Өнөө шөнө үүл буудаж, түймэр унтраана

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 18

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд гарсан түймрийг унтаах боломжгүй болж, үүлэнд нөлөөлөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн тухай өнөө өглөө zindaa.mn сайт мэдээлсэн.

Тиймээс тус сумын Онцгой комиссын гишүүдээс аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболдод хүргүүлсэн хүсэлтийн дагуу Хөвсгөл аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өнөө шөнө үүлэнд зориудаар нөлөөлөхөөр бэлтгэл хангасан гэнэ. Өнөө шөнө бага зэргийн хур тунадсын урсгал түймрийн голомтыг чиглэн орж ирэх төлөвтэй байгаа учраас Рэнчинлхүмбэ сумын газрын генераторыг ажиллуулж, Хорьдол, Сарьдагийн давааны орчмоос пуужин харвахаар төлөвлөжээ.

Дашрамд дурьдахад, Хөвсгөл аймгийн хэмжээнд нэлэнхүйдээ хуурайшилттай байгаа бөгөөд цорын ганц Арбулаг сумын нутаг дэвсгэр чийгшилтэй байна гэж мэдээллээ.

Л.Зул

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top