Энэ өдөр: Адольф Гитлер мэндэлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 20

1889 оны энэ өдөр Адольф Гитлер мэндэлжээ. Хүүхэд ахуйд нь зургийн авьяас нь тодорч тэрээр залуудаа зургаар хоол залгуулж байжээ. Дэлхийн I дайны үеэр байлдаанд оролцож эр зоригийн төлөө хэд хэдэн шагнал авсан байжээ. Дайнд Герман ялагдаж кайзерийг унагасан нь түүнд хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн байлаа.
Тэрээр 1918 онд “Немцийн ажилчны нам”-д элсээд жилийн дараа удирдагч нь (фюрер) болоод намаа Германы Үндэсний-социалист ажилчны нам (НСДАП) болгосон байв. Гитлер 1933 оны нэгдүгээр сарын 30-нд рейхсканцлер буюу Засгийн газрын тэргүүнээр томилогджээ. Улмаар нэг хүний тоталитар дэглэм тогтоож, радикал намуудыг хаан, 1934 он гэхэд улс төрийн болон цэргийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлэн захирах болсон байв. 1939 онд дэлхийд ноёрхох зорилгоор дэлхийн II дайныг эхлүүлжээ. Харин Герман дайнд ялагдах нь гарцаагүй болсон 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд Гитлер эхнэр Ева Брауны хамт амиа егүүтгэсэн гэдэг.

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.31.63) 2018 оны 04 сарын 20

Дөвөн сарын хорин есөнд шүү нөхөр минь худлаа мэдээлэл битгий бич

0  |  0
Баадай(202.9.41.112) 2018 оны 04 сарын 20

Өө бас урлагт цойлсон поп Сарантуяа энэ өдөр төржээ.

0  |  0
Баадай(202.9.41.112) 2018 оны 04 сарын 20

Монголын алтанхараацай Санжаасүрэнгийн Зориг агсан энэ өдөр\4-20\ төржээ.Бас л улс төрийг донсолгосон хүн дээ.

0  |  0
varane(103.229.120.66) 2018 оны 04 сарын 20

Ленин бас төрсөн байх шүү.

0  |  0
ккк(66.181.180.122) 2018 оны 04 сарын 20

хар баасан гаригт төрөөд байхдаа яанаа

0  |  0
Top