авах гээд бгаа бол ичээсэй тэр хувийн хаустай байж шунал нь дуусахгуй юмаа

0  |  0
Болд(27.123.214.109) 2018 оны 04 сарын 14

Жигдиднямаа авах гээд бгаа бол ичээсэй тэр хувийн хаустай байж шунал нь дуусахгуй юмаа

0  |  0
Уншигч (103.26.195.19) 2018 оны 04 сарын 13

Монголын төмөр замын дарга байсан хүн 10000 долларын цалин авч энэ зэргийн хаусанд амьдрах эрхтэй байхаа харин буцааж авна гэдэг л сонин сонсогдож байна манай монголд урьд өндөр албан тушаал хашиж дарга байсан хүнийхээ оyuн ухаан хүч чадлыг ашиглаж дуусаад дараа нь эргээд нөгөа хүндээ их л халгаатай эд хөрөнгө орон сууцыг хураах шоронд хийх бөгсийг ухах хар пяардаж байхаа болимор yuм даа төмөр замыг ямар дампууруулаад хаясан хүн биш харин ч төмөрзамын 17000 ажилтныг удирдаж цалинг 10 % нэмсэн нь ажилчдын ар гэрт их л дэм болж байсныг энд дурьдахад болно

0  |  0
Иргэн(202.72.245.206) 2018 оны 04 сарын 13

ТӨК - уудын захирлуудын шунал хэрээс хэтэрч байна

0  |  0
Иргэн(202.179.31.13) 2018 оны 04 сарын 13

Жигжиднямаа хүнд юм өгсөн бол өгсөн шиг бай чадахгүй бол битгий өгч бай. Хэн хэндээ амар. Юм өгчихөөд араас нь гогиноноод яваад байх шаардлагагүй. Эр хүн шиг бай.

0  |  0
Setgegdel(27.123.214.125) 2018 оны 04 сарын 13

Zugeer l bairaa butsaaj ug. Ner nuuree bodooch de.

0  |  0
asuult. (124.126.2.102) 2018 оны 04 сарын 13

Tomor zamaas bair avaagui yum bol ene bair tegeed heniih bolj taarah ve?! Purevbaatar aa?! Ene hausiig TZ ni ogson bai,shiljuulsen baig ta avaad odoo ezemsheed l suuj baigaa bizdee. Tanii helgeer avaagui l yum bol ta onoodor ene suuj baihgui bizdee. Tegeheer ali ch utgaar yarisan avsan l bolj taarad baih yum

0  |  0
зочин(202.131.243.190) 2018 оны 04 сарын 13

Төрийн өмчит компаниудын захирал, орлогчид их л ядарч байж ашигтай ажилууллаа гээд байр, машинаар өөрсдийгөө шагнадаг. ялангуяа Эрдэнэтийн үе үеийн дарга захирлууд, гэтэл жинхэнэ ажилчид нь цалингаас цалингийн хооронд өр зээлтэй л амь зууж байна даа

0  |  0
би(64.119.20.107) 2018 оны 04 сарын 13

Эрдэнэтийн УБҮ, Эрдэнэс монгол, Төрийн банк гм төрийн өмчит ХК-иудын захирлууд одоо ч үүнээс илүү цалин авч байгаа шдээ. Яагаад энэ талаар хөлсний бичээчид дуугарч чадахгүй байна.

0  |  0
найз нь(66.181.180.246) 2018 оны 04 сарын 13

энэ шуналтын бүх хөрөнгийг хураагаач яасан ичдэггүй тэнэг вэ . тэтгэвэрийнхнийг яаж болдог гэж санана. сард 10000доллар авчаад ядуу байна хувцасаа авгайнхаа хувцасыг авна гэх гэж. найз нь харин гутчихлаа. чи нөхөддөө ядуугаа гайхуулдаг

0  |  0
S(202.21.106.154) 2018 оны 04 сарын 13

I ямар балиар царайтай юм бээ яг элбэгдорж шигээ

0  |  0
Иргэн(172.58.136.76) 2018 оны 04 сарын 13

Хэдэн дарга нар доллараар цалинжаад бас урамшуулал аваад ер дээд тушаалынханд их ээлтэй улс шүү.

0  |  0
онигоо(202.21.99.42) 2018 оны 04 сарын 13

байр авахуулна,гутал авахуулна яасан ч ядарсан амьтдаар дарга тавьдаг юм дээ,

0  |  0
Top