Ж.Мөнхбат: “Мобиком” компанийн удирдлагуудыг би танихгүй, Х.Бат-Ялалт нарыг шүүхэд өгнө

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 13

"Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын талаар нэгэн баримтыг дэлгэсэн билээ. Түүний хэлснээр  гадаадын 98,85 хувийн эзэмшилтэй “Мобиком” компанийн эзэмшдэг “Мобиком Нэтворк” компани Монголын интернетийн хэрэглээг бүхэлд нь хянаж байгаа. Ийм нөхцөлд хүрэхэд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатыг хууль бусаар нөлөөлсөн гэсэн юм. 

Тэгвэл энэ асуудалд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнөөдөр Төрийн ордонд  дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр "Намайг "Мобиком Нэтворк” компанид давуу эрх олгосон гэдэг зориуд улстөржсөн өнгө аястай мэдээллийг нэр бүхий хүмүүс гаргасан. Түүнчлэн "Хадгаламж" банкны мөнгөөр казинод тоглосон, 70 сая ам.долларын нүүрс зарж улсад хохирол учруулсан зэрэг утга агуулга бүхий хувь хүн рүү  гүтгэн дайрсан мэдээллийг Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, МҮОНРТВ-ийн захирал асан Н.Наранбаатар нар ярьсан.

Тухайн үед би хөдөө орон нутагт томилолттой явсан учир тайлбар хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Миний бие ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа  Монголд тулгамдаж байсан нэг асуудлыг шийдсэн нь Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл гэдгийг байгуулсан. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчдыг татах, тэдний эрхзүйн боломжийг бүрдүүлэх зорилгоор тус зөвлөлийг байгуулж даргаар нь би ахалж байсан. 

"Мобиком” компанитай үүссэн асуудал гэх юм бол 2016 оны арван хоёрдугаар сарын 12-16-ны өдрүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх улс хоорондын транзит урсгал дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан гурван ААН байсан юм билээ.  Эдгээр нь  Мэдээлэл холбоо сүлжээ компани, Мобиком Нэтворк, "Жем нэт"  гэсэн энэ  гурван компани байсан. Харилцаа холбоо зохицуулах газрын 2017 оны хоёрдугаар сарын 24-ны өдрийн хуралдаанаар дээрх байгууллагад хийсэн шалгалтыг үндэслээд "Жем нэт" компанийнх нь тусгай зөвшөөрлийг хэвээр үлдээгээд "Мобиком Нэтворк", "Мэдээлэл холбоо сүлжээ" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан юм билээ. 

2017 оны гуравдугаар сард УИХ-ын даргыг Япон улсад айлчилсан өндөр дээд хэмжээний уулзалтын үеэр албан ёсоор Японы талаас тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбоотой гомдлыг тавьсан байдаг. Ингээд дараа нь Засгийн газрын хэрэг эрхлэх газарт албан бичиг ирсэн. Мөн Японы элчин сайдын яамнаас албан бичиг Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлд ирүүлсэн. Мөн Японы элчин сайд нь өөрийн биеэр бидэнтэй уулзсан.

Тухайн үед манай улс ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах асуудал яригдаж байсан. Энэ хүрээнд Япон улс 800 сая.ам долларын хөнгөлөлттэй зээл олгох талаар ч яригдаж байсан. Хэрвээ Японы хөрөнгө оруулалттай компанийн асуудлыг шийдэхгүй бол  хоёр Засгийн газрын хооронд яригдсан дээрх асуудалд үл ойлголцол  үүсэх магадлал бий шүү гэдгийг Японы элчин сайд уулзалтын үеэр сануулж байсан.

Улмаар дээрх асуудалд  Хууль зүй, дотоод хэргийн яам болон  ШӨХТГ-ын шалгалт хийж  Харилцаа холбооны зохицуулах хороог  хуулиар олгосон эрх хэмжээгээ давуулсан гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Үүнийг үндэслэж Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрээр зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмж хүргүүлнэ гэдэг бол албан даалгавар, тогтоол, тушаал биш. Тухайн үүссэн асуудалд анхаарч үзнэ үү гэдэг л зөвлөмж. Тус зөвлөмжид Харилцаа холбоо зохицуулах хорооны 2017 оны хоёрдугаар сарын 24-ны тогтоолоор  “Мобиком нэтворкс” компани Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх, улс хоорондын транзит урсгал дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг эргэн нягталж үзэх, хуульд нийцсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг  Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүдэд зөвлөсөн. Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргаж буй шийдвэр, эрхзүйн баримт бичгийг хуульд нийцүүлэн ажиллах цаашдаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөх, үйл ажиллагааг нь сайжруулах талаар зөвлөмж өгсөн. “Мобиком нэтворкс” компани Харилцаа холбооны зохицуулах хороонд хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох, баримтууд цуглуулахад дэмжлэг үзүүлээгүй, баримт бичгүүдээ гаргаж өг гэсэн утгатай зөвлөмж хүргүүлсэн. Манай зөвлөл  зөвхөн зөвлөмж гаргах эрхтэй байгууллага. Ийм л зүйл болсон.

Өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэлийн хурал улс төрийн шинж агуулгатай байна гэж бодож байна. Хаврын улс төр эхэлж байгаа энэ  үед Ж.Мөнхбатыг ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн болгож харагдуулах гэсэн улс төрийн дайралт гэж дүгнэж байна.  Хэвлэлийн хурлынхаа үеэр Х.Бат-Ялалт болон М.Наранбаатар нар нэг буруу мэдээлэл иргэдэд өгсөн.  Энэ зөвлөмжөөр  мобикомын хэрэглэгчдийн нууц, баримт материалыг Засгийн газарт гаргаж өгөхийг шаардсан гэсэн буруу мэдээлэл өгсөн.  “Мобиком” компани Харилцаа холбооны зохицуулах хорооноос шалгалт хийхэд баримтуудаа дутуу гаргаж өгсөн. Тэр баримтуудаа л гаргаж өгнө үү гэсэн зөвлөмжийг  л өгсөн. Мэдээллийг ингэж гуйвуулж байгаа нь улстөрийн шинжтэй байгаа юм.   Тиймээс иргэнийхээ хувьд нэр төрөө сэргээлгэхээр, дээрх мэдээллийг хийсэн хүмүүсийг холбогдох хууль шүүхийн  байгууллагад өгч байна” гэлээ.

-Таны зааварчилгаагаар Шүүхийн шийдвэр, Харилцаа холбооны зохицуулах хорооны шийдвэр хоёр нэг өдрийн дотор гарсан гэж байсан. Зөвлөмж өгчихөөд ямар үр дүн гарсныг эргээд мэдээлэх үүргийг та өгсөн үү?  “Мобиком”-той  та ямар нэгэн хувийн ашиг сонирхол бий юу.

-Шүүхийн шийдвэр хэдэн сарын хэдний өдөр гарсныг, аль дүүргийн хэн гэдэг шүүгч ямар шийдвэр гаргасныг би мэдэхгүй. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл хуралдаад хамтын шийдвэр гаргадаг. Хамтын шийдвэрээ зөвлөмжөөр хүргүүлдэг. Заавал энийг биелүүл, хэрэгжүүл гэдэг даалгавар өгөөгүй гэсэн үг. Шүүхийн шийдвэр яаж гарсныг би  мэдэхгүй. Шүүгч нартай амьдралдаа би  холбоотой байж ирээгүй.

Хоёрдугаарт, “Мобиком” компанийн удирдлагууд ямар хүмүүс байдгийг би мэдэхгүй. Надад бол Японы Элчин сайдын яамны албан тоотоос хандсан. Мөн Японы элчин сайд өөрийн биеэр уулзаж байсан. УИХ-ын даргыг өнгөрсөн оны гуравдугаар сард Японд айлчлах үеэр Японы талаас энэ асуудлыг нэлээд өндөр төвшинд тавьж байсан. Үүний үр дүнд зөвхөн "Мобиком" компани бус Харилцаа холбооны зохицуулах хорооны шийдвэр нь  "Мобиком” болон "Мэдээлэл холбооны сүлжээ" компанийн эрхийг сэргээсэн.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.31.105) 2018 оны 04 сарын 16

ene batylalt sda nadaa zahialgaar hun amitan hudlaa shaaj yrij yvahaa boliooch chamaig ard tumen medne sh ymar sda bsang chini odoo genet mundag hunii durd toglood

0  |  0
Зочин(108.208.122.34) 2018 оны 04 сарын 14

Энэ нэг өөдгүй эрэнцэр байнаа Худалч хүн чанаргүй хүүхэмсэг өрөвдмөөр новш юугаа ч хийж улсын их хуралд сууж байгаан бүү мэд Боловсрол мэдлэг дадлага туршлага юу ч үгүй энэ мэтийн хүний хогнууд төрийн толгойд гарах гэж Монгол төр яаж ч өөдлөх билээ Номтбаяр дарваан энэ мэт хэдэн далдаак нөхдүүд зайлаасай монголын төрөөс

0  |  0
Зочин(108.208.122.34) 2018 оны 04 сарын 14

Энэ нэг өөдгүй эрэнцэр байнаа Худалч хүн чанаргүй хүүхэмсэг өрөвдмөөр новш юугаа ч хийж улсын их хуралд сууж байгаан бүү мэд Боловсрол мэдлэг дадлага туршлага юу ч үгүй энэ мэтийн хүний хогнууд төрийн толгойд гарах гэж Монгол төр яаж ч өөдлөх билээ Номтбаяр дарваан энэ мэт хэдэн далдаак нөхдүүд зайлаасай монголын төрөөс

0  |  0
zichin(103.26.193.66) 2018 оны 04 сарын 14

bitgii hudla yri. Er hun shug baildaa

0  |  0
Юр(150.129.140.237) 2018 оны 04 сарын 13

Энэ далан худалч банкны мөнгөөр казино тоглосон нь үнэн. Хүрэлсүх агаа нь түүнийг нэг явдалтай хүүхэнтэй казинод хоног төөрүүлж дампуурсан байхад нь өөд нь татажулс төрд оруулсан нь үнэн. Энэ олиггүй нөхөр Хүрэлсүх агаагаа дагздсан нь үнэн. Энэ хүний ярьдаг бусад зүйл бүгд худал.

0  |  0
зочин(202.9.47.177) 2018 оны 04 сарын 13

Нөгөө нэг нэвтрүүлэг бдаг даа.......ХУДЛАА байна. кккк

0  |  0
Зочин(112.72.14.76) 2018 оны 04 сарын 13

Нүүрсчин гээд байгаа юм даа

0  |  0
hb(202.72.245.165) 2018 оны 04 сарын 13

chi bol bie umuruh garamgai argatai gai shu de,darvaanaa

0  |  0
зочин(112.72.14.251) 2018 оны 04 сарын 13

Ичихгүй бол шүүхэд өгөөч Ард түмэн буруу хогуудыг нэг дор бөөгнүүлсэн юмуу хаашаа юм

0  |  0
ИНГЭЖ ОЙЛГОЛОО(112.72.14.224) 2018 оны 04 сарын 13

МОБИКОМТОЙ БОЛ ХАМААГҮЙ ЮМ БАЙНА. ХАРИН ДАЛАН САЯ ДОЛЛАРЫН НҮҮРС БОЛ ХУЛГАЙЛСАН НЬ ҮНЭН ЮМ БАЙНА.

0  |  0
zochin(202.9.41.132) 2018 оны 04 сарын 13

ichih bulchirhai bdaggui , danda uuriiguu umuurnu, er n undug shig uugui yum bishuu, deeguur danda undugnuud, deeguur huvj bga undug n muudsan undug bdgiin shuu, neree hicheej yav,

0  |  0
зочин(66.181.161.40) 2018 оны 04 сарын 13

Энэ ёстой адгийн амьтан нөлөөлсөн бн .юу гэж би тэгсэн гэх вэ.ярианы нь атаач бусдад атаархсан хөдөөнии тэнэг мал.

0  |  0
Top