Монгол иргэдийг Н-2 хөтөлбөрт хамрагдуулахыг зорьж ажиллана

АНУ-д богино хугацаагаар хөдөлмөр эрхлэх (H-2) хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд монголын талаас төрийн байгууллагуудын нэгдсэн зохицуулалтыг хангах үүднээс Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр нар болон ГХЯ, ХНХЯ, Вашингтон дахь ЭСЯ-ны холбогдох албаны хүмүүс оролцсон видео хурлыг энэ оны 4 дүгээр сарын 17-нд ГХЯ-нд зохион байгуулав.

АНУ-ын ажил олгогч нартай гэрээ байгуулсан дотоодын хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, эрх авсан хуулийн этгээдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдээс барьцаа, илүү хураамж авахгүй байх болон иргэдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажиллах зөвшөөрлийн үнэн бодит эсэхийг шалгах механизмыг бүрдүүлэх талаар ярилцлаа.

Н-2 хөтөлбөрийн хүрээнд гадаадын иргэнд эхний удаа 1 жил хүртэл хөдөлмөрлөх виз олгодог бөгөөд зөрчил гаргахгүй хуулийн дагуу ажилласан тохиолдолд цаашид 3 жил хүртэл сунгах боломжтой. Монгол Улсын энэхүү хөтөлбөрт хамрагдах хугацааг иргэд нь хуулийн дагуу ажиллаж байгааг үндэслэн сунгах боломжтой юм.

Монгол иргэдийг энэхүү хөтөлбөрт хамрагдуулах зорилгоор Америкийн зарим мужийн холбогдох байгууллага, ажил олгогч нартай уулзалт зохион байгуулах, сурталчилгаа хийх зэргээр Вашингтон дахь ЭСЯ үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

 

 

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

mongol [ 27.123.212.132 ]      |     2018 оны 4-р сарын 19 -нд, 09:44 минутанд

Hudulmuriin hulsnii dood hemjeeg nemehgui. Hairan zaluusaa aldaad duusah ni. Turd gadnii gar hul nevt shurgaljee.

A [ 203.91.117.8 ]      |     2018 оны 4-р сарын 19 -нд, 06:29 минутанд

Odoo uldsen jaahan humuusee nileen hol tsuluh ni dudaj genee

Zochin [ 103.57.93.143 ]      |     2018 оны 4-р сарын 19 -нд, 05:28 минутанд

Mongol ulsad mongol hun uldeehgui bodlogo l ih amjilttai heregjeed bna uu daa.

Go to top of page