47 настай эмэгтэй “Miss Maxim 2018”-ын ялагч болох магадлалтай байна

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 17

 Жина Стюарт гэх 47 настай австрали бүсгүй “Miss Maxim 2018” тэмцээний хагас шигшээд шалгарчээ. Тэрбээр ялах өндөр магадлалтай байгаа гэнэ. Жина дөрвөн хүүхдийн ээж аж. Хоёр хүү, хоёр охины ээж тэрбээр саяхан ачтай болжээ.

Урт шаргал үстэй, гоолиг биетэй түүнийг харахад 20-той, үгүй юмаа гэхэд 30-тай болов уу гэмээр. Жина гоо сайхны мэс засалд нэг л удаа орж байжээ. Тэрбээр 10 жилийн өмнө хөхөө томруулж байсан аж. Гоо сайхны ямар нэгэн тариа, эм бэлдмэл зэргийг огт хэрэглэдэггүй, байгаагаараа өтлөхийг хүсдэг Жина “Энэ дэлхийн бүх хүн сайхан. Би энэ тэмцээнд оролцсоноороо эмэгтэйчүүдэд байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж, өтөлсөн гэдгээсээ хэзээ ч санаа зовохгүй байх урам зоригийг өгөх болно. Намайг энд хүмүүс “эмээ залуу охидоос илүү оноо авчихлаа” гэдэг” хэмээн ярьжээ. Тэрбээр ялагч болвол шагналынхаа мөнгийг бие нь өвдсөн найзынхаа эмчилгээнд зориулахыг хүсч байгаа аж.

47-летняя женщина из Австралии стала финалисткой конкурса Miss Maxim 2018

Фото: Instagram

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top