МҮЭХ-ны хэлтэс, албадын шинэ дарга нар томилогджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 17

Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар Ажлын албаны бүтцийг өөрчилжээ. ҮЭ-ийн Бодлого, зохион байгуулалтын газрын даргаар Г.Төмөрбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын даргаар М.Нямдаваа, Хөдөлмөрийн хяналт, хуулийн бодлогын газрын даргаар Ц.Отгонтунгалаг, Санхүү, аж ахуйн газрын даргаар Э.Баатарцогт, “Хөдөлмөр” сургалт, судалгааны төвийн даргаар М.Ганаа нарыг томилжээ.  Мөн Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Э.Амарсанаа, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны албаны дарга, “Хөдөлмөр” сонины эрхлэгчээр Б.Хосбаярыг томилж редакцийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэн ажиллаж эхэлсэн байна. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
wha wha(202.9.40.250) 2018 оны 04 сарын 17

элэгийн газар

0  |  0
Top