Трамп Барбара Бушийн оршуулганд очихгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 20

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп экс Ерөнхийлөгч Жорж Бушийн эхнэр Барбара Бушийн оршуулганд оролцохгүй гэнэ. Цагаан ордоны хэвлэлийн албанаас мэдээлснээр Америкийн Тэргүүн хатагтай Меланья Трамп оршуулганд очих аж. “Аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авах учраас Жорж Бушийн гэр бүл болон салах ёс хийх арга хэмжээнд очих хүмүүсийг хүндлээд Ерөнхийлөгч Трамп оршуулганд очихгүй” гэж мэдээлэлд өгүүлжээ.

АНУ-ын Тэргүүн хатагтай асан Барбара Буш энэ сарын 18-нд 93 настайдаа таалал төгссөн билээ. Доналд Трамп “Түүний эх орныхоо төлөө үнэнч сэтгэлээр зүтгэж байсан гавьяаг АНУ үүрд мартахгүй” гэсэн байна.

Умерла супруга Джорджа Буша-старшего Барбара Буш

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top