“Булган хохирол төлөлт-2018” зургаан сарын аян эхлүүллээ

2018 оны 04 сарын 20

Булган аймгийн прокурорын газраас 2018 оны II улиралд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ШШГЕГ-ын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангийн албан хаагч нартай хамтарсан ажил хэргийн уулзалт, зөвлөгөөнийг /2018.04.17/ зохион байгуулжээ. Уулзалт, зөвлөгөөнөөр хорих ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр Прокурорын байгуулагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөний үеэр өгөгдсөн үүрэг чиглэл, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар харилцан санал солилцож, тодорхой сэдвүүдийн хүрээнд мэдээлэл хийсэн байна.

Тус хорих анги нь 2017 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, төв, орон нутгийн анги, байгууллагуудыг тэргүүлэн ажиллаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Тэргүүний хорих анги”-иар шалгарчээ. Хамтарсан уулзалт, зөвлөгөөнөөс “Булган хохирол төлөлт-2018” нэгдсэн аяныг 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай зохион явуулах, нийгэмшүүлэх ажлыг шинэ шатанд гаргах үүргийн хүрээнд тодорхой ажлуудыг зохион байгуулж, биелэлт, үр дүнг тухай бүр тооцох, өмнөх оны ажлын амжилтаа бататган ажиллахаар шийдвэрлэжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top