А.Эрдэнэбаяр: Хоёр авлигачин хоригдлоо гээд Монголын нэр хүнд юунд унах вэ дээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 16

 “Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо”-ны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяртай ярилцлаа.


 

-Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар иргэний нийгмийн байгууллагууд дуу хоолойгоо хүргэж байна. Яг ямар өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж байгаа вэ?

- Улс төрийн намуудын тухай хуульд гурван төрлийн өөрчлөлтийг хийх шаардлага тулгарч байна. Нэгдүгээрт намын хатуу гишүүнчлэлийг халах. Хоёрдугаарт намуудыг цөөлөх. Гуравдугаарт сонгогчид төлөөлөгчөө эргүүлэн татаж болдог болох.  

Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх намуудад их хурал болон бусад бүх шатны сонгуульд цензур эрх зүйн хүрээнд тавих шаардлага гарч байгаа нь илт байна шүү дээ. Хэрэв жижиг намууд татан буугдаад ирвэл бусад том намууддаа шаардлага хүргүүлж, бүгд нэг цэгээс эхлэе гэж байгаа юм. Ер нь бол Монголд 5-10 нам байхад хангалттай. Олон намын тогтолцоо манайд хэрэггүй. Ажил хийхгүй, чуулгандаа суухгүй байгаа гишүүнийг тухайн тойргийн иргэдийн гуравны хоёр нь гарын үсэг зураад эргүүлэн татдаг болъё гэдгийг яагаад хуульдаа оруулж өгч болохгүй гэж. Харин ч шударга шүү дээ. 

Бид хамгийн эхэнд намын хатуу гишүүнчлэлээсээ татгалзахыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Их хурлын тамгын газар, намын бүлгүүдэд албан бичгээр хүргүүлсэн. Одоогоор Ерөнхийлөгчийн тамгын газар болон Их хурлын тамгын газраас хариу ирсэн.

-Ямар хариу ирсэн бэ?

-Ерөнхийлөгчийн тамгын газраас “Хаврын чуулганаар улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр тусгасан байгаа тул та бүхий саналыг хүлээн авч ажлын хэсэгт оруулж, энэхүү хуулийн төсөл дээр хамтран ажиллахыг илэрхийлж байна” гэсэн утга бүхий бичгийг ирүүлсэн. 

Харин Их хурлын тамгын газраас “Хатуу гишүүнчлэлийг таслан зогсоох, татан буулгах асуудлыг хуулийн төсөлд тусгах, түүнийг батлах эсэх асуудал нь ажлын хэсэг хууль санаачлагчид, УИХ-ын бүрэн эрхэд хамаарагдах асуудал тул холбогдох ажлын хэсэгт таны саналыг хүргүүлсэн болно гэсэн хариуг өгсөн. Бидний 2011 оноос хойш дуу хоолойгоо хүргэж ирсний үр дүн гарч байна гэж бодож байна.

- Өнгөрсөн хугацаанд гишүүн элсүүлэх нь намын гол бодлого болж, намын гишүүн мөн болохыг баталсан батламж, үнэмлэхийг цацсаар ирсэн.

-Хатуу гишүүнчлэл гэдэг нь тэр хүнд намын батлах өгөөд өмчлөөд авчихаж байгаа юм. Өнөөдөр бол энэ шатаар явж байна. Бүх шатны сонгуульд тухайн намдаа зүтгэх, шат дараалсан ажил явагдаад байна. Харин нам бус иргэд сонгуульд оролцохгүй 28 жил явж иржээ. Оролцсон хэсэг нь өнөө маргаашийн 20 мянган төгрөгний төлөө саналаа худалдаж ирсэн.  Харин дэмжигч гэдэг бол тухайн намын өмч биш болчихно. Тухайн намын бодлого ард түмэнд таалагдаад, зөв бодлогоор явж байвал тэр намыг дэмжээд сонгуульд оролцох боломжтой. Хэнд саналаа өгөх нь эрх чөлөөтэй. Нам мөнгөөр биш бодлогоор өрсөлдөж сонгогчдын саналыг авах ёстой.

Монголд сонгуулийн насны 2 сая 150 мянган хүн бий. Тэрний 1 сая 100 мянга орчим нь нам бус, үлдсэн нь нөгөө 29 намын хатуу гишүүнчлэлтэй. Улс төрчид тэднээр тоглолт хийж, тэдний буянаар өнөөдрийг хүртэл дураараа аашилж ирлээ.


- Нам бус иргэдийн нэгдсэн холбооны гол зорилго юу вэ?

- Дуу хоолойгоо хүргээд, идэвхтэй байхаар хүмүүс эд нарын ард нэг нам байна эсвэл мөнгөтэй хүн байна гэж хардаад байдаг. Үгүй ээ. Арт түмэн энэ байдлаа зогсоохгүй бол ингэж бие биеэ хардаад, учраа олохгүй байх зуур дээгүүрх нөхдүүд бидний нүдэн дээр худлаа түнжин хагарсан юм шиг дүр үзүүлж цаанаа учраа ололцоод баялгийг чинь цөлмөөд дуусч байна. Тиймээс бүх иргэний нийгмийн байгууллагууд хамтраач ээ гэдэг уриалгыг гаргасны үр дүнд 30 гаруй төрийн бус байгууллага нэгдээд "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-ийг 2018 онд байгуулаад байгаа нь энэ. Хамтраад төр засгаа цэвэрлэе, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хэвээр хадгалахын төлөө, байгалийн баялгийн тэгш хувиарлалтын төлөө энэ тэмцлийг эхлүүлсэн. Ингээд жагсаал  хийхээр, танай жагсаалд оролцвол хэдэн төгрөг өгөх юм бэ? гээд утастаад байгаа юм. Бид ирээдүйнхээ төлөө жагсаж байна. Өөрийнхөө хүслээр ирээд бидэнтэй хамтарч болно гэхээр мөнгөгүй бол наана чинь очиж яадаг юм гэдэг. Хэдхэн хоногийн өмнө бид талбай дээр жагсаал зохион байгуулсан. Ёстой нэг сэтгэлээрээ ирсэн 100 хүн л байсан даа. Тэрнээс хэдхэн хоногийн өмнө болсон жагсаалд хэчнээн хүн оролцлоо ... хэчнээн том тайзтай байлаа. Харин бидэнд түрээсийн чирдэг микрофоноос өөр юм байгаагүй.

Улс төр гэдэг хэн ч сонгож болдог гоё мэргэжил гараад ирсэн байна. Хэн дуртай нь улс төрч болдог. Үүнийг хэн ч сонгож болдог мэргэжил. Энэ мэргэжлийг сонгосон хүн баяжна. Их хурлын гишүүнээр сонгогдчих юм бол хэн ч түүнд халдахгүй. Дээрээс нь хэнийг ч доромжилж болдог гээд ойлгочихсон. Ард түмний баялгийн мөнгийг хуйвалдааны чиглэлээр хувааж авч тийм эрх мэдлийг өөрсдөдөө үүсгэдэг. Монгол хүн бүр баялгаас тэгш хүртэх, эх орондоо элбэг хангалуун амьдрах, ажилтай орлоготой болох нөхцөлийг бүрдүүлэх нэг арга бол эхний шатанд улс төрийн намын хатуу гишүүнчлэлийг халах, жалга довны үзлээс зайлсхийх шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ ний төлөө “Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо” 2011 оноос хойш тасралтгүй тэмцэж ирсэн.

-Энэ парламентыг хууль бус, тарах ёстой гэжээ. Ямар үндэслэлээр тарах ёстой гэж үзэж байгаа вэ?

-Иргэний нийгмийн байгууллагууд, ард түмний ихэнх нь УИХ-ыг тарах ёстой үзэж байгаа. Тэд Оффшорын тухай, Зөрчлийн тухай хууль гэж өөрсдийгөө хаацайлсан, хамгаалсан хууль баталсан. Тиймээс эрх зүйн чадамжгүй энэ их хурлыг тараахыг уриалсан. Ерөнхийлөгч хуулийнхаа хүрээнд Их хурлын даргатай зөвшилцөөд их хурлыг тараах нэг боломж байдаг. Бид тэр боломжоо ашиглаач ээ гэж Ерөнхийлөгчийн тамгын газарт уриалга хүргүүлсэн. Харин Их хурлын даргад та гишүүдтэйгээ зөвшилцөөд гуравны хоёр нь санал өгснөөр их хурал тарах боломжтой. Тиймээс тэр шаардлагыг биелүүлээч гэдгийг мөн бичгээр хүргүүлсэн.  

Ер нь намын ч бай, нам бус ч бай эцсийн эцэст Монгол эх орныхоо төлөө цохилох зүрхтэй эх оронч үзэлтэй нэгдмэл бодлогыг баримталдаг шударга хүн л төрийн бүх шатны байгууллагад байх ёстой гэж үздэг. Баян ядуугийн ялгаа ихсэх тусам энэ улсын эв түнжин алдагдах болно.

-Сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд байгаа Ерөнхий сайдуудын баривчилгааны талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Төрийн бус байгууллагууд удаа дараа гудамжинд гарч жагсаж, дуу хоолойгоо илэрхийлж байсны үр дүн гэж ойлгож байгаа. Ичсэн нүүрэндээ барьж хорьсон байх. Энэ бол гавьяа биш тэдний хийх ёстой ажил. Гэхдээ энийг нэг их сүр дуулиан болгоод байх хэрэггүй. Монгол Улсыг удирдаж байсан хоёр Ерөнхий сайд баригдахаар манай улсын нэр хүнд дэлхийд унаад байх нь хаашаа ч юм. Тэр хоёр нь авилгач, хулгайч байсан л юм бол юунд нь унах вэ дээ.  Хэн ч удирдаж байсан буруу үйлдэл хийсэн бол тэр хүнийг устгасан тохиолдолд хөгжил зөв гарцаа олоод урагшлах юм биш үү.

Гэхдээ ингэж  түр зуур барьж хорихдоо гол нь биш. Яг үнэн зөвийг нь олох ёстой. Монголын баялгаас хулгайлсан бол тэрийг нь эргүүлэн авчирч, хариуцлагыг нь үүрүүлэх ёстой. Тэрнээс биш шоу маягийн ингэсхийж байгаад дундуур нь өвдөж хавдаад эсвэл олон нийтийн анхаарлыг өөр тийш нь сарниулсан хойгуур сулладаг ийм ажиллагааг олон жил хийж ирсэн. Дахиад тэр тактик руу явах гэж байгаа бол ингэж төрөөр тоглож болохгүй.

/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас ирсэн хариу бичиг/

/Монгол Улсын Их хурлын тамгын газраас ирсэн хариу бичиг/


Д.Түвшин

 

 

Сэтгэгдэл ( 36 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чимэгээ(139.5.217.124) 2021 оны 04 сарын 16

Маш зөв санал нэг байна. Манай улсад олон намын тогтолцоо хэрэггүй. Ялангуяа одоо байгаа МАН нам бүр ч хэрэггүй. Монгол улс минь одоогийн байдлаар ганцхан намын дарангуйлал дор байгаа бөгөөд тэдний буруу бодлогын хариуд ард түмэн туйлдаж ядарч , дарангуйллын шуурган дор үнэн үгээ хэлж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй сөхөрч байна. Энэ бүх төрийн шудрага бус тогтолцоог үндсээр нь өөрчлөхгүй л бол бид цаашид эх орон газар нутгаа ч харийн түрэмгийлэгч нарт алдахыг үгүйсгэх аргагүй.

0  |  0
отгон(66.181.160.64) 2018 оны 04 сарын 24

Улс төрийн намуудын тухай хуульд энэ хүний яриад бичээд байгаа 3 өөрчлөлтийг оруулах зөв юм шиг санагдаж байна. Та нар боддоо намуудыг цөөлөөд бодлогоор өрсөлддөг 10 нам сонгосон гишүүнээ тойргийн сонгогчийн 3/2 дэвшүүлсэн саналаар эргүүлэн татдаг болчихвол зөв биш гэж үү мөн хатуу гишүүнчилэл үгүй намын дэмжигчтэй бодлого нь зөв намаа дэмжээд явдаг болчихвол жалга довны үзэл суртал арилж биенээ алагчилж харилцахаа болих бус уу ард түмэн минь дэмжээч энэ залууг

0  |  0
отгон(66.181.160.64) 2018 оны 04 сарын 24

Улс төрийн намуудын тухай хуульд энэ хүний яриад бичээд байгаа 3 өөрчлөлтийг оруулах зөв юм шиг санагдаж байна. Та нар боддоо намуудыг цөөлөөд бодлогоор өрсөлддөг 10 нам сонгосон гишүүнээ тойргийн сонгогчийн 3/2 дэвшүүлсэн саналаар эргүүлэн татдаг болчихвол зөв биш гэж үү мөн хатуу гишүүнчилэл үгүй намын дэмжигчтэй бодлого нь зөв намаа дэмжээд явдаг болчихвол жалга довны үзэл суртал арилж биенээ алагчилж харилцахаа болих бус уу ард түмэн минь дэмжээч энэ залууг

0  |  0
Saraa(203.91.115.39) 2018 оны 04 сарын 20

Zuv zuitei demjij bna huduu oron nutagt ene holboog baiguulah heregtei bna herhen holbogdoj bloh ve

0  |  0
Гийчэн(27.123.212.132) 2018 оны 04 сарын 19

OT арай өөр гадныхний мэдэлд очих өдөр Уянгаас авхуулаад бусад хэн ч юу ч хэлэхгүй, бас тэднээс хэн нь ч хариуцлага нэхэхгүй. Сүх далайтал үхэр амар сүйрч унсан ч Монгол хүн амараа гэж .. Й)

0  |  0
Энхээ(202.21.106.145) 2018 оны 04 сарын 19

Дэмжиж байна .

0  |  0
Найманжин.(112.72.11.120) 2018 оны 04 сарын 17

Санал нэгдэж байна. Улс төрийн намуудад харуйцлага тооцдог механизм байхгүй бол Монголын энэ олон завхарал хэзээ ч арилахгүй. Тийм учираас намын хатуу гишүүнчлэлийг халж сонгосон төлөөлөгчөө наад зах нь эргүүлэн татдаг болгох нь нэн тэргүүнийн ажил.

0  |  0
Найманжин.(112.72.11.120) 2018 оны 04 сарын 17

Санал нэгдэж байна. Улс төрийн намуудад харуйцлага тооцдог механизм байхгүй бол Монголын энэ олон завхарал хэзээ ч арилахгүй. Тийм учираас намын хатуу гишүүнчлэлийг халж сонгосон төлөөлөгчөө наад зах нь эргүүлэн татдаг болгох нь нэн тэргүүнийн ажил.

0  |  0
Найманжин.(112.72.11.120) 2018 оны 04 сарын 17

Санал нэгдэж байна. Улс төрийн намуудад харуйцлага тооцдог механизм байхгүй бол Монголын энэ олон завхарал хэзээ ч арилахгүй. Тийм учираас намын хатуу гишүүнчлэлийг халж сонгосон төлөөлөгчөө наад зах нь эргүүлэн татдаг болгох нь нэн тэргүүнийн ажил.

0  |  0
Zaluu(64.119.21.26) 2018 оны 04 сарын 17

Temtselgui ard tumen muhdug gedeg zuv l ym yrij yvaa zaluu bna odoo uur garts haragdahgui bna doo

0  |  0
Уншигч(112.72.14.159) 2018 оны 04 сарын 17

авлигачдыг цаазалдаг улс төр улсаа цэвэрлэж, шударга ёсыг гангц өөртөө бус дэлхийд тогтоож байдаг юм байна

0  |  0
Сансар(27.123.214.117) 2018 оны 04 сарын 17

Амжилт хүсье.

0  |  0
Алтангэрэл(139.5.219.152) 2018 оны 04 сарын 17

Энэ бохир бузар төрийг цэвэрлэж өгөх үйлсэд чинь амжилт хүсье!

0  |  0
zochin(122.201.24.242) 2018 оны 04 сарын 17

SHIID ni garsanii adraa l abilgach gedgiig yri, Manaikh 2 n abilgachid gej uu yasan yaran dugnedeg hkun be

0  |  0
Болд(150.129.143.84) 2018 оны 04 сарын 17

УИХ гэж эргүү тэнэгүүдийн цуглуулгуудаас төрийг цэвэрлэж өгөөч. Эдийн засаг бүүр хямарч гүйцлээ‼️

0  |  0
Иргэн(150.129.143.84) 2018 оны 04 сарын 17

Зөв хөө дэмжиж бна. МАНАН-аас залхаж бна

0  |  0
Бат(122.201.22.85) 2018 оны 04 сарын 16

Монголчууд туйлшрамтгай хүмүүс шүү. Ер нь 2 ерөнхий сайдаа барьж аваад шоронд хйичихсэн улсыг, түүний ард түмнийг зөв сонголт хийдэг ухаантай хүмүүс гэж хэлэхгүй нь ойлгомжтой юм биш үү . түүнээс Баяр, Сайханбилэгийг шоронд хийх нь сонин биш гэж үнэн шүү

0  |  0
Зочин(66.181.161.70) 2018 оны 04 сарын 16

Дотор агуулгийн ойлгодог болсон хойно хүнийг буруу шааж сур зочин нэртэй намын гишүүдээ

0  |  0
Zochin(203.91.114.170) 2018 оны 04 сарын 16

chi tiim l eh ornoo gej baigaa bol UNEN BA ZOW namd ochij negd haray chamaig

0  |  0
Зочин(64.119.25.2) 2018 оны 04 сарын 16

Хүний мууд дурласан хүн олигтой явдаггүй юм даа ОРК минь Цагтаа бөгс долоогчийн нэг нь л байсан биз

0  |  0
Зочин(43.242.243.192) 2018 оны 04 сарын 16

энэ нэг нүүрэндээ шархтай нөхөр юу гээд байгаа юм бэ? Авилга авсан гэдгийг нэх тогтоосон юм бэ? Чи тогтоогоод байгаа юмуу? үүнийг чинь чи биш шүүх тогтоодог юм. наад эргүү толгойндоо сайн тогтоож ав. Нам гишүүнтэй гишүүнгүй байхыг ч чи мэддэг юм биш. Битгий солиороод бай солиорох дурчинь хүрээд байвал шархадны эмнэлэгт очиж солиор.

0  |  0
mongol(27.123.214.124) 2018 оны 04 сарын 16

Hahaha. Namiin gishuud uursdiiguu uls orniig udirdhad huvi nemertei geed oilgocij. Ta nar zugeer l hulgaicuudiin ulaan hivsnii unetei shalnii alcuuruud.

0  |  0
Нам бус иргэнээс(202.70.43.138) 2018 оны 04 сарын 16

Эрдэнэбаяр аа нам бус иргэд чамайг хэзээ даргаараа сонгосон юм бэ? Энэ тухайгаа нэг сайхан дэлгэрэнгүй ярилцлага өгчихөөч. Өөрөө шударга байж бусдын шудрага бусын талаар ярина шүү.

0  |  0
өө(202.179.30.194) 2018 оны 04 сарын 16

яг зөв

0  |  0
МОНГОЛ(103.26.193.146) 2018 оны 04 сарын 16

ЭХ ОРНООСОО УРВАЖ ГАДНЫ ГАР ХӨЛ БОЛСОН САЙД НАР ШҮҮ ДЭЭ БУУДАХ ХЭРЭГТЭЙ ТӨРИЙГ ХУДАЛДДАГ ДАРГА НАРТ СУРГАМЖ БОЛОГ

0  |  0
АРД(103.26.193.146) 2018 оны 04 сарын 16

МОНГОЛ ШУДАРГА ГОЁ ХАРАГДАН ХАРЦ АРД АЛБАН ТУШААЛТАН ХОЁР АДИЛХАН ЯЛ ЭДЭЛДЭГ ШУДАРГА ШҮҮХ ЦАГДААТАЙ ЮМ БАЙНА ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА ХУДАЛАА ИНГЭЖ ШОУДАЖ БАЙГААД Л СУЛЛАЛААД ЯВУУЛЧИХГҮЙ БОЛ ШУДАРГА ХАРАГДАЖ БАЙНА

0  |  0
Зочин(119.40.100.142) 2018 оны 04 сарын 16

Энэ нэг сорви царайлсан ямар гээчийн шантажчин газрын хаанаас гараад ирэв. Женко гэж эрэмдэгүүдийн набор хийхдээ гарамгай гар шүү.

0  |  0
121(103.229.122.203) 2018 оны 04 сарын 16

Ард түмний баялгийн мөнгийг хуйвалдааны чиглэлээр хуваан авах тийм эрх мэдлийг өөрсдөдөө үүсгэдэг УИХ тарах нв зөв

0  |  0
Хотын залуу(43.228.131.110) 2018 оны 04 сарын 16

Алцайсан ОРК чи өөрөө ЗАЙЛ за.

0  |  0
irgen(103.206.195.163) 2018 оны 04 сарын 16

harin ch MGL-iin ner hund osno, yun unah.

0  |  0
Зөв хатуу гишүүнчилэ(66.181.161.70) 2018 оны 04 сарын 16

Хатуу гишүүнчилэлээс салах нь зөв

0  |  0
Top