МҮБХ-ны тэргүүн Дархан аварга Б.Бат-Эрдэнэ үүссэн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ.
- МҮБХ хоёр тусгай зөвшөөрөлтэй. Аль нь жинхэнэ зөвшөөрөл вэ?
-Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газраас хоёр зөвшөөрөл давхардуулаад олгосон юм билээ.
- Шүүхийн шийдвэртэй маргааны тухайд тодорхой тайлбар өгнө үү?
-2017 оны тавдугаар сарын 28-ны өдөр Л.Чинбатын зохион байгуулсан ээлжит бус “Их-Эе”-ийн бүрэлдэхүүн туйлын хангалтгүй байсан гэсэн ойлголт надад ч бөхийн хамт олны дунд ч бий. “Их-Эе”, МҮБХ гэхээр зөвхөн бөхчүүдийн асуудал биш. Үзэгчид, бөх сонирхогчид, бөхийн зүтгэлтэн, судлаачид, Жаяг дэгийн баг, Цэцдийн зөвлөл багтана, хамаарна. Л.Чинбатын ээлжит бус “Их-Эе”-д энэ бүрэлдэхүүн хангалтгүй гэж үздэг юм билээ. Аваргууд, арслан, гарьд, заан цолтой бөхчүүд шууд ороод харцага, начингаас доош цолтой бөхчүүд аймгуудынхаа бөхийн салбаруудаасаа төлөөлөл болж очдог. Төлөөллийн 70-80 хувь нь бөхчүүд байдаг. Энэ дагуу ээлжит бус “Их-Эе” болоогүй.
-Ээлжит болон ээлжит бус "Их-Эе"-ийн үеэр хэлэлцэх асуудлын ялгаа юу вэ?
-Ээлжит “Их-Эе”-ээр өмнөх тэргүүний ажлыг хэлэлцэнэ. Хяналтын зөвлөлийн тайлан, дүрэмд өөрчлөлт оруулах бол хэлэлцэнэ. Ээлжит бус “Их-Эе” гэхээрээ зөвхөн оруулсан асуудлаа ярилцдаг. 2004 онд дөрөвдүгээр “Их.Эе”- хуралдаад эрх барих удирдах Цэцдийн зөвлөлөө сонгосон. Р.Нямдоржийн төлөө 90, Сүхбаатарт 82 хүн санал өгсөн байдаг. Үүнийгээ батлах байтал Тооллогын комиссын тогтоолыг Ганболд заан аваад гарчихсан. Эдгээрийн ауде-видео бичлэг ч бий. Шүүх “Их-Эе” хуулийн дагуу болсон, тэргүүнийг сонгосон нь тодорхой бус байна гэсэн бололтой. Ингээд 2014 онд Цэцдийн зөвлөлийг бүрэлдүүлэн хуралдуулж, Чинбатын Их-Эеийг хуралдуулах шийдвэр гаргасан бололтой. Харин Нийслэлийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт МҮБХ шүүх дээр маргаан үүсгэсэн. Хүчээр ирц бүрдүүлсэн, бусдын гарын үсэг хуурамчаар зуруулсан гэх мэтээр.
-Ээлжит “Их-Эе” 2018 оны гуравдугаар сарын 24-ний хуралдсан энэ тухайд?
-Залуучууд асуудлаа хэлэлцээд дүрэмдээ өөрчлөлт оруулаад явсан байна. Ээлжит "Их-Эе" дүрмийн дагуу хуралджээ гэсэн. Бид хурлаа хийсэн гээд зүгээр суугаагүй. Залуучууд тэр хүмүүстэй ярилцаад байгаа гэдэг. . Тэднээс шинэ дүрмээрээ хурлаа хий. МҮБХ-ны тэргүүнд Б.Бат-Эрдэнийн нэрийг битгий дэвшүүлээрэй гэсэн шаардлага, болзол тавьсан бололтой. Надад татгалзах юм алга. Бөхийн өргөөг дайрсны орой залуус очиж найман цаг уулзсан байна билээ. “Их-Эе”-ийг хуралдуулахад цааргалах юм алга. МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшихгүй. Би ингэж хэлсэн.
- Улсын начин Б.Одхүү таны бие хамгаалагч юм уу?
-Ямар юм аа. Тагнуулынхан энэ тэр миний утсыг үзэх байлгүй. Би, улсын начин Одхүүтэй утсаар яриагүй, уулзаагүй. Зүгээр байсан Одхүүг дайраад байж болохгүй. Хуулийнхан шалгах байх. Надад бие хамгаалагч байтугай жолооч байхгүй. Би өөрөө машинаа барьдаг.
-Дархан аварга А.Сүхбатыг Одхүү зодсон юм биш үү?
-Тийм зүйл болоогүй гэсэн. Тэнд байсан хүмүүс ч үүнийг гэрчилдэг.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 19 )
энэ ч нэг бөхийн өргөөг авах гээд хор найруулж явдаг ганц хүн байдаг биз дээ олимпийн аврага түрүүлнэ гэж гол гаргаад Гачууртад газар авсан хуучин хүргэнээ хүүгээ ч золигт гаргачихдаг хэцүү хүн л ингэж хаммертаа унтан дайралт хийлгээд гарч байна лээ дээ Баянмөнх ч энэ бөхийн өргөөг авахгүй бол Увсын бөхчүүдээ амрахгүй биз
энэ ч нэг бөхийн өргөөг авах гээд хор найруулж явдаг ганц хүн байдаг биз дээ олимпийн аврага түрүүлнэ гэж гол гаргаад Гачууртад газар авсан хуучин хүргэнээ хүүгээ ч золигт гаргачихдаг хэцүү хүн л ингэж хаммертаа унтан дайралт хийлгээд гарч байна лээ дээ Баянмөнх ч энэ бөхийн өргөөг авахгүй бол Увсын бөхчүүдээ амрахгүй биз
BUh uzehe bolichii..bur oi gutchlaa novsh
Бат эрдэнэ аварга аа, танд найдаж байгаа шүү.
Бат Эрдэнэ аврагыг хараагаад байгаа новшнууд хохь чинь шүү... Эрдэмдэг болгоод тэр Гэмтлийн эмнэлэгрүү чинь илгээнэ шүү.
Гишүүн хүн яаж хуулийг уландаа гишгэж болохыг харууллаа Бат-Эрдэнэ гуай
Жижигхэн нинжагийн алтны уурхайн ард хүртэл байдаг балиар бохир нөхөр дөө энэ Бат-Эрдэнэ
ТЭР НЬ ДЭЭР БАЛИАР АМЬТАН ХААНА МӨНГӨ ҮНЭРТЭНЭ ТЭНД ДАЛДАЙЖ ЯВДАГ ЗАВААН ПИЗДА
Угаасаа шүүхийн шийдвэрээр хүчингүй хурлыг даргалж өөрийгөө сонгуулсан. Гишүүд ер нь хууль мөрдлөг юм уу.
Хаан ширээний төлөө 500 жил гэтээд хатан мандухайд тархиа хага харвуулсан дандаа хагалган бутаргах үйл ажиллагаа явуулдаг хазгай хэлтэй новшнуудад битгий бууж өг тэнэг сүхбат бол хэн ч биш батэрдэнэ аварга аа
Бат-эрдэнэ аварга Бөхийн өргөөн дээр байгаагүй гэсэн мөртлөө Сүхбат аваргыг Одхүү зодсон эсэхийг яаж мэддэг юм бол оо. Зодоогүй гээд харсан хүн шиг хариулж байх юм. Гайхалтай
Аврага та Р.Нямдоржийн хор найруулсан хууль бус хуралд орж өөрөө удирдаад өөрөө сонгогдсон нь эгдүүтэй байна. Улгүй юманд бүү оролц. Хэдэн аврага,арслан заан, гарьд оролцов. Ирц гэж хөгийн хурал болсон доо. Бөхийн өргөөнд ажилладаг хүмүүс л сууж харагдсан. Ард нь Нямдорж үг заагаад л инээдтэй. Бөх бүрээс нээлттэй санал ав.
novshiin boxchuud uxej daldraasai
дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэж. Энэ төр засаг самуурсан нь бүх салбарт харагдаж байдаг, хөлөө жийлцээд, хувааж идэж уухаа бодож байтал улс орон минь сөхөрч гүйцлээ дээ ухаантнууд минь.
Bat erdene odoo bolih heregtei sh de
аварга минь наад баянмөнх зөнөг ёүхбалай 2-т бууж өгч болохгүй