”Coachella 2018” өнөөдөр эхэлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 14

Дэлхийн хамгийн том хөгжмийн наадам болох Coachella өнөөдөр Калифорни мужийн Индио хотод эхэлнэ.

Энэ жилийн наадмын гол уран бүтээлчдээр  дуучин Бейонсе, The Weeknd, Eminem нар тодорчээ. Мөн тэднээс гадна Post Malone, Kygo, Cardi B, Portugal. The Man, Fleet Foxes болон бусад олон уран бүтээлчид оролцохоор болсон байна.

Тус наадам нь анх 1999 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд 2001 оноос эхлэн жил бүрийн 4-р сарын 3 эсвэл 4 дэхь долоо хоногийн амралтын өдрүүдэд зохиогддог болжээ.

Хоёр долоо хоног үргэлжилдэг тус наадмыг 2015 онд 68 сая хүн үзэж дээд амжилтыг тогтоож байсан юм.

 

А.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top