Oйрын таван жилд эрэлттэй байх мэргэжлийн жагсаалт

2018 оны 04 сарын 16

Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтээс 2017 онд хийсэн судалгаанд их, дээд сургууль төгсөгчдийн 60 гаруй хувийг бизнесийн удирдлага, багш, боловсрол судлал, олон улсын харилцаа, анагаах ухаан, бүх төрлийн инженерийн чиглэлээр төгсөгчид эзэлж байгааг тодотгосон байна.

Монгол Улсад хөдөлмөрийн зах зээл дээр ойрын таван жилд эрэлттэй байх мэргэжлийн жагсаалт:

  1. Маркетингийн менежер
  2. Мэдээлэл технологийн мэргэжилтэн
  3. Өндөр зэрэглэлийн тогооч
  4. Барилгын инженер
  5. Авто барилгын инженер
  6. Гоо сайхны мэс засалч
  7. Уул уурхайн инженер
  8. Архитектор
  9. Геологич
  10. Төслийн менежер

 

Монгол Улсад хөдөлмөрийн зах зээл дээрх илүүдэлтэй мэргэжлийн жагсаалт:

  1. Хуульч
  2. Эдийн засагч
  3. Нягтлан бодогч, санхүү
  4. Түүхч, философич, улс төр судлаач
  5. Сэтгүүлч, нийгэм судлаач, бизнесийн удирдлага

 

Олон улсад эрэлттэй байх мэргэжлийн жагсаалт:

1.Шүдний эмч

  1. Сувилагч
  2. Эм зүйч
  3. Статистикч
  4. Хиймэл шүдний эмч
  5. Нойрсуулагч эмч
  6. Компьютерийн систем, мэдээллийн технологийн мэргэжилтэн
  7. Эх барих эмч
  8. Эрүү, нүүрний гажиг заслын эмч
  9. Хүүхдийн эмч гэсэн мэргэжлүүд байна гэж 2017 онд НЗДТГ-аас гаргасан гарын авлагад тэмдэглэжээ.

Мэргэжил сонголтын талаар ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn/ сайтат зочлон сонирхоорой. Мөн 7013-8004 дугаарт холбогдон тодруулж болно.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
monlaa(64.119.26.37) 2018 оны 04 сарын 17

ooroo joloodlogot mashin udahgui mogold

0  |  0
Top