”The Voice of Mongolia” шоуны хамгийн ”азтай” оролцогч С.Тэлмэн

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 16

Шүүгч Болдын бас нэгэн сонирхолтой үзүүлбэр нь оролцогч Тэлмэнгийн үзүүлбэр байлаа. Тэрбээр өрсөлдөгчгүйн учир "The Voice of Mongolia"-ийн тайзан дээр "Гурван охин" хамтлагийн Х.Анутай "Battle"-дсан юм. Тэдний хамтдаа амилуулсан дуу "Үүлэн цоорхойн наран" хэмээх сэтгэлд хоногшсон уран бүтээл байлаа. Тус үзүүлбэрийн гэнэтийн бэлэг шүүгч Болд өөрөө өрсөлдөгчтэйгөө хамтран дуулсан юм. Шүүгч Болд хамтран дуулсан нь үзүүлбэрийг улам чимж өгсөн төдийгүй энэ шоуны хамгийн "азтай" оролцогч хэмээн Тэлмэнийг тодотгоод байгаа ажээ.

Ингээд оролцогч Тэлмэний үзүүлбэр "Үүлэн цоорхойн наран" дууг хүргэж байна.

  

Б.АМИР

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top