Дадлагажигч нарт цалин олгохыг хуульчилна

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 20

Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн найруулж, УИХ-аар хэлэлцэх асуудал яригдаж байгаа билээ. Тэгвэл шинээр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар маш олон өөрчлөлт оруулахаар тусгасан байгаа аж. Олон нийтийн зүгээс ч энэ хуулийг хэзээ, хэрхэн батлагдах бол гэсэн хүлээлт үүсээд байгаа юм. Ингээд тус хуулийн шинэчлэлд тусгагдсан зарим заалтыг энд дурдъя.

  • Дадлагажигч, туршилтын ажилтан тухайн байгууллагад хөдөлмөр хийж байгаа бол цалин хөлс авах эрхийг хуульчилж өгчээ. Харин хөдөлмөрийн хөлсийг нь хэрхэн тооцохыг тухайн байгууллага дотоод журмаараа шийдвэрлэх аж. 
  • Нийтээр амрах баярын өдөр долоо хоногийн бямба, ням гаригт таарах юм бол ажлын өдөрт шилжүүлэн, нөхөн амраадаг байх заалтыг оруулжээ. Одоогийн мөрдөж байгаа хуулиар нийтээр амрах баярын өдөр нэг жилд 14 удаа тохиодог байна.
  • Цагийн ажилтан цалин хөлсөө хэдий хугацаанд авахаа ажил олгогчтой тохирч, ээлжийн амралт авах эрхийг хуулийн төсөлд тусгасан байна. 
  • Уул уурхай, ашигт малтмал олборлолтын салбарт гэрээсээ алслагдмал газар тогтмол хугацаанд ажил, үүрэг гүйцэтгэх ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан зохицуулахаар хуулийн төсөлд тусгажээ.
  • Ажил олгогч ажилтны цалин хөлсийг дутуу олгосон эсхүл цалин хөлс олгох хугацааг олговол зохих өдрөөс хойш 14 ба түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд ажилтан ажил, үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй болжээ
  • Ажил олгогч ажилд орох гэж байгаа хувь хүн болон ажилтнаас мөнгө, үнэ бүхий зүйл, иргэний үнэмлэх, боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэх, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг хувийн бичиг баримтыг шаардан авч барьцаалахыг хориглоно.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(112.72.14.201) 2018 оны 04 сарын 20

Ангаахын сургууль тегссен оюутанууд 1ээс3 жил дагалдагч хийж нарийн мэргэжил эзэмшдэг Цалин .степенд ч авдаггуй Энэ асуудлыг шийдэж егех хэрэгтэй

0  |  0
Top