Багануурт 127 га газрыг Хятадуудын мэдэлд өгчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 16

Монгол Улсын Засгийн газраас Багануурын 700 мгвт хүчин чадалтай цахилгаан станцын концессын шалгаруулалтад 2014 онд зарлаж, “Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилга” ХК оролцогчоор шалгарчээ. Ингэснээр  тус хятад группын 100 хувь охин компани болох Монгол Улсад бүртгэлтэй “Багануур пауэр” компани уг концессийн гэрээг эзэмшихээр болжээ.

Гэрээ ёсоор бол 21 жилийн турш ашиглах тухай заасан бөгөөд барихад 4 жилийг зарцуулахаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, нийтдээ 25 жил барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгээр Хятадуудын мэдэлд очсон гэсэн үг.

Цахилгаан станцыг барихад 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна. Гэрээнд зааснаар бол жил бүр хамгийн багадаа 4,2 тэрбум киловатт цаг эрчим хүчийг Монголын тал тохирсон тарифаар бодон заавал худалдан авах шаардлагатай. Хэрвээ хэмжээнд нь хүрээгүй тохиолдолд зөрүү төлбөрийг Монголын тал нөхөж барагдуулах нөхцлийг Засгийн газар хүлээжээ. Ингэснээр нэг киловатт цаг эрчим хүчийг 9 цент буюу 225 төгрөгөөр үг дуугүй худалдаж авах заалт оруулжээ.

Гэтэл Монгол Улс ОХУ-аас импортоор худалдан авч байгаа үнэ 80 гаруй төгрөг байдаг юм.

Энэ станц баригдсан тохиолдолд Монголын эрчим хүчний хэрэглээний 60-70 хувийг хангах хүчин чадалтай гэнэ. Хэрвээ бүрэн хүчин чадлаар ажиллаж, жилд заасан хэмжээний эрчим хүчийг Монголын тал худалдаж авсан тохиолдолд 2, 3, 4-р цахилгаан станцуудын ачааллыг хөнгөлөх гэнэ. Цаашлаад эдгээр цахилгаан станцууд үүдээ барьж, улмаар 3000 хүн ажилгүй болох ч нөхцөл байдал үүсч болзошгүй.

Тиймд энэ гэрээ нь Монголын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж олон хүн эсэргүүцэж байгаа ажээ. Зөвхөн станцын барилга дээр 900 орчим хятад ажилтан авчрахаас гадна 600 инженер ирнэ гэх мэдээлэл ч гарч байна. Монголын эрчим хүчний үйлдвэрлэлийн үлэмж хэсэг 21 жилийн хугацаагаар хятадуудын мэдэлд очих бөгөөд энэ хооронд Багануурт олон тооны хятадууд суурьших болно. Одоо яг энэ зориулалтаар Хятадын дээрх компанид 127 га газрыг олгоод байгаа  гэнэ.

Нөгөөтэйгүүр, эрчим хүчийг хоёр дахин үнэтэйгээр Монголд нийлүүлэх гэрээ нь эдийн засагт хор хохирол учруулж таарна. Хятадын төрийн өмчит компани Монголын эрчим хүчний салбарт 25 жилийн турш монополь эрхтэйгээр ажиллах боломжийг концесс нэрээр бий болгожээ. Мөн нүүрсээр хангах үүргийг Засгийн газар өөртөө авсан байна. Ийм гэрээ хийхийн тулд Хятадын компани 60 сая ам.долларыг зарцуулсан гэсэн албан бус мэдээ байгаа юм. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед байгуулагдах эхлэл тавигджээ.

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Муур багш(66.181.182.14) 2018 оны 04 сарын 18

Яасан маанаг нөхөд ингэж гэрээ хийсэн .

0  |  0
Zochin(202.21.106.134) 2018 оны 04 сарын 17

Hyatad ch bai oros bai gadnii hvmvvst buruu yu bhab ashig olohiin tuld hurungu oruulan uursdud l bn shud

0  |  0
зочин(124.158.111.11) 2018 оны 04 сарын 17

ЭХ-ний сайдаар Д.Зоригтийг байхад Багануур Паур компаныг цаасан дээр байгуулаад л шалгаруулалт явуулсан нэртэй Хятадуудтай гэрээ байгуулсан. Ашиг сонирхолын зөрчилтэй байх үндэстэй. Үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан,ЭЗ-н асар их алдагдалтай ийм гэрээ байгуулсан Д.Зоригтийг АТГ шалгах ёстой.

0  |  0
Хаян(202.9.41.241) 2018 оны 04 сарын 16

Монголчуудын хохь болж таарч байна даа. Эвлэлийн ажилтнаар Ерөнхий Сайд хийлгэж тоглууллаа шүү дээ. Одоо эрчим хүчээ Хятадуудад өгнө гэдэг чинь тусгаар тогтнолоо алдаж байна гэсэн үг шүү дээ.

0  |  0
zochin(66.181.185.203) 2018 оны 04 сарын 16

YU KHUTSAAD BAYNAA ? UGSUN LALARUUDYG TSAASH NI KHARUUL

0  |  0
mgl(112.72.14.188) 2018 оны 04 сарын 16

hurdan zogsoo, buruutai etgeediig buudaj al.

0  |  0
Зочинmongol(64.119.22.33) 2018 оны 04 сарын 16

uvsiihnii hiisen ajil

0  |  0
pixnu(49.0.218.44) 2018 оны 04 сарын 16

gaxai sonompil pizdaa yxeesei 7 uuliin tsaaguur dald orj yxne dee bidnii obog deedesiin gazriig xujaa pizdakuud hseej baagaag buzarlana biz yxeesei yxej dald oroosoi xvnii nutag xatuu hsyy uasaa tabina gej mewdeerei

0  |  0
zocin(49.0.218.44) 2018 оны 04 сарын 16

xen gedeg pizdaa ogood bga uym be bid nmar gazraa abiil daa pizdrukaa

0  |  0
Зочин(202.9.40.159) 2018 оны 04 сарын 16

Эрчим хүчний хараат байдалд уршаа чиглэж дээ

0  |  0
hb(202.72.245.165) 2018 оны 04 сарын 16

MAN tegeed gaitai gereeg zogsoochih hudlaa hutsaad bhaar ter Sandagdorj gj zasag darga biluu utsan huuheldei tur tuluulj bga uhaani yum bol huutsuld ,,

0  |  0
Рр(64.119.26.131) 2018 оны 04 сарын 16

Эзэнгуй улсыг омоорох шаардлаггуй

0  |  0
ган(202.179.31.92) 2018 оны 04 сарын 16

3 дахин үнэтэй цахилгааны үнэ төлөх болж байна шүү монголчуудаа арайч дээ

0  |  0
Иргэн(103.229.123.77) 2018 оны 04 сарын 16

Бат-үүлийн хүү Чулуудайгийн зарсан газар ш дээ

0  |  0
U(203.91.117.8) 2018 оны 04 сарын 16

Gazriin tosoo olon jileer unegui shahuu hyatduudad ugsun odoo gazar yu bolood bn aaa ard tumen medehgui baihad iim gereenuudiig hen hiidegiin bolj bnaa

0  |  0
zochin(43.242.242.39) 2018 оны 04 сарын 16

Сономпил гэдэг нөхөр гэрээг нь хийсэн биздээ? АН-ын?

0  |  0
зочин(103.26.194.194) 2018 оны 04 сарын 16

Яана даа одоогийн төр засгийг хурдан буулгах хэрэгтэй. Үүнийг засч чадах хятадуудыг Цэдэнбал дарга шиг Монголоос гаргаж чадах намыг дэмжицгээе

0  |  0
Ард түмэн чинь(202.9.41.111) 2018 оны 04 сарын 16

энэ гэрээг хийсэн хүмүүсийг шоронд хийгээд өгөөч. гэрээг яаралтай зогсоогоод өгөөч. Монголын эрчим хүчний системийг харийн хар гараас авраад өгөөч. Төр засаг минь дэ

0  |  0
Од(124.158.74.2) 2018 оны 04 сарын 16

Энэ гэрээг хийсэн хүмүүс хахууль авсан л байж таараа. Зүгээр ийм гэрээнд гарын үсэг зурж харагдаач. Энэ гэрээг дэмжсэн, зурсан хүмүүсийг яагаад шоронд хийхгүй байгаа юм бэ? Бас авчихсан юм уу?

0  |  0
зочин(202.131.238.150) 2018 оны 04 сарын 16

Маш харамсалтай байна. Ямарч хүн наймаа хийх гэж байгаа бол АШИГ орлогоо ЭХЭНД тавина. Төр ажиллаж байгаа хүмүүс Хамгийн ЭХЭНД КАРМАНД орох мөнгөө бодох юм. ӨӨРСДӨӨСӨӨ ичээсэй. Ингэж баяжаад тайван сайхан амьдрах уу...... Эх орон худалдаж бор гэдсээ баясгагчид

0  |  0
зочин(27.123.214.110) 2018 оны 04 сарын 16

яахаараа дандаа гадаадын хөрөнгө оруулагчийн тулгасан нөхцөлд автагдаж ийм хогийн гэрээ хийдэг байнаа.Гадаадын тэр компани Монголд ашиг хийх гэжбайгаа бол манай зарим хатуу нөхцлийг зөвшөөрч л таараа шүү дээ.Хэрэв зөвшөөрөхгүй бол дараагийн этгээдийг нь олж шалгаруулж болдоггүй юм болов уу.

0  |  0
Сар(103.57.95.25) 2018 оны 04 сарын 16

Естой гайбилэг юм Одоо гэрээг еерчлех байлгуй дээ

0  |  0
Top