“Улаанбаатар Ус-Цэвэр орчин 2018” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

2018 оны 04 сарын 18

“Улаанбаатар Ус-Цэвэр орчин 2018” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Шинжлэх ухаан технологийн сургуулийн Төв номын санд өнөөдөр боллоо. Эрдэм шинжилгээний хуралд Барилга хот байгуулалт, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын холбогдох албаныхан болон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш, судлаачид, оюутан залуус оролцсон юм.

“Улаанбаатар Ус-Цэвэр орчин 2018” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Хурлын үеэр “Улаанбаатар хотын усны хөгжлийн чиг хандлага” НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн Ус хангамж, ариутгах, татуурга, инженерийн бэлтгэл арга хэмжээний бодлого, төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн Д.Анхбат, “Сэлбэ голын орчны өнөөгийн байдлын судалгаа” ШУТИС-ийн магистрант Х.Мөнх-Энэрэл, “Бохир усыг байгаль орчинд сөрөг нөлөө багатай эко химийн бодисоор цэвэршүүлэх туршилт, судалгаа” судлаач Г.Ариунаа, “хүрээлэн буй орчинд ээлтэй Монгол гэрийн инженерийн шийдлийн боломжийн судалгаа” сэдвээр ШУТИС-ийн БАС-н докторант Д.Даваасүрэн зэрэг холбогдох албаныхан болон багш, судлаачдын илтгэл тавигдсан.

Хурлын гол зорилго Улаанбаатар хотын ус хангамж, ариутгал татуургын системд тулгарч буй асуудал, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг шийдвэрлэх,  инженерийн байгууламжийн шинэлэг оновчтой шийдэл, шинэ технологийг тодорхойлох, инновацийг бий болгох, салбар байгууллагууд, их дээд сургууль, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдыг дэмжих, харилцан мэдлэг, туршлагаа солилцож хамтран ажиллахад оршино гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top