Сүлжээний бизнес малчдыг ОНИЛЖЭЭ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 19

Монголчуудын дунд сүлжээний бизнес дэлгэрсээр. Хууль, хяналтынхан анхааруулж, сэрэмжлүүлсээр байтал залилуулж, мөнгө, эд хөрөнгөө алдсаар байна. Яагаад сэрэмжлүүлээд байхад сүлжээний бизнест ороод байдаг вэ. Ядуурал, ажилгүйдэлтэй холбоотой гэх байх. Түүнээс гадна богино  хугацаанд их мөнгө олох гэсэн шунал. Гадаадаас сүлжээний бизнес оруулж ирдэг хэсэг бүлэг байдаг. Хөгшчүүлийнхээ тэтгэврийг зээлж сүлжээнд оруулах, машин, орон сууц, хашаа, байшингаа худалдаж, Банк бус санхүүгийн байгууллага, Барьцаалан зээлдүүлэх газруудад барьцаалж бүр цалингийн зээл авч сүлжээний бизнест оруулаад алдсан тохиолдол бий. Залилагч “Манайх сүлжээний бизнес биш. Бүр урамшуулал өгнө” гэхээр итгээд орчихдог. Иргэд санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай гэдгийг цагдаагийнхан хэлж байна. Малчид ноосны урамшуулал авхаас эхлээд төрийн халамж хүртэх нь элбэг. Сүүлдээ орон нутгийн иргэдийг мэдээлэл багатайгаар нь далимдуулж хөдөөд примад сүлжээний бизнес хүрээгээ тэлэх хандлагатай болжээ. Ялангуяа малчдыг онилох нь элбэг болсон гэнэ. Манай улс 150 мянган малчин өрхтэй. 60 сая толгой малтай. Намар, өвлийн улиралд хүнс бэлтгэх, хавар ноолуур бэлтгэх цагаар сүлжээний бизнес эрхлэгчид хөдөөг зорих  нь элбэгшжээ. Мөн суурин газарт амьдардаг ах, дүү, төрөл садан нь очиж, ятгаж мөнгө төгрөгийг нь сүлжээний бизнест оруулж, залилуулах тохиолдол ч гарсаар байгаа аж. Жилд малчдаас 10 мянга орчим тонн ноолуур  авдаг. Энэ жилийн хувьд нэг кг ноолуурын үнэ 95.000-103000 төгрөгийн үнэд хүрсэн. Сүлжээний бизнес эрхлэгчдийн  шуналыг хөдөлгөж л байгаа болов уу.

Залилагчид 7-12 жилийн ял оноох хуультай

Манай улсад гурван жилийн хугацаанд 35 мянган иргэн сүлжээний бизнест орж, 56 тэрбум төгрөгөөр хохирсон гэж цагдаагийнхан мэдээлжээ. Иргэд яагаад хохироод, яагаад цагдаад мэдэгдэхгүй хугацаа алддаг вэ. Сүлжээний  бизнес эрхлэгчид “Манайх танд цалин өгнө. Та дахиад хэдэн хүн элсүүлчих. Хуулийнханд мэдэгдэх шаардлага байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалттай учраас удахгүй мөнгө ирэх гээд байна. Та урамшуулал хүртэнэ” гэх зэргээр ятгадаг учраас эргэлзэж, итгэж, цагдаад мэдэгдэхгүй удах, өнгөрөөх тохиолдол их ажээ. Дэлхийд 1970-аад онд примад луйврыг олон  улсын гэрээ конвенц зэргээр хоригложээ. Харин манай улс 2001 онд  Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хуулийг баталж, примад тогтолцооны аргаар үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалт оруулжээ. Сүлжээний гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол буруутай этгээдэд 5-12 жилийн хорих ял оноохоор заасан байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Na(66.181.160.108) 2018 оны 05 сарын 24

Ene svljeenii biznesiig buruu shagad.bga hvn yagad ooro ter hytadiin svljeenii biznesig demjcheed oros amerik as orj irj bgagn hor met yarichaad. Hytad svljeeg bolhoor demjed momopoldoj vldene ged zuragtar ichehchgui yariad bdag hvn be manaihan neg talruugaa het ih tuilshrah yumaa ene hvn ooro hytad taliig oruulj ireh gd bn

0  |  0

Top