С.Зоригийн амийг хөнөөлгөсөн захиалагч, зохион байгуулагч нь Б.БУЛГАН УУ?

Zindaa.mn сайт "Дуулиан" булангийнхаа ээлжит дугаараар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн эргэн тойрны үйл явцаас хүргэж байна. Түүний хамтран амьдрагч байсан Б.Булганыг яллагдагчаар татсан нь нийгэмд дуулиан болоод байгаа юм. 


Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг буруутган 23-24 жилийн хорих ял оноосон. Гэхдээ захиалагчийн хэргийг тусгаарласан. Захиалагчийг илрүүлэх Ажлын хэсгийг Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Ажлын хэсгийн ажилд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьжээ.

  Харин хяналт тавьсан Нийслэлийн Прокурорын газраас Б.Булганыг С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч, зохион байгуулагчид буруутган эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухайгаа мэдэгдлээ.

Б.Булган яллагдагчаар татагдсанаа яагаад нуусан бэ?

Энэ сарын 18-ны өдөр С.Зориг агсны хамтран амьдрагч байсан Б.Булган Тагнуулын ерөнхий газарт, өмгөөлөгчийн хамт ирсэн юм. С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгтнүүдийг шийтгэснээс хойш нам жим байсан Б.Булган яагаад гэнэт олны өмнө гарч ирэв. Эл асуулт хариулт нэхсэн. Булган энэ тухайгаа хэвлэлийнхэнд юу ч хэлээгүй. Харин өмгөөлөгч Ц.Гүенбат нь “Мөрдөн байцаалтын нууцын баталгаан дээр гарын үсэг зурсан. Мэдүүлгээсээ буцсан зүйл байхгүй. Анхны өгсөн мэдүүлэг, аман зураг хэвээрээ байгаа” гэж л хэллээ. Өөр мэдээлэлгүй хоцорсон, сэтгүүлчид. Гэвч маргааш нь хэрэг явдал тодорхой болов. Б.Булган Тагнуулын ерөнхий газарт яллагдагчаар дуудагдсан байжээ. Харин өмгөөлөгч Ц.Гүенбат худлаа ярьсан байна.

Ямар зүйл ангиар яллагдагчаар татав  

Нийслэлийн Прокурорын  газраас  Б.Булганыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн зохион байгуулагч, захиалагчийг илрүүлэх шалгалтын явцад гарч ирсэн шинэ нотлох баримтуудыг үндэслэн яллагдагчаар татсаныг мэдэгдлээ. НПГ-ын Хяналтын прокурор Г.Бясман "ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс, ЦЕГ-ын мөрдөн байцаах албатай хамтарсан ажлын хэсгээс шалгаж байгаа УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайд агсан С.Зориг  амь насыг хохироосон эрүүгийн .... дугаартай хэргийг зохион байгуулсан, захиалсан үйл явцыг шалгах үед   шинээр цугларсан нотлох баримтуудаар  С.Зоригийн хамтран амьдрагч Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөл байдал үүссэн. Түүнд яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж, байцаалт авсан. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ. Хамгийн ноцтой нь Б.Булганыг саатуулсан эсэхийг бас ямар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэснийг хэлэх боломжгүй гэж нууцалсан. Хэргийн гол сэжиг энд байна. Нийслэлийн Прокурорын мэдэгдэлд “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг зохион байгуулсан, захиалсан үйл явцыг шалгах үед....” гэсэн нь өөрийн эрхгүй анхаарал татаж байгаа юм.

Б.Батжаргал: Хэрэг гарахаас өмнө Булган нар Зоригийн гэрт байсан

Ажлын хэсгийнхэн С.Зоригийн амь насыг хөнөөлгөсөн захиалагч, зохион байгуулагчийг илрүүлэх ажлаа үндсэндээ мухарласан бололтой. Тиймээс Б.Булганыг яллагдагчаар татлаа.  Өөрөөр хэлбэл, захиалагч, зохион байгуулагч нь Б.Булган эсвэл тэднийг мэдэж байгаа цор ганц гэрч нь. Эцсийн шийдвэрийг шүүх дэнсэлнэ. 

  Б.Булганы талаар нэгэн сэжигтэй, ноцтой гэмээр зүйлийг Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих Нэгдүгээр хэлтсийн хяналтын прокурор Б.Батжаргалтай  хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг  юм. Тэрбээр, Ц.Амгаланбаатарын мэдүүлэгт нэг сонин зүйл байдаг. Тэр мэдүүлэгт “Хэрэг гарсан өдөр, аллага үйлдэхээс өмнө Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Б.Отгонбаатар бид дөрөв С.Зоригийн гэрт очсон. Тэгэхэд хоол хийсэн байдалтай байсан. Тэр хоолноос бид дөрөв идсэн. Одоо санаж байгаагаар мах чанасан байсан. Хоол идсэний дараа Б.Отгонбаатар гарч яваад, Т.Чимгээ, Т.Содномдаржаа бид гурав Б.Булгантай хамт тамхилсан. Б.Булган тамхи татдаг хүн байсан. Бид нар тамхиныхаа үнсийг будаатай аяганд хийсэн” гэж мэдүүлсэн байдаг. Тухайн хэргийн газраас олдсон нотлох баримтууд дунд тамхины үнстэй будаатай аяга олдсон. Маш ноцтой гэмээр мэдээлэл.  Мөн “Захиалагчийг шалгах мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Б.Булган хэн ч болж болно” гэж байлаа. Ёстой л Б.Булганыг хэн болгох нь хуулийнхны асуудал болчихлоо.

Д.Дамдиндорж

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 20 )

ff [ 64.119.16.110 ]      |     2018 оны 4-р сарын 22 -нд, 12:23 минутанд

aali ert ingeh bsin. holbootoi ni todorhoig ard tumen medjil bsan shd.

irgen [ 66.181.161.29 ]      |     2018 оны 4-р сарын 21 -нд, 10:21 минутанд

Yaralguihen muharlatal in shalga huchnii bguullagaiin ner hund usnu

Xxxx [ 150.129.143.55 ]      |     2018 оны 4-р сарын 21 -нд, 01:48 минутанд

Ene buzar avgai odoo unenee helmeer ym daa. Bilgendee avsan ochnoon ashigt maltmaliin ordoo ch huraalga yaj ingej amid ybj chaddag bnaa

Иргэн [ 66.181.182.180 ]      |     2018 оны 4-р сарын 21 -нд, 00:41 минутанд

БУЛГАН ОДОО ҮНЭНИЙШ ХЭЛЭХ ЦАГ БОЛСОН. 60 ГАРСӨН АВГАЙ ХЭДИЙ УДААН НАСЛАХ ЮМ. ХЭЛ ХЭЛ...

Zorig [ 103.229.121.11 ]      |     2018 оны 4-р сарын 20 -нд, 11:45 минутанд

Zorig uuruu uuriiguu zahialaad bulgan zohion baiguulsan yum bolov ui?

зочин [ 202.9.40.97 ]      |     2018 оны 4-р сарын 20 -нд, 10:37 минутанд

С. Эрдэний эхнэр яагаад амиа хорлосон байдалтай vхсэн бэ? Ямар ч сэжиг алга уу?

Бт [ 64.119.26.14 ] 2018 оны 4-р сарын 21 -нд, 01:31 минутанд

Энэ бас чухал асуудад шүү

unshigch [ 62.203.245.216 ]      |     2018 оны 4-р сарын 20 -нд, 08:41 минутанд

omhii bahial chirsen, guilgachin baisan hyzyygyi tarvagan tahal zorigiig alsan.... zorig amid baigaa tsagt aluurchin tarvaga hezee ch eronhiilogch bolj chadahgyi baisan. hezee ch erdenetiig huvidaa avch chadahgyi baisan.... ene muu omhii aluurchin sanasandaa hyrsen.... allagiinhaa ul moriig ballahiin tuld bulgan gichiitei huivaldaj allagiin ul moroo ballahiin tuld 200 orchim hymyysiig hergiin gazar sanaataigaar duudaj avchran gert ni oruulj hyyren deegyyr ni alhuulj harailguulj doromjilson.... omhii hyzyygyi aluurchin chi ynend gyitsegdeh odor irne.... yarvaisan pizdaak bagabandi bas aluurchin

Зочин [ 202.21.106.151 ]      |     2018 оны 4-р сарын 20 -нд, 07:09 минутанд

Ийм учраас түүнийг шүүх хуралд оруулаагүй байжээ.

үүр [ 202.179.26.128 ]      |     2018 оны 4-р сарын 20 -нд, 05:04 минутанд

Булган мэдэж байгаа.сайн шалга.

zoy [ 202.179.26.128 ]      |     2018 оны 4-р сарын 20 -нд, 05:03 минутанд

bulgan buruutai yu ch medehgvi bn gej ystoi hudlaa shv.tsaadah chini neleedgvi yuiig medej bgaa.

Z [ 172.58.44.3 ]      |     2018 оны 4-р сарын 20 -нд, 04:50 минутанд

Bulganiig zoliosloh ni dee

Зочин [ 103.229.121.33 ]      |     2018 оны 4-р сарын 20 -нд, 04:15 минутанд

Хошин шог зохиолчид ч бодож олж чадахааргүй мундаг бичиж байна шүү мэрэгжилээ буруу сонгоцгоосон бололтой хаа байсан хөдөөний 16-тай малчид ЕС болох гэж байгаа хүнийг хороох захиалага авдаг өгдөг гэж ёр нь хүн сэтгэхүү

зочин [ 66.181.160.127 ]      |     2018 оны 4-р сарын 20 -нд, 04:06 минутанд

нэгэнт хэрэг тийм дээрээ тулсан юм бол булган бүх үнэнээ хүлээгээд хэнээс захиалга авсан болон бусад бүх үнэнийг алчуурчидыг нь амьд байхад нь гэрчилсэн нь дээр биш үү, жинхэнэ алчуурчид нь аргаа бараад булганд тохох гэж байхад одоо булган залуу биш ш дээ

Сар [ 139.5.219.168 ]      |     2018 оны 4-р сарын 20 -нд, 03:58 минутанд

Одоо энэ эмэгтэйгээр дуусгах нь л дээ

Гэрэл [ 112.72.14.147 ]      |     2018 оны 4-р сарын 20 -нд, 03:20 минутанд

тушаал ахих гэж байсан нөхрөө алуулах ямар хэрэг байх вэ дээ тийм хүнийг энэ 3 алуулдаг захиалагч байх уу ийм хүмүүсийг олж чадахгүй 18 жил болсон юм уу бичсэн зохиол тавьсан жүжигчин нь илэрвэл хуулийн хан баларна тийм учраас одоо бүр илүү энэ хэд рүү дайрах байх даа азгүй улс юм даа хөөрхийс манай улсад хэзээ үнэн гэж байдаг болох юм бол доо

f [ 64.119.16.110 ] 2018 оны 4-р сарын 22 -нд, 12:25 минутанд

uhseni chn nuhur ve. mal aa. hamtran amidragch sex pornior araso. 3 jil. ehner gej batalgaayai, ur huuhed gargasa, eh etseg tengert huleen zuvshuurugdsun hun bdag yum shde. medej av. yum unsh. sanaatai ehner ged bdag yumuu bas aluurchin avgain hamsaatan yum uu chi myyy ain

Ёстт [ 27.123.214.117 ]      |     2018 оны 4-р сарын 20 -нд, 02:54 минутанд

БатҮүл мэтийн хулгайч луйварчин алуурчин хэргээ хэзээ хүлээх юм бэ

Зочин [ 182.160.3.64 ]      |     2018 оны 4-р сарын 20 -нд, 02:45 минутанд

Захиалагчийг хайсан эрэл хаашаа л хазайгаад байна даа

Mongol [ 27.123.212.142 ]      |     2018 оны 4-р сарын 20 -нд, 02:32 минутанд

Bulgan amid gerc heden hun baisan Bat uul yah gej ocson yagaad malgai martsan yu bolsniig bugdiig medej baigaa. Tuuniig am neehgui boltol daramtlagsad odoo c ajillaj bui

чимгээ [ 66.181.186.151 ]      |     2018 оны 4-р сарын 20 -нд, 02:27 минутанд

зовсон нэг эмэгтэйд хамаг буруугаа чихчээд санаа амрах нь л дээ. өөр хэрэг тулгах хүн үлдсэнгүй болхоор тэр

uzen ydagch [ 183.177.98.182 ]      |     2018 оны 4-р сарын 20 -нд, 01:56 минутанд

Baliar avgai ankhnaasaa tiim bodoltoi khamtarch amidarsan bna daa

Go to top of page