Төрийн албаны шалгалтын явцыг цахимаар хянадаг боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 19

Төрийн албаны төв байгууллага орон нутагт явагдаж байгаа төрийн албаны удирдах болон гүйцэтгэх ажилтны шалгалтыг төвөөс цахим системээр шууд удирдаж, хянаж, мэргэшил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажилладаг болжээ. Төрийн албаны шалгалтын танхимыг камержуулж, төв сервертэй холбосноор шалгалтын явц болон шалгуулагчид, хөндлөнгийн ажиглагчдын үйлдлийг бүрэн хянаж, шалгалтыг гадны нөлөөллөөс ангид, ил тод, нээлттэй болгож, мөн оролцогчдод тэгш боломж, ижил нөхцөлийг олгож байна. Ингэснээр шалгалт маргаан будилаангүй, шударга явагдах нэг алхам урагшилсангэнэ.  Баян-Өлгий аймагт зохион байгуулсан төрийн жинхэнэ албанд анх орох иргэдийн мэргэшлийн шалгалтыг Төрийн албаны мэргэшлийн шалгалтын төв комиссын онлайн хяналт дор явуулжээ. Шалгалтад 100 иргэн бүртгүүлж ерөнхий мэдлэгийн шалгалтад 35 хувь нь тэнцлээ. Цаашид хөдөө орон нутагт зохион байгуулж байгаа шалгалтыг  онлайнаар хянах боломж нөхцөл бүрдэж байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(64.119.23.152) 2018 оны 04 сарын 19

САЙХАН ЯРИЦЛАГА БОЛЖЭЭ.ИХ ХЭРСҮҮ УХААНТАЙ ЯРЬСАН ШҮ

0  |  0
Top