Сураггүй алга болсон хүүхдүүдийн хоёр нь нас барж, нөгөө нь осгосон байдалтай олджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 13

Багануур дүүрэгт сураггүй алга болсон гурван хүүхдийн хоёр нь осгож нас барсан, нэг нь осгосон байдалтай олджээ.

Тодруулбал таван настай, эрэгтэй Б, Ц хоёр гурван настай дүү Б-гээ дагуулан энэ сарын 11-ний өдрийн 14:00 цагийн орчимд гадаа тоглохоор гарчээ. Гэвч тухайн өдрийн 20:00 цагийн орчимд тэднийг алба болсон тухай дуудлага цагдаагийн газарт ирсэн байна.

Дуудлагын дагауу дүүргийн цагдаагийн хэлтэс, онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, эрэн сурвалжлах ажиллагааны хүрээг тэлж явуулснаар дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 10.25 цагт мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Наранбаяраар ахлуулсан эрлийн хэсэг сураггүй алга болсон хүүхдүүдийг Багануур дүүргийн төвөөс 9 км зайд Хэрлэн голын дагуух Улаан эрэг гэх газраас олсон байна.

Хэргийн газарт очиход таван настай Б осгосон байдалтай, таталт өгч байсныг эмнэлгийн анхан шатны тусламжийг яаралтай үзүүлж, дүүргийн эрүүл мэндийн төвд хүргэж, эрчимт эмчилгээ хийлгэжээ. Одоогоор биеийн байдал нь тогтворжсон бөгөөд эмчилгээг үргэлжлүүлж байгаа аж. Харамсалтай нь таван настай Б, гурван настай Ц нар ил харагдах гэмтэл шархгүй, осгосон байдалтай нас барсан байсан гэнэ. Урьдчилсан байдлаар осголтын улмаас нас барсан гэх дүгнэлт гарчээ. Уг хэргийг Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Иймээс эцэг, эх, асран хамгаалагчид та бүхнийг үр хүүхдэдээ байнга анхаарал, халамж тавих, тэднийг хаана юу хийж яваад нь үргэлж анхаарч байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Хүүхдээ хамгаалъя.

 

А.Түвшин

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ggggg(66.181.182.135) 2018 оны 04 сарын 13

Har arhichinguud l bsan biz .ur huuhdee toohgui garguund ni gargaj nowshnuud

0  |  0
zochin(103.212.119.238) 2018 оны 04 сарын 13

Yamar teneg eh etseg iim baidag bainaa harin huuhduud

0  |  0
N(202.179.25.103) 2018 оны 04 сарын 13

Huurhii nylah amitad yaj zowson boldo.

0  |  0
zochin(119.40.100.222) 2018 оны 04 сарын 13

Paah bur oroi l duudlaga ogson baina sh de. Bi lav mashin mori baihgui ch shonojingoo guigeed huuhdee hainaa

0  |  0
M(66.181.178.112) 2018 оны 04 сарын 13

Huuhduudee gadaa togolch bhad hardaggui teneg yumnuud iim jaahan huuhduud hashaanaasaa gargahgui bhgui dee

0  |  0
mongol(27.123.212.136) 2018 оны 04 сарын 13

Tenger muuhairc baihad ur huuhdee etseg eh ar ger ni erj surdgui teneguud ve. Evii2 jaahan huuhduud bainashdee.

0  |  0
mongol(112.72.11.124) 2018 оны 04 сарын 13

hun alga bolchood bhad ontsgoi baidal tsagdaa 2 hudulduggui ym bna lee ar geriinhen l uursduu haij eheldeg ene mongol hugiin mongol hund surtal

0  |  0
Zochin(43.243.161.9) 2018 оны 04 сарын 13

Oirhon l baisan bna ontsgoi baidal mash muu ajilllaa jaahan huuhduud holdoj chadahgui ni oilgomjtoi baisan

0  |  0
Харгил(103.26.194.238) 2018 оны 04 сарын 13

Харамсалтай маш харамсалтай бид бурууг бусдаас биш өөрсдөөсөө олоод сурчихвал мөн ч их хэрэгтэй юмсан.

0  |  0
Top