Барроуз Чамизогийн халз барилдаан Нью-Йорк хотод болно

2018 оны 04 сарын 20
“Лондон-2012” олимпийн наадмын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга АНУ-ын 29 настай тамирчин Жордан Барроуз, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Италийн 25 настай тамирчин Франк Чамизо нарын халз барилдаан тавдугаар сарын 17-нд АНУ-ын Нью-Йорк хотын Манхеттон дүүргийн задгай талбайд зохион байгуулагдахаар болжээ.
Америк эр өнгөрсөн нэгдүгээр сард твиттер хуудсаараа “Дэлхийд шилдэг нь хэн бэ гэдгээ тодруулах супер тулаан хийвэл яаж байна” хэмээн жиргэсэн билээ. Куба легионер түүний дуудлагыг тэр даруйд нь уриалгахнаар хүлээн аваад байсан юм. Чөлөөт бөхийн ертөнцөд томоохон хүлээлт үүсгээд байсан хоёр шилдэг бөхийн дуэлийн өмнө АНУ, Нигерийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн халз барилдаан болно гэж МЧБХ-оос мэдээллээ.
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top