Хүүхдийн амь аварсан ”баатарлаг” банхрын мэдээлэл худлаа гэнэ

"Дөрвөн настай хүүхдийг монгол банхар цасан шуурганаар нөмөрлөж хамгаалан, амь насыг нь аварчээ..." гэсэн утгатай мэдээлэл цахим ертөнцөөр тархаад буй. 

Тодруулбал, энэ сарын эхээр буюу дөрвөн, тавны өдрүүдэд болсон хүчтэй цасан болон шороон шуурганы үеэр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт уг хачирхалтай явдал болсон мэт мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархаад байгаа. Харин тийм "баатарлаг" банхар одоохондоо тодроогүй байгааг тус аймгийн Онцгой байдлын газраас мэдэгджээ.


Тухайн өдрүүдэд Эрдэнэдалай суман дахь Эрэн хайх аврах салбарын аврагчид дөрвөн удаагийн дуудлагаар дөрвөн том хүн, хоёр хүүхдийг эсэн мэнд олж амь насыг нь аварсан юм байна. Түүнчлэн аймгийн Онцгой байдлын газрын нийт бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж 24 удаагийн дуудлагаар 103 иргэнийг хөлдөж, осгох аюулаас аварчээ. 

Харин тухайн өдөр шуурхай дуудлагын 7059101 утсанд дөрвөн настай хүүхэд алга болсон гэх дуудлага ирээгүй юм байна. Тиймээс ард иргэдийг худал мэдээлэл түгээхгүй байх, худал мэдээлэлд итгэхгүй байхыг анхааруулсан байна. 

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

zochin [ 202.170.68.38 ]      |     4-р сарын 24 -нд, 04:07 минутанд

mongol banharin bizness erhlegchidiin piar bsan bna

Хөөрхөн банхар [ 66.181.189.237 ]      |     4-р сарын 19 -нд, 10:32 минутанд

Хөөрхөн шүү хөөрхөн жинхэн монгол банхар гоё шүү гоё хөөрхөн

Go to top of page