Оддын баривчлагдах үеийн зургууд

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 19

 Таны хэн байхаас үл хамааран хууль бүх хүнд тэгш үйлчилдэг. Үүний нэгэн жишээ болох Холливудын оддын цагдаагийн газарт саатуулагдаад байх үеийн зургуудыг хүргэе.

Риз Уизерспун

Жүжигчин бүсгүй 2013 онд нөхөр Жим Тоттойгоо явж байгаад машинаасаа гарч ирэхийг шаардсан цагдаагийн тушаалыг биелүүлэлгүй маргалджээ. Тийнхүү Риз цагдаагийн газарт саатуулагдаад байгаа нь.

Жастин Бибер

Дуучныг 2014 онд Майамид согтуу, мансуурсан явж байхад нь баривчилж байв.

Блэк Чайна

Бүсгүй 2016 онд Техаст олон нийтийн дунд согтууруулах ундаа хэрэглэсэн хэргээр баривчлагдаж байжээ.

Ники Минаж

Ники Минаж 2003 онд хууль бусаар зэвсэг эзэмшсэн гэж баривчлагдаж байв. Тухайн үед Ники “Red Lobster” гэх ресторанд зөөгч хийдэг байжээ.

Мэттью МакКонахи

1999 онд жүжигчний хөршүүд нь амгалан тайван байдал алдагдуулаад байна гэх гомдол гаргажээ. Цагдаа нарыг очиход Мэттью МакКонахи гэртээ нүцгэн, бөмбөр тоглож байсан аж. Мөн гэрээс нь мансууруулах бодис олджээ. Залуу “Би гэртээ өөрийнхөө бөмбөрөөр тоглож болохгүй юм гэж үү” хэмээн бухимдаж байсан гэдэг.

Хью Грант


Жүжигчин эр 1995 оны зун Дивайн Браун гэх секс үйлчилгээ үзүүлдэг хүүхэнтэй хамт баривчлагдаж байжээ. Тэднийг машинд аман секс хийж байхад нь баривчилсан байна. Үүний дараа найруулагч болон продюсерүүд хоёр жилийн турш Хью Грантыг кинондоо аваагүй гэдэг.

Бруно Марс

2010 онд дуучин залууг Лас-Вегаст очоод байхад нь цагдаа нар зочид буудлынх нь өрөөнөөс боодолтой кокаин олжээ. Бруно Марс “Би залуу байж. Бас Вегаст очсон байлаа” гэж хожим нь дурссан билээ.

Пэрис Хилтон

Пэрис удаа дараа согтуугаар машин жолоодож баривчлагдаж байсан билээ. 2007 онд тэрбээр 45 хоног хоригдох шийтгэл авч байв.

Роберт Дауни

Жүжигчин 1996 онд мансууруулах бодисын хамаарлаас гурван жил эмчлүүлэх шийтгэл авч байжээ. Гэвч тэрбээр жилийн дараа шоронд орж, хагас жилийг тэндээ өнгөрөөсөн байна. 1999 онд Дауни дахиад шоронд орж, жил хоригдож байжээ.

Маколей Калкин

Жүжигчин залууг 2004 онд марихуан хадгалсан хэргээр баривчилж байв.

Линдси Лохан

Линдси нэг бус удаа баривчлагдаж байсан билээ. Тэрбээр согтуугаар машин жолоодож, кокаин хадгалсан хэргээр хэд хоног хоригдож байв.

Ник Картер

Никийг 2005 онд согтуугаар машин жолоодсон хэргээр баривчилж байжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top