Жирэмсэн эхчүүдийн анхааралд...

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 20

Хэвлийдээ байгаа хүүхдээ хүү юу, охин уу, гэдгийг эрт мэдэх эртний хэд, хэдэн арга бий гэнэ. Тэр дундаас доорхи аргууд хамгийн үнэн зөв хариуг өгдөг тухай мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

1. Арьс өөрчлөгдөх: Жирэмсний үед бие болон нүүрний арьс өөрчлөгддөг бөгөөд арьс тослогтвол охин, хуурайшвал хүүтэй болно хэмээн үздэг байна.

2. Батга: Охин хүүхэд тээж байгаа тохиолдолд, батга гарч, өвддөг.

3. Арьс гэрэлтэх: Хэвлийд эрэгтэй хүүхэд бойжиж байгаа тохиолдолд, арьс гэрэлтэж, улам бүр үзэсгэлэнтэй харагдаж эхэлдэг аж. 

4. Хэвлий хэсгээр хар зураас гарах: Жирэмсний үед хэвлий хэсгээр босоо зураас гардаг билээ. Харин тус зураас нь бүдэг байвал охин, тод байвал хүү гэж үздэг. 

5. Соданы тест: Хачирхалтай сонсогдож мэдэх ч гэлээ, үр дүнгээ үзүүлдэг байна. Та аяганд шээж, дээр нь 2 халбага хүнсний сода хийгээрэй. Хэрэв шээс тань исгэрч байвал, хэвлийд тань хүү бүрэлдэж байна гэж ойлгоорой. 

6. Үс: Үс гэмтэж, ихээр унавал охин, улам бүр гялалзаж, бат бөх болж байвал хүүтэй болох аж. 

7. Биеийн үс: Хэвлийдээ хүү тээж байгаа тохиолдолд биеийн үс маш хурдан ургадаг байна.

8. Биеийн жин: Та зөвхөн хэвлий хэсгээрээ таргалж байвал хүү, бүх хэсгээрээ таргалж байвал охинтой болох магадлал өндөр байх аж. 

9. Хөлийн дулаан: Хөлөө анзаарч, халуун дулаанаар нь ямар хүүхэд тээж байгаагаа мэдэж болно. Хэрэв таны хөл үргэлж хүйтэн байвал, хүүтэй болох гэнэ.

10. Гутлын размер: Эрэгтэй хүүхэд хэвлийдээ тээж байгаа тохиолдолд, жирэмсэн эхийн хөл томорч, гутлын размер нь өөрчлөгддөг байна.

11. Ургын байрлал: Таны гэдэс шөвгөр хэлбэртэй, ураг дээш байрлаж байвал хүү, гэдэс өргөн хэлбэртэй, урагшаа доош байрлаж байвал охин гэж үздэг аж.

12. Хоол идэх хүсэл: Хэрвээ та жирэмсний үед чихэрлэг зүйлд дурлаж байвал охин, давстай хоол идмээр байвал хүүтэй болно.

13. Хүүхдийн аавын жин: Инээдтэй сонсогдох хэдий ч, хүүхдийн аав жирэмсний үед жин нэмж эхэлвэл, тэд охинтой болно хэмээдэг билээ. 

14. Толгой өвдөх: Хэвлийдээ хүү тээж байгаа жирэмсэн эхчүүдийн толгой ойр ойрхон өвддөг.

15. Унтах байрлал: Та зүүн талаараа унтдаг бол хүү, баруун талаараа унтдаг бол охинтой болох аж.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top