Британид 13 настай Монгол хүү хийлчийн ур чадвараа гайхуулжээ

2018 оны 04 сарын 16
Их Британийн Труро хотын катедралд энэ сарын 13-нд Корнвалл мужийн залуучуудын чуулгын Улаан өндөгний баярт зориулсан "From Darkness to Light" тоглолт болжээ.

Тус тоглолтод 13 настай Монгол хийлч Л.Билэгтөгс алдарт Дмитрий Шостаковичийн хийл, найрал хөгжмийн 1-р концертийн 3, 4 дүгээр анги болон каденцийг хөгжимдөн ур чадвараа харуулж, үзэгчдийн халуун алга ташилтаар шагнуулжээ. Энэ зохиол нь мэргэжлийн хийлчийн ур чадварыг шаардсан томоохон бүтээл төдийгүй тэр тусмаа 13 настай хүүхэд тоглоогүй аж.

Л.Билэгтөгс өнгөрсөн 2017 онд Пензанс хотын захиргааны холлд "Виртуоз хийлч" тоглолтод дан хийлд зориулсан гоцлол бүтээлүүдээс Паганинийн каприс вариац, Бахийн партита зэргээс хөгжимдсөн ба тоглолт 3 цаг гаран үргэлжилж бүтэн рецитал тоглож мэргэжлийн хүнээс "Ур чадвараараа насандаа дэлхийн шилдэг 5-д багтсан хөгжимчин" гэсэн үнэлгээ авчээ. "Виртуоз хийлч" тоглолтын үеэр бэлэг задалж хийлээр Монгол аялгууны найруулга хөгжимдөж бяцхан хөөмий үзүүлсэн нь үзэгчдийн талархлыг хүлээж, тэрээр олон фэнүүдтэй болоод амжсан байна. 

Түүний тухай товчхон танилцууахад, Билэгтөгс нь 6 настайгаасаа сонгодог хөгжмөөр хичээллэж эхэлсэн бөгөөд Хөгжим Бүжгийн Консерваторт T.Сарантуяа болон Ч.Түмэнжаргал багш нарын удирдлагад суралцаж байжээ. Одоогоор Их Британын Корнвалл мужид амьдарч байна.
Түүний гаргасан амжилтуудаас дурдвал:
  • 8 настайдаа Олон улсын Крешендо уралдаанд 1-р байр эзэлж Нью Иорк хотын Карнеги-Холлд очиж тоглосон;
  • 2016 онд Япон-ХонгКонг хөгжмийн уралдаанд 1-р байр;
  • 2015 онд Бельгийн Артур Гримьо нэрэмжит хийлийн уралдаан,
  • 3 байр/шүүгчийн нэрэмжит шагнал, Чехийн Косианы нэрэмжит хийлийн уралдаан,
  • 3-р байр тус тус эзэлж; ИМКА, "eMuse", "American Protege" зэрэг интэрнэт уралдаануудад амжиттай оролцож байр эзэлсэн буюу олон улсын олон хөгжмийн фестивалиудад олон удаа эх орноо төлөөлж оролцсон арвин туршлагатай;
  • 2014 онд Чайковскийн нэрэмжит өсвөрийн хийлчдийн уралдаанд Монголоос оролцсон анхны залуу хийлч бас хамгийн бага оролцогч болж байжээ.

 

 






 
  Д.Тамир

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(81.157.191.108) 2018 оны 06 сарын 08

ene ih hetsuu hugjim. mongol huuhed ingej sain surah gej. hugjim bujgees uneheer lag huuhduud turuh yum.

0  |  0
Иргэн(43.250.126.130) 2018 оны 04 сарын 18

Хөөрхөн хүү бна. Амжилт . Үндэсний бөхийн хэдэн мангаруудын дэргэд энэ чинь бидний бахархал.

0  |  0
зочин(202.179.25.246) 2018 оны 04 сарын 17

Дэлхийд Монголын нэрийг гаргасан сайхан хүүд амжилт хүсье Монголын төр шагнаж урамшуулаач Сайхан хүү төрүүлсэн аав ээжинд баяр хүргэе

0  |  0
dt(112.72.14.120) 2018 оны 04 сарын 17

Estoi ih baharhaj bn shyy amjilt dyy min.Zindaa min Shestakovich bailgyidee?!

0  |  0
Лут(103.57.93.139) 2018 оны 04 сарын 16

Миний хүү эх орныхоо нэрийг улам өндөрт гаргаарай. Хүүгээрээ маш их бахархаж байна. Хайртай шүү хүүдээ.

0  |  0
Zochin(64.119.21.228) 2018 оны 04 сарын 16

Uneheer gaihamshig bayar hurgie

0  |  0
зочин(183.177.96.130) 2018 оны 04 сарын 16

Тэгээд өөрсдийгөө Поп од Рок од Бүр зууны манлай шүү Үнэхээр тийм бол Дэлхийн хамгийн шилгүүдийг ардаа орхиж ноймор нэг байх нь яасан юм бэ. Харин овгоруудаас түрүүлээд энэ хүү Дэлхийн шилдэг 5 хөгжимяинд албан ёсоор орчихоод байна шүү

0  |  0
зочин(183.177.96.130) 2018 оны 04 сарын 16

Манай Поп Рокууд яагаад Дэлхийг шилдэг 5- орж чадахгүй байна Нөгөө Зууны манлай Сараа Ариунаа болон Рокуудаас Энхманлай мангас Лхавга Төрийн соёрхол Болд Киви Уламбаяр нар Дэлхийн шилдэг 5 лав алга

0  |  0
Зочин (150.129.143.169) 2018 оны 04 сарын 16

Баяр хүргье. Ямар мундаг, ямар хөөрхөн хүү вэ.

0  |  0
Gerelee(43.242.243.232) 2018 оны 04 сарын 16

yostoi mundag sain huu baina togloltig n uzeed uuriin erhgui samsaa sharhirch bailaa Huugee iim zuv saihan humuuluulj bui aav eejid n mun bayr hurgei Chin setgeleesee bayr hurgej ulam undur amjilt sain saihan buhniig husei

0  |  0
ЗОЧИН J(64.119.26.127) 2018 оны 04 сарын 16

ЧАДВАРЛАГ ЗАЛУУ ХИЙЛЧ Л.БИЛЭГТӨГСТӨӨ ЦААШДЫН УЛАМ ИХ АМЖИЛТЫГ ХҮСЬЕ ...

0  |  0
Top