Кран унахад бэртсэн хүн Хойд Солонгосын иргэн байжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 18

  Өчигдөр буюу энэ сарын  16-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд Баянмонгол хорооллын баруун талд "Алтай констракшн"-ы ерөнхий захиалагчтай Саруул хорооллын 4 дүгээр ээлжийн барилга дээр осол гарсан. Тус компанийн туслан гүйцэтгэгчээр “Тольт дэнлүү” ХХК барилгын ерөнхий угсралтын гүйцэтгэгчээр ажиллаж байжээ. “Өндөр кран” ХХК краныг угсарсан, “Өнөр бүч” ХХК засвар үйлчилгээг нь хариуцаж. Осол гарсан даруйд мэргэжлийн хяналтын байгууллага холбогдох ОБЕГ, ЦЕГ зэрэг байгууллагууд очиж ажилласан. Ослын газрыг хамгаалалтад аваад байна.  Харин Алтай констракшнаас тодорхой тайлбарыг өчигдөр хэвлэлийнхэнд өгөөгүй.  Уг кран 42 метрийн  өндрөөс унасан. 

 Кранист нь  36 настай, хойд Солонгос улсын  иргэн байсан гэх мэдээлэл ч бий бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн. Өргөгч цамхаг унасан газар зарим иргэний машин байж, эвдэрч гэмтсэн бол барилгад ч багагүй гэмтэл гарчээ.  Баянмонгол хорооллын 410дугаар байрны 9, 10 дугаар давхарт краны суманд өртөж цууралт өгсөн. Шалгалт үргэлжилж байгаа. Нийслэлийн Мэргэжлийн  хяналтын газраас өргөгч цамхаг ажиллуулж байгаа  буй байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанад сахиж ажиллах талаар удаа дараалан  мэдэгдэл, албан бичиг хүргүүлж байсан гэнэ.

Нарийвчилсан хяналт, шалгалт үргэлжилж байна

НМХГ-ын барилгын техникийн хяналтын болон хөдөлмөрийн аюулгүй байдлын улсын байцаагчид ослын газар дээр ажиллаж хяналт шалгалт явууллаа. Шалгалтаар 12 цутгамал төмөр бетон карказан хийцтэй барилгын урд угсарсан улсын бүртгэлийн 1760 дугаартай QTZ-40 маркийн дөрвөн тонн даацтай цамхагт кран нь дээрээсээ 5-6 секцийн хооронд бэхэлгээ тасарч унахдаа сумны үзүүр хэсэг нь зэргэлдээ орших Баянмонгол хорооллын 410 дугаар байрны дээврийн хэсэг, пронтоны өрөг, нийтийн зам талбай дээр зогсож байсан дөрвөн автомашин, зэргэлдээ орших уг барилгын хашаа болон тор хашааг гэмтээсэн байна. Энэ бол мэргэжлийн байгууллагын дүгнэлт.  Кран ойролцоогоор 42 метрийн өндрөөс унажээ. Түүнчлэн мэргэжлийн кранист мөн үү гэдгийг  тодруулахаар шалгаж  эхэлжээ.  2018 он гарсаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дэд бүтцийн чиглэлийн болон барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй, өргөх машин механизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуй нэгж байгууллагад сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдэгдлийг хүргүүлж, сургалтууд зохион байгуулж ажилласан.

Тухайлбал Алтай Констракшн ХХК-д 2018 оны нэгдүгээр  сарын 22-ны өдөр 339 дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн байна. Тус мэдэгдэлд хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах, дотоодын хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, дотоод хяналт шалгалтаа чангатгах, ажлын байрны аюулгүй ажиллах заавар зөвлөмжийг захиалагч гүйцэтгэгч талууд мөрдөн ажиллах зэрэг зөвлөмжийг өгчээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.179.25.127) 2018 оны 04 сарын 17

МАН-ЫНХААН ИРГЭД АМАР ТАЙВАН АМЬДАРЧ БОЛОХ УУ?ТА НАР ТАНСАГЛААД ДЭЭГҮҮРЭЭ ИДЭЖ УУГААД,АРД ТҮМЭН АЛУУЛЖ АЙДАС ХҮЙДЭСТЭЙ ДАРАМТТАЙ ЯАЖ АМЬД ЯВАХ БОЛЖ БАЙНА АА.ӨНӨӨХ НАЙРСАГ УЛААНБААТАРТ АМЬД ЯВАХ БАТАЛГАА БАЙНА УУ?ТА НАР ТЭРБУМ ТЭРБУМААР НЬ ИДЭЖ,АРД ТҮМЭН ӨЛӨН ЗЭЛМЭН ГУЙЛГА ГУЙЖ ХУЛГАЙЛЖ АМИА ЗОГООЖ БАЙНА.

0  |  0
zzzz(59.153.114.92) 2018 оны 04 сарын 17

khoid solongost khorig tawisan baykhad yagaad manaid ajilluulaad baynaa , mongold er ni dotood , gadaadyn khuuli kheregjine geji baynauu?

0  |  0
zzzz(59.153.114.92) 2018 оны 04 сарын 17

khoid solongost khorig tawisan baykhad yagaad manaid ajilluulaad baynaa , mongold er ni dotood , gadaadyn khuuli kheregjine geji baynauu?

0  |  0
zochin(112.72.14.185) 2018 оны 04 сарын 17

Zaigui shavsan ene olon barilga ene baitugai zovlon daguulna.

0  |  0
zochin(202.179.27.234) 2018 оны 04 сарын 17

auulguin ajillagaa zaavar durem juram chuul , chynalt, chalgalt baidaggui umuu? Mongol ulsad auulgui amidrach batalgaa alga, ene tor zasag ajillaa saijruulaachee

0  |  0
Top