УИХ-ын хоёр гишүүн оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн талаар мэдүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 18

Авлигатай тэмцэх газарт холбогдох хуулийн дагуу оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан мэдүүлж, мөн мэдэгдээд байгаа юм. 

Оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох зэрэг арга хэмжээг авсан талаар мэдүүлэх хуулийн хугацаа дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөр дууссан. 

Тэгвэл дээрх хугацаанд УИХ-ын  хоёр гишүүн, Монголбанкны нэг албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг 2015, 2017 онд бусдад шилжүүлснээ, Цагдаагийн ерөнхий газрын харьяа байгууллагын удирдах нэг албан тушаалтан өөрийн эзэмшиж байсан гурван дансыг хаалгасан тухай мэдүүлжээ.

Мэдүүлэг гаргагч
Албан тушаал
Хамаарал бүхий этгээд
Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэр
Тайлбар
1
Сү.Батболд
УИХ-ын гишүүн
Хүү, ах 
Их Британийн Виржинийн Арал
Хувьцаа шилжүүлсэн
2
Д.Цогтбаатар
УИХ-ын гишүүн
Эхнэр
Мэнийн арал
Хувьцаа шилжүүлсэн
3
Т.Амарсайхан
Монголбанкны газрын захирал
Нөхөр
Их Британийн Виржинийн Арал
Хувьцаа шилжүүлсэн
4
С.Ганбат
Цагдаагийн ерөнхий газрын салбар байгууллагын дарга
Дүү
Хонконг
Албан ажлын шугамаар эзэмшиж байсан дансаа хаалгасан

Түүнчлэн оффшор бүсэд хамаарах гадаад улсад албаны чиг үүргээ хэрэгжүүлэх, суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор банкинд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө өмчилсөн 16 албан тушаалтан энэ талаараа Авлигатай тэмцэх газарт бичгээр мэдэгдэж бүртгүүлсэн байна.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2018 оны 04 сарын 18

huuli bus uil ajillagaa baina shdee, ed nar dahiad alban tushaald baih erh baihgui !!!!! ter horongiig mongold oruulj ireh estoi baisan bizdee, hariuzlaga hyleelgehgui arai ingeed boloo um bish bizdee ??!!! Toroos bayjaad l hynd shiljyyleed baij boloh ni gej oilgoj baina ........,,,,,,,,,,

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 04 сарын 18

huuli bus uil ajillagaa baina shdee, ed nar dahiad alban tushaald baih erh baihgui !!!!! ter horongiig mongold oruulj ireh estoi baisan bizdee, hariuzlaga hyleelgehgui arai ingeed boloo um bish bizdee ??!!! Toroos bayjaad l hynd shiljyyleed baij boloh ni gej oilgoj baina ........,,,,,,,,,,

0  |  0
зочин(202.179.25.217) 2018 оны 04 сарын 18

СүБатболдын Оффшор дансны Хөрөнгөных нь эх үүсвэр, мөн Татвараас зугтсанд нь Хэрэг үүсгэж шалгах хэрэгтэй, Оффшор дансаа оруулж ирсэн гээд зүгээр толгойгийн илж явуулж болохгүй, Эрт орой хэзээ нэг өдөр Хуулийнхан илэрүүлэх л байсан,

0  |  0
Top