С.Зоригтбаатар: Мафийн гар хөл болсон шүүгч нар Монгол Улсын эсрэг ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 17

Ялалтын талбайд “Мафийн гар хөл болсон шүүгч нарыг зайлуулъя” нэртэй жагсаал болж байна. Тус жагсаалыг Хөдөлмөрийн үндэсний сангаас зохион байгуулж байгаа юм. Жагсаалын талаар “Эрдэнэт үйлдвэрээ аврах ард түмний хөдөлгөөн”-ийг санаачлагч С.Зоригтбаатараас тодрууллаа.


 

-Жагсаалын гол зорилго юу вэ?

-Монгол түмний амьжиргаа залгуулдаг, төсвийн тал хувийг бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэр аль хэдийнээ хулгайд алдагджээ. Эрдэнэт үйлдвэрийг тойрсон асуудал 2016 оны сонгуулиас хойш үргэлжилж байна. УИХ-аас 49 хувийг төрийн мэдэлд буцаан авах шийдвэр гарсан. Уг шийдвэрийг Засгийн газар Төрийн өмчийн хороогоор дамжуулан хэрэгжүүлэх ёстой. Гэтэл энэ хэргийг Захиргааны хэргийн шүүх дээр гацаачихлаа. Мафийн гар хөл болсон шүүгч нараас болоод УИХ-ын шийдвэр хэрэгждэггүй. Төр гэж байгаа бол хэн нэгэн шүүгчээс үл хамаарч гаргасан шийдвэр нь хэрэгждэг байх ёстой. Монгол бөхийн өргөө хүртэл шүүхийн шийдвэрээс болж хоёр хуваагдчихаад байгаа шүү дээ.

-Ямар шаардлага тавьж байна вэ?

-Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлыг УИХ дээр нээлттэй сонсгол хийгээч. Хоёрдугаарт ашиг сонирхлын зөрчилтэй Эрдэнэтийн 49 хувийг гацааж байгаа шүүх, их хурлын шийдвэрийг хэрэгжүүлж, банкны барьцаанд байгаа шүүгч нарыг огцруул гэсэн шаардлагыг тавьж байна. Шүүхийн систем, шүүх засаглал шударга байж энэ бүх эмх замбараагүй нөхцөл байдал арилна. Олигархжсан бүлэглэлд үйлчилдэг, тэдний гap хөл болсон шүүгч нар Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг ажиллаж ирлээ. Эрдэнэт үйлдвэрийг авсан процесс нь бүхэлдээ Эрүүгийн гэмт хэрэг.

-Ямар шалтгаанаар ингэж үзэж байна вэ?
-Ч.Сайханбилэгийн Засгийн газар олон улсын гэрээг зөрчин Эрдэнэт үйлдвэрийг хувийн хэвшилд өгөх гэж улайрсан. “Монгол зэс” компанийн 400 сая ам.доллар босгосон зэрэг нь гэмт хэргийн гэхээсээ Мафийн шинжтэй гэж УИХ-ын гишүүд ярьдаг. Харамсалтай нь  УИХ, Засгийн газраас  Эрдэнэт үйлдвэрийн 49 хувиа хамгаалах,буцаан авах дээр ямар ч алхам хийдэггүй гэхэд болно. Ард түмний дургуйцал, сонгуульд өгсөн амлалтандаа автан УИХ-аас нэг шийдвэр гаргасан ухаантай. Өнөөдрийг хүртэл “Монгол зэс” компанийнхан Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад байсаар байна. Тэд ноогдол ашгаа хүртэж, бараг 400 сая ам.доллараа олчихлоо гэх мэдээлэл бий.

 

Д.Түвшин


Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baatar(64.119.24.39) 2018 оны 04 сарын 18

Enhbayarin namin hun baina shuu dee. Uuriinhuu tolgoigoor yavj baigaa gehed ergelzej bnaa.

0  |  0
михал(124.158.107.106) 2018 оны 04 сарын 18

АСЕМ ийнг шалгаж байна уу

0  |  0
Demjij bn(202.70.34.70) 2018 оны 04 сарын 18

Zaluu zuv yarj bn.

0  |  0
заяа нь хаямар элбэг(66.181.188.113) 2018 оны 04 сарын 18

явдаг хүүр элбэгээгийн шүүх цагдаа прокурорт шургуулсан гайнуудаас хурдан салцгаая

0  |  0
Үочин(112.72.14.4) 2018 оны 04 сарын 17

Зөвөө шүүх цагдаа прокурор хохирогч нарыг улам хохироодог газар .шүүх прокурорт итгэдэггүй эрдэнэтииг Ард түмнии өмч болго

0  |  0
ХАРААЖ БАЙНА.(202.179.25.127) 2018 оны 04 сарын 17

ХУДАЛДАГДСАН ШҮҮХЭЭС БОЛЖ АРД ТҮМНИЙ БУХИМДАЛ ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРЧ БАЙНА.ЮМАНД ХЯЗГААР БИЙ.ИДСЭН ЭРҮҮ ХУВХАЙРЧ ИДҮҮЛСЭН БУТ УРГАДАГ ГЭДЭГ ШИГ АРД ТҮМЭН ТА НАРЫГ НЯЦ ГИШГЭХ ӨДӨР ИРНЭ ШҮҮ.МАН-ЫНХАН АРАЙ ДЭНДҮҮ ДЭЭРЭЛХЭЖ ДАРЛАЖ ДОРОМЖИЛЖ БАЙГААГЫНХАА ГОРЫГ ЭДЛЭХ ӨДӨР УДАХГҮЙ ИРНЭ.ТЭР ҮЕД ГЭР БҮЛЭЭ ИХЭЛД АЛДАЖ АДАГ СҮҮЛД НЬ ГОН БИЕ ГОЗОН ТОЛГОЙ ҮЛДЭХДЭЭ ЭНЭ ХОРВООД ТӨРСӨНДӨӨ ХАРАМСНА АА ГАЙГҮЙ.ҮХЭЛ ҮРГЭЛЖ ДАГАХ БОЛНО.ЦУС НӨЖТӨЙ МӨНГӨӨР ИДСЭН ХООЛ НЬ ХОР БОЛООРОЙ.ЦУСТАЙ МӨНГӨӨР АВСАН УНААТАЙГАА ШАТАЖ ҮХЭЭРЭЙ.

0  |  0
mongol(27.123.214.116) 2018 оны 04 сарын 17

zuvoo zuv.....tsaash ni yrih ymuu yahiin ,,,gedeg l boloh baih

0  |  0
О(64.119.25.182) 2018 оны 04 сарын 17

БАС 17 ЧИНГЭЛЭГ СПИРТИЙН ХЭРЭГ, ЗОРИГИЙН ХЭРЭГ, ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙН БҮЛЭГЛЭЛ, АСЕМ

0  |  0
Top