Нийслэлийг ”нөмөрч” буй оршуулгын газрууд

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 19

Манай улсын хэмжээнд жилд дунджаар 15-17 мянга, нийслэлийн хэмжээнд 6500-7500 иргэн нас бардаг.

Үндэсний статистикийн хороо...

Чандарлах зан үйлийг хэвшүүлье...

Харин нас барагсдын 40 хувийг чандарладаг бол үлдсэн 60 хувийг газарт оршуулдаг гэсэн дүн мэдээ бий. Зөвхөн нийслэлийн хэмжээнд 11 байршилд 700 гаруй га газарт нас барагсдыг байршуулж байна. Энэ нь Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрийн 0,8 хувийг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэл Улаанбаатар хот маань оршуулгын газартаа "нөмрүүлэхэд" нэлээн дөхсөнийг дээрх тоо гэрчлэх биз ээ.

Та бод доо. Зөвхөн Далан давхарын оршуулгын дэргэд 1000 гаруй өрх айлын 50 мянга гаруй иргэн шарилын дунд амьдарч байна. Хамгийн аймшигтай нь оршуулгын газрын шарил нь задрах явцдаа 40-50 жилийн турш 20 гаруй төрлийн хорт хий ялгаруулж,  хүн төдийгүй байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг ажээ. Зөвхөн нэг хүний шарилаас л гэхэд 320 кг нүүрсхүчлийн хий ялгаруулдаг талаар мэргэжилтнүүд судлан тогтоожээ. Ийм их хор хөнөөлийг дагуулж явдаг оршуулгын асуудлыг одоо цэгцлэх цаг болжээ. Ялангуяа урин дулааны улирлыг дагаад хөрсөнд булсан булшны хор хөнөөл улам идэвхжих боллоо.

Өндөр хөгжилтэй орнуудын жишгээс суралцаж, оршуулгын газрын асуудлаа шийдэхгүй бол нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөөр байна.  Тэгвэл  сүүлийн жилүүдэд чандарлах үйлийг ихэнх улс орнууд сонгох болжээ. Учир нь энэ үйл нь газарт оршуулахаас илүү хямд зардалтай, эзлэхүүн багатай, байгальд ээлтэй гэнэ.  Тухайлбал, АНУ-д газарт оршуулах зардал нь хоёр талийгаачийг чандарлах өртөгтэй тэнцэж байна.

Харин манай улсад эсрэгээрээ чандарлах үйл нь иргэдийн амьжиргаанаас давсан өндөр үнэтэй байдаг. байна Жишээ нь зөвхөн чандарлах үйлийг хамгийн багадаа 1,8 сая төгрөгөөр үзүүлэх бол авс 300 мянга, хөшөө чулууг 150 мянгаас 1 сая төгрөгийн хооронд худалдан авч болох аж. Өдгөө улсын хэмжээнд хоёр компани чандарлах үйлчилгээ үзүүлж байгаа ч иргэд нас барагсдаа уламжлалт аргаар буюу газар оршуулах аргыг сонгосоор байна.

Өөд бологсдоо бүү хэл өөрсдөө амьдрах газаргүй болох вий

Өдгөө нийслэлд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй  оршуулгын газар бий болсоор байна. Заримаас нь дурдвал,, “Далан давхар” 137 га, “Нарангийн энгэр” 260 га, “Цагаан даваа” 50 га, “Оросын оршуулгын газар” 3 га, “Өлзийт” 35 га, “Буянт ухаа” 2 га “Алтан өлгий” гэх мэт олны мэдэх томоохон оршуулгын газрууд байгаа.  Үүнээс гадна “Бөхөг”, “Түргэний гол”, 61- ийн гарам, Зуслангийн ногоон бүс, “Өвөр гүнт”, “Орбит”, “Тахилтын ам” зэрэг газарт иргэд дур мэдэн зөвшөөрөлгүйгээр талийгаачаа оршуулсаар байна. Харин эдгээр оршуулгын газрын хамарч буй газар нь 1000 гаруй га гэнэ. 1000 га!!! Энэ мэтээр хамрах хүрээ нь өргөжсөөр байвал нийслэлчүүд бид өөд бологсдоо бүү хэл өөрсдөө амьдрах газаргүй болох вий! Бодох л асуудал...

Айлуудын хашаанд 61 булш тоологджээ

Айлын хашаатай айлсан орших оршуулгын газруудын дэргэд хүүхэд тоглож, ноход сэг зэмээр нь хооллон амьдарч байна. Ийм байж яавч болохгүй.

Ганцхан жишээ, Улаанбаатар хотын төв хэсэгт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд 137 га талбай эзлэн гэр хороололтой хаяа нийлэн байрлаж байгаа оршуулгын газар нь 1927 оноос хойш үүсэн бий болж,1987 онд Ардын депататутын хурлын 72 тоот тогтоолоор албан ёсоор хаагдсан боловч иргэд одоог хүртэл бурхан болоочдоо сул зай олон нутаглуулсаар байгаа юм. Энд  47.586 шарил байдгаас хашааны гадна, айлуудын хашаанд 61 булш тоологдсон байна. Нийт булшны 30.241 нь хэвийн, 16.767 нь эвдэрсэн, 517 нь ухагдан тоногдсон байдалтай болжээ

Энэ хугацаанд оршуулгын газраас ялгарах 20 гаруй төрлийн хорт бодисоор нийслэлчүүд амьсгалж, хэдэн мянган хүн, хэчнээн төрлийн өвчин нян авсан бол гэж бодохоор айдас төрмөөр. Хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн "Үндсэн хууль"-д заасан эрхээ нийслэлчүүд эдэлж чадахгүй байгаагийн нэгэн том жишээ бол энэ. Иймээс Улаанбаатарын удирдлагууд, цаашлаад төрийн шийдвэр гаргах төвшний бүх түшмэдүүд нийслэлийг"нөмөрч" буй оршуулгын газруудыг боловсронгуй болгож, цэгцлэх тал дээр анхаарлаа хандуулах болсныг энэхүү нийтлэлээрээ сануулахыг зорилоо.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.176.171.37) 2018 оны 04 сарын 19

ulaanbaatarchuud salhiniihaa deer hamag aimshigt hor uildverlej hordoj uhej baigaagaa hezee oilgono doo.jiliin honogiin 99% baruun hoinoosoo bainga salhilj baidag hot shuu dee.niisleliin nogoon bus ruu undsendee emhk zambraagui baishintsar olnooroo bii bolson haragdah yumaa.hog shoroo utaa mai ch gej yariad ch hereggui.belen modtoi uul baraadaad baigali suitgej bna.hausaa barij bolson yum chin tarimal mod,tsetserlegiin tohijuulalt hiij bolnoo doo.

0  |  0
зочин(202.179.25.217) 2018 оны 04 сарын 19

энэ асуудал юу болов гэсэн шиг үе үе гарч ирээд алга болдог ,мөн ч олон жил яригдаад даана ч шийдвэрлэж чадахгүй байгаа цаад учир нь дээд дарга нарт энэ ажлыг гүйцэтгэлээ гээд өөрсөнд нь даан ч ашиг унахгүй юм чинь яаж энэ асуудал шийдвэрлэгдэх вээ дээ тийм үү үгүй юу цааш нь бичих үү яах уу,,,,,,,,,,,,

0  |  0
C(203.91.117.8) 2018 оны 04 сарын 19

Yasan oroi hortoig ni sudlaa be

0  |  0
зочин(103.57.94.214) 2018 оны 04 сарын 19

Маш чухал асуудлыг тавьжээ. УБ-хан дугуйны хаймар, нүүрсний хорт утаа, нүхэн жорлонгийн бохироос гадна хотын хойд энгэрт, салхины дор байдаг оршуулгын газруудын маш хортой хийнд хордож сүйрэх нь. Хоёрхон чандарлах газруудын мононопольт өндөр үнийг бууруулахын тулд чандарлах газруудыг нэмж байгуулахыг дэмжих хэрэгтэй байна.

0  |  0
Top