Авто ослын улмаас нэг хүн нас барлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 19

Хөдөөд зам харгуй чөлөөтэй ч авто машин мотоцикль хоорондоо мөргөлдөж, осол гаргах нь цөөнгүй. Тэд согтууруулах ундаа хэрэглэсэн, замын хөдөлгөөний дүрмийн наад захын мэдлэггүйн улмаас, эсвэл өөр ямар нэг шалтгаанаар хээр талд нөгөөтэйгээ мөргөж осолдох нь элбэг тохиолддог аж.

Тухайлбал, Дорноговь аймгийн Даланжаргал сумын нутагт автомашин мотоцикльтэй мөргөлдсөний улмаас нэг хүн нас барсан мэдээ ирлээ.
Энэ сарын 17-ны өдөр буюу өчигдөр тус сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт  "Subaru" маркийн автомашины жолооч А, "Dayun" маркийн улсын дугааргүй мотоциклын эзэн Б нар мөргөлдөж, Б газар дээрээ нас баржээ. Уг хэргийг Дорноговь аймгийн Сайншанд сумын Замын цагдаагийн хэсэгт шалгаж байгаа аж.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baaayaa(109.12.75.46) 2018 оны 04 сарын 18

ene xuduunii xulduu garuud xot xuduugui xudulguunii durem zurchih yumaa

0  |  0
Top