Бусдын фэйсбүүк хаягаар нэвтэрч, 40 сая төгрөгийн залилан хийсэн гэх этгээдүүдийг баривчилжээ. Гэмт хэрэгтнүүд Дархан-Уул аймгийн харьяат 18 настай Т, Ш нар болох нь тогтоогдсон байна. Тэд өнгөрсөн оны аравдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэл 60 орчим фэйсбүүк хэрэглэгчдийн хаягт хууль бусаар нэвтэрч, хамаатан садан, ажлын газрын найз нөхдөөс нь мөнгө гуйж авсан гэнэ. Фэйсбүүк залилангийн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүн байвал Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандахыг цагдаагийн газраас анхаарууллаа.
Мөн сошиал орчинд цалин мөнгөтэй ажил хийлгэнэ, мөнгийг нь өсгөж өгнө гэх мэт зарын мэдээлэлд итгэхгүй байхыг албаныхан зөвлөж байна.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )