Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын цэрэгтэй болох бодлоо орхиогүй

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 18

Монгол Улс төмөр замын цэрэгтэй болох тухай санааг анх санаачилж, УИХ-аар хэлэлцэн батлуулахаар зүтгэж байсан хүн бол одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга. Тэгвэл тэрбээр төмөр замын цэрэгтэй болох санаагаа орхиогүй байгаа гэнэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд энэхүү саналаа ажил хэрэг болгох боломж, гарцыг судалж байгаа аж. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга байхдаа төмөр замын цэргийн бодлогыг дэмжиж байсан.

Тэд хамтран Монгол улс цэргийн насны залуусаа  төмөр зам, авто зам, барилгын чиглэлээр ажиллуулах зорилгоор  тусгайлсан хөтөлбөр боловсруулж байсан билээ. Хөтөлбөрийн нэр нь “Монгол цэрэг бүтээн байгуулалтад”. Жил бүр манай улс гаднаас 30 мянган ажлын байранд ажиллах хүч авдаг гэх тооцоолол бий. Тэгвэл энэ орон зайг дотоодын хүчээр нөхөх зорилгоор  тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.

Хөтөлбөрийн хүрээнд  10  мянган цэрэг ажлын байраар хангагдана. 2017 оноос эхлэн хуучин барилгын цэргийн ангийг сэргээхийн зэрэгцээ  төмөр замын цэргийн анги нэгтгэлүүдтэй болохоор бэлтгэл ажлууд хангагдана гэж төлөвлөж байлаа. Халагдахдаа дансандаа цалингийн хуримтлалтай, нийгмийн даатгал нь өндөр төлөгдсөн, мэргэшсэн залуус болсон байх болно гэж ярьж байсан. 

Хэдийгээр Ардчилсан нам сонгуульд ялагдсанаар уг яриа буцаад замхарсан хэдий ч Монгол Улс заавал төмөр замын цэрэгтэй болох ёстой гэсэн үзэл газар авч байна. Төмөр замын цэрэг байгуулахтай холбоотойгоор олон үзэл бодол, байр суурь гарч байсан билээ. Дийлэнх нь орчин үеийн технологижсон нийгэмд энэ ойлголтыг хэт хуучинсаг, коммунизм үнэртүүлсэн бодлого гэх мэтээр шүүмжилж байсан. Тэгвэл төмөр замын цэргийн өнөөдөр ч амжилттай хэрэглэж буй жишээ дэлхийд олон ажээ.

Төмөр замын цэрэг гэдэг ойлголт дэлхий дээр 1851 онд үүсчээ. Хаант Оросын зэвсэгт хүчин энэ онд анх Төмөр замын цэргийг зэвсэгт хүчний нэг хэсэг болгон байгуулсан байдаг. Эдүгээ Канад, Чех, ОХУ-ын армид Төмөр замын цэрэг гэсэн тусгай анги нэгтгэл байдаг бол бусад улсад авто зам, тээвэр хариуцсан бусад салбартайгаа хамт “Тээврийн цэрэг”гэсэн нэрийн дор үүрэг гүйцэтгэдэг байна. ОХУ-д Төмөр замын цэргийн ангиуд 28 500 байнгын бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэдэг бол АНУ-д Нэгдсэн улсын Армийн тусгай корпус (United States Army Transportation Corps)гэж явдаг. Гүйцэтгэх үүргийн хувьд, төмөр зам барих, хамгаалах, бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дайны цагт шаардлагатай газруудад төмөр зам тавих боломжийг тандаж, судлах, төмөр зам тавих зэрэг үүрэг гүйцэтгэдэг. Гүйцэтгэсэн ажил, оролцсон байлдааны ажиллагаа, туршлагаараа ОХУ-ын төмөр замын цэрэг дэлхийн бусад улсаас хол илүү. АНУ төмөр замын цэргээ дөнгөж 1942 онд байгуулсан бол ОХУ-ын төмөр замын цэрэг Крымын дайн, Орос-Туркийн дайнаас эхлээд Дэлхийн дайнуудад оролцож, тоолж баршгүй үүйрэг гүйцэтгэсэн. Төмөр замын офицерын сургуулиасаа эхлээд бүх тогтоцоогоо хадгалсаар байгаа. 2014 онд Ерөнхийлөгч В.Путин түгшүүр зарлаж, төмөр замын цэргийнхээ бэлэн байдлыг шалгасан нь энэ салбарын чухал гэдгийг илтгэж байна. Бүтээн байгуулах чадвар нь ч үнэхээр гайхалтай.Оросын төмөр замын цэрэг дэлхийн нэгдүгээр дайны үед өргөн царигтай 300, нарийн царигтай 4000 километр зам тавьж, нийтдээ 4600 километр зам барьж байгуулсан байдаг. Мөн 1939 оны Халх голын дайн үед ЗХУ-ын урд хилийн Борзя хотоос Баянтүмэн хүртэл 324 километр төмөр замыг тал хээрийн нөхцөлд ажлын 76 өдөрт багтаан барьсан гэсэн гайхалтай баримт үлдэж хоцорчээ.

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Рг(66.181.191.135) 2018 оны 04 сарын 26

Жинхэнэ урвагч новш юм даа, монгол ялагджээ

0  |  0
ЧУКЧА(202.179.24.26) 2018 оны 04 сарын 19

ЗӨВЛӨЛТӨД БАРИЛГЫН ТӨМӨР ЗАМЫН АНГИУДАД ОРОСУУДЫН ДООРД ҮЗДЭГ ЧУКЧА ЧУРКА БАГУУД АЛБА ХААЖ 2 ЖИЛ ЗАРЦЛАГДДАГ БАЙЛАА.ХАРИН ОРОС УКРАИН ГРУЗИН АРМЕН БАЛТИЙН ДЭЭД ТӨРӨЛТӨНГҮҮД ШУГАМЫН АНГИУДАД АЛБА ХААДАГ БАЙСАН. ОРОС ЖАНХУУ МОНГОЛ ЗАЛУУСЫГ МАНКУРТУУД БОЛГОХ ГЭЖ САНААРХАЖ БАЙНА.

0  |  0
зочин(202.179.26.6) 2018 оны 04 сарын 19

дэмжиж бна

0  |  0
сандаг(27.223.4.94) 2018 оны 04 сарын 18

бүтээн байгуулалтын цэрэг байх нь зөв .цалин голоод эмээгийнхээ тэтгэврээр амьдраад байгаа залуучууд ч ажилд сураг. харин 2 сая төгийн цалин бэлэн олдох бол уу. ядаж 1.5 сая гэж даруухан эхэлвэл яасан юм. дэмжиж байна.Үндсэн ангиудыг нь жижиг аймгуудад биш Чойбалсан, Борөндөр ,Эрдэнэт ,Мөрөн зэрэг зангилаа газруудад байрлуулах хэрэгтэй .Баруун урт мэт газар байрлуулсан барилгын цэргийн анги юу хийж байна.

0  |  0
сандаг(27.223.4.94) 2018 оны 04 сарын 18

бүтээн байгуулалтын цэрэг байх нь зөв .цалин голоод эмээгийнхээ тэтгэврээр амьдраад байгаа залуучууд ч ажилд сураг. харин 2 сая төгийн цалин бэлэн олдох бол уу. ядаж 1.5 сая гэж даруухан эхэлвэл яасан юм. дэмжиж байна.Үндсэн ангиудыг нь жижиг аймгуудад биш Чойбалсан, Борөндөр ,Эрдэнэт ,Мөрөн зэрэг зангилаа газруудад байрлуулах хэрэгтэй .Баруун урт мэт газар байрлуулсан барилгын цэргийн анги юу хийж байна.

0  |  0
сандаг(27.223.4.94) 2018 оны 04 сарын 18

бүтээн байгуулалтын цэрэг байх нь зөв .цалин голоод эмээгийнхээ тэтгэврээр амьдраад байгаа залуучууд ч ажилд сураг. харин 2 сая төгийн цалин бэлэн олдох бол уу. ядаж 1.5 сая гэж даруухан эхэлвэл яасан юм. дэмжиж байна.Үндсэн ангиудыг нь жижиг аймгуудад биш Чойбалсан, Борөндөр ,Эрдэнэт ,Мөрөн зэрэг зангилаа газруудад байрлуулах хэрэгтэй .Баруун урт мэт газар байрлуулсан барилгын цэргийн анги юу хийж байна.

0  |  0
Засс(27.123.214.110) 2018 оны 04 сарын 18

Эрх нь байгаа шд хиигээч тэгээд худлаа попроод

0  |  0
Азийн дайсан Орос (202.179.24.234) 2018 оны 04 сарын 18

Монголчуудын өмнө зангиагүй гарч ирэн доош чихдэг Оросын гар хөлийн доромжлол одоо бүүр Монгол Төрд халдаж байгаа нь харамсалтай. Хуралд суудаггүй хоёр намын сангийн сайд асан Улаан ирэхээрээ бас зангиагүй ирж биднийгээ доромжилдог болсон байна билээ.Баруунд Ерөнхийлөгч байтугай Парламентийн гишүүн нацист Орос халдвар авсан эд нар шиг байх боломжгүй.Яагаад гэвэл ард түмэн нь хүлээж авдаггүй учраас тэр.

0  |  0
ббббббб(202.179.30.194) 2018 оны 04 сарын 18

зөв дэмжиж байна. уих тарааж хаях хэрэгтэй. му ын иргэн бүр алба хаадаг болох хэрэгтэй

0  |  0
зззз(203.91.118.254) 2018 оны 04 сарын 18

монгол хаана ялаад байна аа

0  |  0
Top