Гуравхан сая төгрөгөөр хоёр өрөө байртай болмоор байна уу

2018 оны 04 сарын 17

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол, өвлийн улиралд нэрвэгддэг утааны гамшгийг хэрхэн багасгах вэ гэсэн санаа, шийдэлд хүрэхээр олон хүмүүс оюун санаагаа чилээж буй нь мэдээж. Тэдний нэг болох иргэн Э.Соёл-Эрхэм нэгэн сонирхолтой ярилцлагыг хэвлэлд өгчээ.

Түүний өгүүлснээр, хөөсөнцрийн үйлдвэрийг Монголд байгуулснаар утааг бууруулах төдийгүй, хоёр өрөө байрны хэмжээтэй эн тэнцэхүйц байрыг гурван сая төгрөгөнд багтаагаад барих боломжтой гэнэ.

Уг байшин нь харин хэлбэрийн хувьд бөөрөнхий байх ёстой аж. Өөрөөр хэлбэл, “Пингвин” хүүхэлдэйн кинон дээр гардаг байшинг дууриалгаад Япон улсад зохион бүтээсэн санааг Монголынхоо хөрсөнд буулган нутагшуулахыг хүсч байгаа аж.

Хөөсний үнэ нь 2,7 сая орчим төгрөг болж, үүн дээр шавардлага, цонх, хаалга нэмэгдээд гурван саяд элбэг багтах гэнэ. Хөөсний дулаан хадгалах чадвар, нягтаршил зэрэгт ШУТИС-ийн профессор Л.Хэнмэдэх судалгаа хийж, дүгнэлт гаргасан юм байна.

Нэг байшингийн хөөсний хэмжээ 600 кг орчим болох бөгөөд дээр нь шавардлага, цонх, хаалганы жин нэмэгдээд нийтдээ нэг тонн гаруй жинтэй болох учраас хэр баргийн салхи шуурганд тэсвэртэй, бөөрөнхий хэлбэр нь геометрийн хамгийн бат бөх дүрс тул энэ нь мөн сайнаар нөлөөлөх гэнэ.

Байшингийн хана нь шавар-хөөсөнцөр-шавар гэсэн үе давхаргатай байх бөгөөд энэ нь 2 метр тоосгон хана өрсөнтэй адил, 20 см ханаар дулааныг ижил хэмжээнд хадгалах чадвартай адил юм байна. Хөөсний зузаан 20 см дээр шавардлагааны зузаан нэмэгдээд 23 см, өндөр нь 3,8 метр болох бөгөөд уг байшинг 3-4 хүн л 4 цагийн дотор барьж дуусгах аж.

Д.Мөрөн


Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мѳѳгий(202.21.109.61) 2019 оны 10 сарын 03

Энэ юу болсон юм бол?

0  |  0
Asuult(66.181.161.35) 2018 оны 04 сарын 22

Xolboo barix ymsan utasiig ni ogooch

0  |  0
asuult(27.123.214.80) 2018 оны 04 сарын 19

Huusuntsur uchiraas galiin ayuliin tuhaid yah bol?

0  |  0
Batgerel (59.153.114.144) 2018 оны 04 сарын 18

Tsever agaart hotoos hol amidarmaar bn demjie heregjuuleh heregtee holbogdoh dugaar baival uguurei

0  |  0
Нээнээ Ж(112.72.11.119) 2018 оны 04 сарын 17

Гэр хороолол,зуслангийн газар баривал гоё юм байна.холбоо барих дугаараа өгөөч

0  |  0
mongol(27.123.214.108) 2018 оны 04 сарын 17

Ene mash zuv sanaa.

0  |  0
Blg(66.181.165.247) 2018 оны 04 сарын 17

Холбоо барих юмсан. Утас ???

0  |  0
Blg(66.181.165.247) 2018 оны 04 сарын 17

Холбоо барих юмсан. Утас ???

0  |  0
Bolormaa(103.212.119.198) 2018 оны 04 сарын 17

Bi demjie , hamtraad baishin barie , yariaad l yawahiin , hiigeed ehelvel monholchuud bugd hiilgen shuu dee !!!

0  |  0
энхбая(124.158.105.14) 2018 оны 04 сарын 17

ямар гоё юм бэ бариулах юмсан. холбоо барих барьсныг үзэж болох уу. утсаа үлдээнэ үү

0  |  0
Мгл (64.119.16.118) 2018 оны 04 сарын 17

Үнэн бол, бодит ажил болговол сайхан л байна шүү.

0  |  0
Tsermaa(66.181.161.101) 2018 оны 04 сарын 17

Taalagdaj b.na yaj holboo barih ve

0  |  0
Top