Монгол Дагуурын дархан цаазат газрын шувуудыг ажиглана

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 18

 

Нүүдлийн шувууд ирж буйтай холбогдуулан "Дорнод" аялал жуулчлалын нэгдлээс Монгол Дагуурын дархан цаазат газарт “Шувуу ажиглах аялал” зохион байгуулахаар болжээ.
Монгол Дагуурын дархан цаазат газар нь дэлхийд ховордсон олон төрөл зүйл шувуудын өлгий нутаг гэдгээрээ онцлогтой аж. Тиймээс тус газар нутгийг ЮНЕСКО дэлхийн өвд бүртгэн авсан байна. Тус дархан цаазат газарт Дорнод аймгийн Чулуунхороот, Дашбалбар, Гурванзагал, Чойбалсан сумын нутаг дэвсгэр хамрагддаг билээ. Жил бүр гадаадын олон жуулчин шувуудын зураг авах, ажиглах зорилгоор тогтмол зорьж ирдэг гэнэ.

Тиймд дээрх аяллын томоохон нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохистой ашиглах, хамгаалах зорилгоор Дорнод Аялал жуулчлалын нэгдлийн сүлжээ байгууллагууд, УТХГН-ын Дорнод Хамгаалалтын захиргаатай хамтран ажиллахаар болжээ. "Дорнод" Аялал жуулчлалын нэгдэл нь гадаад хэлний мэргэжлийн хөтөчөөс бусад бүх төрлийн аяллын үйлчилгээг гадаадын жуулчдад хүргэхээр ажиллаж байгаа юм.
Тухайлбал, жуулчдад үйлчлэх нутгийн мэргэшсэн газарчин, автомашин, зочид буудал, жуулчны бааз, зоогийн газар, хээрийн гал тогоо, банк санхүү, худалдаа үйлчилгээний байгууллага үйлчилгээг санал болгож байгаа аж.

Л.Ган

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top