Брэд Питтийн найз бүсгүй Нэри Оксман гэгч хэн бэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 13

 Жүжигчин Брэд Питт царайлаг архитектор бүсгүйтэй үерхэж байгаа талаар яригдах болсон. Тэгвэл Брэдийн зүрх сэтгэлийг булаасан 42 настай Нэри Оксман гэх бүсгүй яг юу хийдэг, хэн болох талаар гадны хэвлэлүүд ийнхүү мэдээлж байна.

Нэри Оксман нь Холливудын од биш. Алдартай дуучин, тамирчин ч биш. Гэхдээ л энэ нь түүнийг сонирхолтой, хайр татам эмэгтэй болгожээ. Нэри зураач, Массачусетсын технологийн дээд сургуулийн профессор архитекторч аж. Тэр бас армид алба хааж байжээ. Еврей удамтай тэрбээр Израилд армид алба хааж ирээд анагаахад сурсан байна. Бүсгүй Иерусалим, Лондонд сурсныхаа дараа 2005 онд АНУ-д иржээ. Массачусетсын технологийн дээд сургуулийн алдартай профессор болсон тэрбээр хувийн вэб сайттай. Түүн рүү нь орж Нэригийн архитектурын ур чадвартай танилцаж болно.

Брэд, Нэри нарыг урлаг, архитектур, дизайн сонирхдог ижил хобби нь холбожээ. Тэд эхэндээ найзууд гэж ярьж байсан ч одоо Брэд Нэритэй хамт сургууль дээр нь ч очих болсон байна.

Нэри өмнө нь нөхөрт гарч байжээ. Тэрбээр Аргентины хөгжмийн зохиолч, “Грэмми”-гийн хоёр удаагийн шагналт Освальдо Голиевтэй гэрлэж байсан аж.

СМИ: Брэд Питт переехал к своей новой возлюбленной Нери Оксман

Представители Брэда Питта опровергли роман актера с архитектором Нэри Оксман

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(99.100.39.248) 2019 оны 02 сарын 16

harvaas Evrei huuhen bnoo.

0  |  0
(202.9.44.76) 2018 оны 04 сарын 21

Брэд Питт нь хоосон ”од” гэхээс өөр гялайх юмгүй, боловсролгүй хоосон толгой доо.

0  |  0
(202.179.11.10) 2018 оны 04 сарын 18

Хөөрхөн хүүхэн байна.

0  |  0
Иргэн(112.72.14.69) 2018 оны 04 сарын 13

Ухаалаг сайхан бүсгүй байна. Боловсролтой

0  |  0
Top