Анхаар: Өвөр Монгол руу ажилд зуучлуулаад залилуулжээ

2018 оны 04 сарын 18

Монгол иргэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт эмнэг сургах, мал маллах, ногоо тарих гэх мэт ажил хийхээр зуучлуулан яваад бусдад залилуулах тохиолдол цөөнгүй гарч байна.

Гадаадын иргэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд 5000-10000 юаниар торгох, үйл ажиллагаа нь хүнд гэж үзвэл 5-15 хоног баривчилж, 5000-20000 юаниар торгох хуулийн заалттай байдаг тул иргэд БНХАУ-д зорчих хугацаандаа хөдөлмөр эрхлэхгүй байх, ажилд зуучилна, цалин урамшуулал өгнө гэсэн хувь хүмүүст хууртагдахгүй байхыг Гадаад харилцааны яамны Консулын газар сэрэмжлүүлж байна.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top