Хэн, хэн оффшор бүсэд данстай байв

Монголын баялгийг гадагшаа гаргалаа, мөнгийг нь оффшор дансанд байршууллаа гэсэн шүүмжлэл хардлага сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөсөн. АТГ-аас оффшор бүсэд дансаа хаалгасан Монголын албан тушаалтан иргэдийн тухай мэдээлэх болсон нь бас дэвшил гэлтэй. Жагсаалтыг харвал авлигатай тэмцэх ёстой газрын ажилтан нь хүртэл оффшорт данстай байжээ. Хамар дор нь байсан гэсэн үг. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Л.Энх-Амгалан гээд үргэлжилнэ.  Ерөнхийлөгч, Засгийн газар, АТГ. Хаана хаанаа л хөдөлсөн. Засгийн газар оффшор бүсүүдийг удаа дараалан зарласан.  Засгийн газраас оффшор бүсэд хамаарах улс орон, нутаг дэвсгэрийн жагсаалтыг гаргаж, Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн. Жагсаалтыг гаргахдаа олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалт болон  Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэсэн  гэдэг. Оффшор бүсэд хамаарах  Барбадос улс, Бахамын арлууд, Британийн Виржинийн арлууд, Кайманы арлууд зэрэг нийт 49  бүс нутгийг зарласан юм.  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргийг биелүүлж, оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан Авлигатай тэмцэх газарт мэдүүлж, мэдэгдээд байна. Оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох зэрэг арга хэмжээг авсан талаар мэдүүлэх хуулийн хугацаа энэ сарын 6-ны өдрөөр дууссан.

  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Сингапурт данс эзэмшдэг байгаад охиндоо шилжүүлжээ. Үл хөдлөх хөрөнгө, орон сууцтай зээлийн данс эзэмшдэг, охин нь суралцдаг гэнэ. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Швейцарьт хоёр данстай байна.  ЦЕГын салбар байгууллагын дарга С.Ганбат өөрийн эзэмшиж байсан гурван дансыг хаалгасан гэдгээ АТГ-т  мэдүүлжээ. Дээр өгүүлсэн 20 албан тушаалтан дээр 16 хүн нэмэгдсэн. Шалтгаан нь өөр юм билээ. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор оффшорт данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө өмчилсөн 16 албан тушаалтан бичгээр мэдэгдэж бүртгүүлсэн байна. Ямар боловч ахиц гарч оффшор бүсэд данстайгаа хүлээн зөвшөөрч бусдад хувьцаа, дансаа шилжүүлсний мэдүүллээ.

Мэдүүлэг гаргагч
Албан тушаал
Хамаарал бүхий этгээд
Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэр
Тайлбар
1
Л.Энх-Амгалан
УИХ-ын гишүүн
Охин
Сингапур улс
Үл хөдлөх хөрөнгө орон сууцтай, зээлийн данс эзэмшдэг, мөн охин нь суралцдаг.
2
Б.Дэлгэрсайхан
УИХ-ын гишүүн
-
Швейцарь улс
2 данс эзэмшдэг
3
Б.Асралт
Гаалийн ерөнхий газрын дарга
Дүү
Хонконг
Цалингийн данс эзэмшдэг
4
Б.Соёлмаа
Авлигатай тэмцэх газрын ажилтан
Дүү
Ирланд улс
Харилцах данс эзэмшдэг
Сингапур дахь Элчин сайдын яам:
5
С.Амардөлгөөн
2 дугаар нарийн бичгийн дарга
-
Сингапур улс
Цалингийн данс эзэмшдэг
6
Ж.Соёлмаа
2 дугаар нарийн бичгийн дарга, консул
-
Сингапур улс
Цалингийн данс эзэмшдэг
Швейцарийн холбооны улсад суугаа ЭСЯ, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар: 
7
Л.Пүрэвсүрэн
Байнгын төлөөлөгч
Эхнэр, охин
Швейцарь улс
Цалингийн данс эзэмшдэг
8
А.Ариун
1 дүгээр  нарийн бичгийн дарга
Нөхөр
Швейцарь улс
Цалингийн данс эзэмшдэг
9
Э.Батзориг
Байнгын төлөөлөгчийн орлогч
-
Швейцарь улс
Цалингийн данс эзэмшдэг
10
Н.Ачгэрэл
Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх
-
Швейцарь улс
Цалингийн данс эзэмшдэг
11
Д.Мөнхжаргал
Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх
Эхнэр
Швейцарь улс
Цалингийн данс эзэмшдэг
12
Б.Золтуяа
Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх
Нөхөр
Швейцарь улс
Цалингийн данс эзэмшдэг
БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа
13
С.Эрдэнэ
Ерөнхий консул
-
Хонконг
Цалингийн данс эзэмшдэг
14
Б.Галданжамц
3 дугаар нарийн бичгийн дарга
-
Хонконг
Цалингийн данс эзэмшдэг
15
Б.Мөнгөн
Консул
-
Хонконг
Цалингийн данс эзэмшдэг
16
С.Сатай
Консул
-
Хонконг
Цалингийн данс эзэмшдэг

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 6 )

зочин [ 182.160.37.66 ]      |     2018 оны 4-р сарын 19 -нд, 14:34 минутанд

Гаалийн Асралт чинь Су. Батболдын дүү нь биз дээ.

zochin [ 72.52.125.58 ]      |     2018 оны 4-р сарын 19 -нд, 11:30 минутанд

arai.bishee.bugd.hulgaichuud

Ccc [ 202.21.106.145 ]      |     2018 оны 4-р сарын 19 -нд, 10:23 минутанд

Сү.батболд бултуулж амжсан уу

mongol [ 27.123.212.142 ]      |     2018 оны 4-р сарын 19 -нд, 08:11 минутанд

talingiin dans ENE ODOO BOLOVSON LUIVARIIN NEG neg helber uu...doromjilhoo boliul yasiin

Иргэн [ 202.179.31.123 ]      |     2018 оны 4-р сарын 19 -нд, 05:57 минутанд

Дэлгэрсайханыг сайн шалгах хэрэгтэй.

зочин [ 202.131.235.74 ]      |     2018 оны 4-р сарын 19 -нд, 05:06 минутанд

дээрх 6 хүний ялангуяа гишүүн 2 нөхөрийн оффшор дахь дансанд байгаа хөрөнгийн эх үүсвэрийг тэгээд шалгаач аягүй бол татвараас бултуулсан хөрөнгө байгаадаа харингадаадад ажиллаж байгаа ажилтнуудад цалингийн данс байна шдэ угаасаа ямар хамаа байнаа

Go to top of page