Э.Алтаннамарт шүүгч С.Ононбат продакшныхаа АРТИСТ болох санал тавьжээ

2018 оны 04 сарын 16

Өчигдөр болсон "Voice of Mongolia" шоуны халз тулааны сүүлийн шат үнэхээр халуухан, ширүүн болж өнгөрлөө. Магадгүй энэ шоуны хамгийн чанартай, шилдэг үзүүлбэрүүд энэ дугаарт орсон байж мэдэх юм. Шүүгчдийн дууны сонголт, оролцогчдын дуулах ур чадвар үзэгчдэд маш их таалагдсан нь дамжиггүй ээ. 

Тэрхүү гайхамшигтай үзүүлбэрүүдийн нэг шүүгч С.Ононбатын багийн оролцогчид болох Э.Алтаннамар, Г.Бүрэн-Ирээдүй нарынх байлаа. Нэгдүгээр шатанд "Орь залуу нас" дуугаар үзэгчид, болон шүүгчдийн зүрхэнд шар ус хуруулсан Г.Бүрэн-Ирээдүй, даруухан хэрнээ хүчирхэг хоолойгоор шүүгч С.Ононбатыг өөртөө татсан Э.Алтаннамар нар "Total eclipse of the heart" дууг тун гайхалтай дуулж хүргэлээ. Харин шүүгч С.Ононбат шоуг цааш үргэлжлүүлэх оролцогчоор Г.Бүрэн-Ирээдүйг сонгосон юм. 

Харин үзэгчид Э.Алтаннамарыг ялах байсан хэмээн одоо хүртэл сошл орчинд шуугисаар байгаа юм. Тэгвэл нэгэн сайхан мэдээ дуулгахад Э.Алтаннамарт "On”n Off" продакшнаас артист болох санал тавьжээ. Эндээс харахад Э.Алтаннамарыг хасагдсанд харамсах ямар ч шаардлагагүй бөгөөд тун удахгүй гайхалтай уран бүтээлээр үзэгчидтэйгээ эргэн уулзах биз ээ.

Б.Баргужин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
cv(112.72.14.0) 2018 оны 04 сарын 16

Bayar hyrgie! Goe duuldag zaluu amjilt hysie! Ganbilegiig bas orhij bolomgyi duuchin shy!!! Neg yum bodno bgaa shyygch naraa?!

0  |  0
Guest(139.5.218.197) 2018 оны 04 сарын 16

Ononbat mundag bnaaaa.Bold pizda odoo yah gj bga bol Ganbilegiig.

0  |  0
Top