Нэг шүүгчид огцруулах шийтгэл ногдуулав

2018 оны 04 сарын 18

Шүүхийн Ёс зүйн хорооны нийт гишүүд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаж найман шүүгчид холбогдох долоон сахилгын хэргийг хэлэлцжээ.

Хуралдаанаар нэг шүүгчид шүүгчийн албан тушаалаас огцруулах, нэг сахилгын хэрэгт холбогдох хоёр шүүгчид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Харин гурван шүүгчид холбогдох гурван сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож, хоёр шүүгчид холбогдох хоёр сахилгын хэргийг хойшлуулжээ.

Шүүхийн ёс зүйн хорооны ажлын алба

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
аймшиг(124.158.110.82) 2018 оны 04 сарын 18

эргэлзээтэй хэрэг дээр гэмгүй шахуу хүнийг 2 жил мөрдөнд хорьж эрүүл мэнд, сэтгэл санаагаар нь тоглолоо! Ийм хүнлэг энэрэнгүй улс байдаггүй байх. Асуудал хөндөнөө

0  |  0
IRGEN(66.181.185.50) 2018 оны 04 сарын 18

HAMGIIN IH LUIVARCHID CHINI SHUUGCH NAR BSON DO

0  |  0
Top