Үндэсний тоглоомын хэлбэртэй сургалтын хэрэглэгдэхүүн зохион бүтээх уралдаан зарлалаа

2018 оны 04 сарын 17

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газраас “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтаж  орон даяар үндэсний тоглоомын хэлбэртэй сургалтын  хэрэглэгдэхүүн зохион бүтээх уралдааныг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 02-ны өдрийг дуусталх хугацаанд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, коллеж болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн багш, их, дээд  сургуулийн оюутнуудын дунд зарлаж байна.

Уралдааны зорилго:

Ирээдүйн татвар төлөгч хүүхэд, залуучуудад татварын мэдлэг олгох, сэтгэхүй хөгжүүлэхэд сургалтын хэрэглэгдэхүүн  болгон ашиглах зорилготой.

Уралдааныг аймаг, дүүргийн татварын  хэлтэс нутаг, дэвсгэрийн зарчмаар зохион байгуулна.

Тавигдах шаардлага:

Тоглоом нь: Монгол үндэсний тоглоомын хэлбэртэй, татварын мөн чанар, ач холбогдол, улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, татварын үйлчилгээг харуулсан байхаас гадна  татвараа зөв, шударгаар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийг дэмжсэн, татвараар бий болсон баялгийг сурталчилсан агуулгатай сэтгэхүй хөгжүүлэх  чиглэл, төрөлтэй мөн дүрэм, заавартай байна.

Шалгаруулах хугацаа:

1. Аймаг,  дүүргийн татварын газар, хэлтэс уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 05 дугаар сарын 01–ний дотор хүлээн авч, шилдэг 3 бүтээлийг файлаар /javzansuren.d@mta.gov.mn/ цахим хаягаар болон эх хувилбарын хамт 05 дугаар сарын 07-ны  өдрийн дотор Татварын ерөнхий газрын Татварын үйлчилгээний төвд ирүүлнэ. /Холбоо барих: ТҮТ-ийн ТУАБ Д.Жавзансүрэн Утас:89110818/

 

2. Татварын ерөнхий газрын ажлын хэсэг 05 дугаар сарын 08-ны дотор албадаас ирүүлсэн бүтээлүүдийн  шалгаруулна.

 

Уралдаанд амжилттай оролцож шалгарсан бүтээлийн эздийн шагналыг "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийн тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд   2018 оны 05 дугаар  сарын 11-нд Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдөд үйлчлэх танхимд гардуулна.

Шагнал урамшуулал:

                 Нэгдүгээр байр -1       Өргөмжлөл, мөнгөн шагнал  /300 000 төг/

                 Хоёрдугаар байр -2    Өргөмжлөл, мөнгөн шагнал  /250 000 төг/

                 Гуравдугаар байр-3    Өргөмжлөл, мөнгөн шагнал  /200 000 төг/

                Тусгай байр-4              Өргөмжлөл, мөнгөн шагнал  /50 000 төг/

Уралдаанд шалгарсан бүтээлийг  Татварын ерөнхий газрын  “Ирээдүйн татвар төлөгчдийн бүтээлээс” үзэсгэлэнд байршуулж сурталчилгаа, сургалтын материал болгон ашиглаж алдаршуулна.

WWW.ZINDAA.MN

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top