Анхаар: Орон сууцанд дахин гал гарлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 19

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 43-р байрны найман давхарт гал гарчээ. Галыг унтраахаар онцгой байдлын хоёр ангийн тасаг ажиллаж байна. Галын тархалтыг одоогийн байдлаар зогсоосон гэсэн  мэдээллийг НОБГ-аас өгөв.

Гал юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар "Тагтан дээрээ тамхи татаад доошоо хаяад нийтдээ дээшээ 6 айл шатлаа Тагтан дээрээ болон орцонд тамхи татдаг хүмүүс өөрсдийгөө биш бусдыг бас бодож байгаарай" хэмээн нэгэн оршин суугч мэдэгдсэн гэнэ.

Сүүлийн үед орон сууцанд ойр ойрхон гал гарах болсон. Хэдхэн хоногийн өмнө Баянзүрх дүүргийн нэгэн хороонд эхнэр, нөхөр хоёр хоорондоо маргалдаж, нөхөр нь амьдарч байгаа орон сууцаа галдаж, байрныхаа оршин суугчдыг хохироосон хэрэг гарсан билээ.


С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
e(59.153.114.123) 2018 оны 04 сарын 19

munhnar eej

0  |  0
...(122.201.20.190) 2018 оны 04 сарын 19

бидний араншин гэж ...

0  |  0
Top