Тамхинд хордсон уушгиа гурав хоногт эрүүлжүүлэх арга

Тамхи татдаг хүмүүс эрүүл мэндээ, энэ сайхан биеэ “сайн дураар” хордуулж байгаа гэдгээ мэддэг ч, түүнийгээ барагтай л бол зогсоож чаддаггүй. Тамхи татах хооронд тархины цусан хангамж суларч, манаран, уушгинд очих агаарын хэмжээ никотиноор дүүрэн хорт утаагаар солигдож, түүнчлэн шүд шарлан өнгөө алдаж, амны хөндийн эрүүл ахуй асар их хэмжээгээр алдагдаж байдаг. Дээрээс нь агаарын бохирдол ихтэй манайх шиг оронд эрүүл уушигтай хүн гэж бараг л байхаа больжээ. Тиймээс та бүхэнд гуравхан өдрийн дотор хэрхэн уушигаа цэвэрлэх тухай үнэт мэдээллийг хүргэе.


1. Та уушгаа цэвэрлэхээр шийдсэн бол эхний өдрөөс эхэлж, унтахынхаа өмнө 1 аяга ногоон цай ууна. Энэ нь биед хуримтлагдсан хорыг гадагшлуулах тустай.

2.Өглөөний цайныхаа дараа 300 мл усанд 2 бүтэн лимоны шүүсийг шахаж ууна.

3.Мөн 300 мл усанд ханборгоцой жимсийг хандалж ууна. Энэ нь байгалийн антиоксидантуудыг агуулж, амьсгалын замыг цэвэршүүлж байдаг.

4.Өглөөний цайнаас үдийн цай хүртэл хүнд хоол идэхгүй бөгөөд энэ хоорондоо 300 мл цэвэр луувангийн шүүс ууна. Луувангийн шүүс нь 3 өдрийн турш цусны эргэлтийг мэдэгдэхүйц сайжруулж, биеийн тамир тэнхээг сэргээж, арьсыг өнгөлөг болгодог.

5.Үдийн цайны үеэрээ калигаар баялаг уух зүйлс хэрэглээрэй. Үүнд тараг, сүү, бананы нухаш, хатаасан чангаанзны шүүс зэрэг орно. Харин үдэш, унтахын өмнө 400 мл аньсны шүүс ууна. Энэ нь уушгины хатгаа болон бусад амьсгалын замын халдварт өвчин тусахаас найдвартай хамгаална.

6.Үүнийхээ хажуугаар идэвхитэй дасгал хөдөлгөөнийг цэвэр агаартай хослуулаарай.

7.Биед хуримтлагдсан хорт бодисууд хөлсөөр дамжиж гардаг тул орой бүр унтахын өмнө 20 минут халуун ваннтай усанд орох нь зүйтэй.

8.2-3 амны халбага содатай буцалсан халуун усанд хоолойгоо утна. Салхи авахуулахгүйн тулд дээгүүрээ хөнжлөөр бүтээгээрэй.

9.3 өдрийн турш эдгээрийг давтан хийх бөгөөд, ямар ч хүнд хоол идэхгүй. 4 дэх өдрөөс бага багаар хоолны дэглэмээ өөрчилж, хэвийн дэглэмдээ орж болно. Гэхдээ цаашид аль болох жимс ногоо, сүү сүүн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэхийн зэрэгцээ, тамхиа багасгаж, өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ хайрлаарай.

 

 

Эх сурвалж: "Эрүүл мэнд" фэйсбүүк хуудас

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 6 )

delgermaa [ 59.153.87.202 ]      |     2018 оны 9-р сарын 17 -нд, 09:17 минутанд

turshad vzererei tanid amjilt

gantumur ganaa [ 66.181.161.110 ]      |     2018 оны 9-р сарын 10 -нд, 03:05 минутанд

muu zurshlaasaa yag salnadaa

Tamhichin [ 106.102.128.64 ]      |     2018 оны 8-р сарын 16 -нд, 11:47 минутанд

Яажшуухан тамхиа хаяна даа.

zochin [ 112.72.11.106 ]      |     2018 оны 8-р сарын 07 -нд, 13:42 минутанд

yaj garii daa

Ганбат Гана [ 103.10.22.165 ]      |     2018 оны 8-р сарын 05 -нд, 01:19 минутанд

Хэрэгтэй зөвлөгөө

Tumurochir [ 202.55.191.42 ]      |     2018 оны 4-р сарын 21 -нд, 21:08 минутанд

Tustai zuwulguu baina

Go to top of page