68 настай Ричард Гир хуримаа хийнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 16

 Жүжигчин Ричард Гир сэтгүүлч Алехандра Сильватай үерхээд гурван жил болж байгаа билээ. Тэд өнгөрсөн өвөл сүй тавьсныг 35 настай сэтгүүлч бүсгүйн хуруун дахь бөгж гэрчилсэн. Тэгвэл Испанийн “ABC” сэтгүүл тэднийг хуримаа хийх гэж байгаа талаар мэдээлжээ. Хурим ирэх тавдугаар сарын 5-нд Вашингтонд болох аж.

Харин Ричард Гир, Алехандра Сильва нар хуримынхаа талаар албан ёсоор мэдээлэл хийгээгүй байгаа гэнэ. Өдгөө 68 настай Ричард Гирийн хувьд энэ нь гурав дахь гэрлэлт юм. Тэрбээр өмнө нь модель Синди Кроуфорд, Кэри Лоуэлл нартай гэрлэж байсан билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.11.10) 2018 оны 04 сарын 18

68 настай хүн хуримаа хийж, шинэ амьдрал эхлүүлж байдаг. Манай 68 настангууд удахгүй 70 хүрлээ гээд үхэх цагаа хүлээгээд суухаа өөр аргагүй байдалд оруулдаг. Хэрвээ хуримаа хийнэ гэвэл Монгол орон даяараа бөөн шок болоод, шар сэмжилсэн энэ тэр гэж хөнжил рүү шагайсан зүйл хэвлэлээр нэг болох байх даа.

0  |  0
Top