”Дэлхийн бяцхан мисс-2018” тэмцээнд Монгол охин тэргүүн байр эзэлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 17

Гүрж улсын Батуми хотноо энэ оны дөрөвдүгээр сарын 12-16-ны  хооронд зохион байгуулагдсан  "Дэлхийн бяцхан мисс-2018" ОУ-ын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 80 гаруй орны бяцхан миссүүд эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд  Монгол Улсаа төлөөлөн оролцсон Мөнхбатын Ану тэргүүн байр эзэлж, Дэлхийн Миссийн титэм хүртжээ.

 Мөнхбатын Ану нь "Монгол оюун" 21-р сургуулийн 4Г ангийн сурагч бөгөөд тус тэмцээний авъяас төрөлд Монгол ардын “Саруул тал” хэмээх уртын дуугаар оролцсон нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна.

"Дэлхийн бяцхан мисс-2018" ОУ-ын тэмцээний тэргүүн байранд орж Дэлхийн миссийн титмийг хүртсэн М.Ану нь өмнө нь  олон улсын загварын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож олон амжилт гаргаж байжээ. Тухайлбал 2016 оны  наймдугаар сард Шанхай хотод болсон «Олон улсын хүүхдийн загварын» тэмцээнд амжилттай оролцжээ. Мөн тус оны аравдугаар сард Английн элчин сайдын яамнаас  «Олон улсын хүүхдийн модель» гэсэн  сертфикат авч байжээ.

Бяцхан мисс маань загварын ертөнцөд хүч үзэж байгаагаас гадна дуулах авьяастай гэнэ. Тун удахгүй дууны шинэ цомог гаргахаар зэхэж байгаа бөгөөд тус цомгийнхоо тавдахь уран бүтээл дээр ажиллаж гэнэ.


 

 

 

 

.

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батхүү(64.119.27.145) 2018 оны 04 сарын 20

Төр засаг нь мөнгө гуйж,доошоо орж бгаа энэ үед,Энэ бяцхан охин Уртын дуу Монголын өв соёлоо дэлхийд биширүүлж,Монголынхоо төрийн далбааг,мандуулж байгаад ирсэнд чин сэтгэлээсээ гэр бүлээрээ бахархан сууна.Баяр хүргэе.

0  |  0
Оюунсүх(103.229.121.207) 2018 оны 04 сарын 17

Баяр хүргэе. Монголын чинь хөх мэнгэр чамайг өнө мөнхөд ивээх болтугай.

0  |  0
Top