Алга болсон 16 настай хүү олдоогүй байна

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 16

Энэ сарын 2-ны өдөр гэрээсээ гараад өнөөдрийг хүртэл сураггүй байгаа Т.Цогт хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тус хүүхэд нь аутизмын хүрээний эмгэгтэй тул хүнтэй харьцах, өөрийгөө илэрхийлэх чадвар дутмаг гэнэ.

Гадаад байдал, шинж тэмдгийн тухайд 165-170 см өндөртэй, хар богино халимаг үстэй, туранхай, цайвар шар царайтай, онигор нүдтэй, нүүр хүзүүний арьс хуурайшилтай, харшил тууралтын сорвитой, бөгтийж явдаг юм байна. Энэ хүүхдийг харсан үзсэн хүн байвал доорх утсаар холбоо барьж тусална уу.

Утас: 102, 99084995, 96594995, 99599956, 96634995, 99082039

Т.Цогтыг Нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, мөн хүүгийн гэр бүлийнхэн хайсаар байгаа юм. Гэвч хүүгийн тухай сураг гарахгүй байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хүү хамгийн сүүлд Айдсын  давааны хавьд утасны сүлжээ нь тасарсныг тогтоогоод байгаа гэнэ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (150.129.143.169) 2018 оны 04 сарын 16

Яасан юм бол доо хөөрхий минь.

0  |  0
Top