Л.Болд: Булган нөхрийгөө хоёр дахь ээж нь мэт маш сайн халамжилдаг байсан

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 20

Өнөөдөр ардчиллын алтан хараацай, Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна. Тэрээр амьд сэрүүн байсан бол энэ өдөр 56 нас хүрэх байлаа. Өнөөдөр 11.00 цагаас уламжлал ёсоор гэр бүл, найз нөхөд, намын хамтран зүтгэгчид нь болон “Зориг” сангийнхан нь түүний дурсгалыг хүндэтгэж хөшөөнд нь цэцэг өргөлөө. С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх арга хэмжээнд түүний дүү С.Оюун, УИХ-ын гишүүн Л.Болд, С.Эрдэнэ, О.Баасанхүү нар болон Ардчилсан холбооны ахмадын зөвлөлийн төлөөлөл ирсэн юм.

 Цэцэг өргөх ёслолын үеэр УИХ-ын гишүүн Л.Болд: 

С.Зориг маань амь насаа алдаад 20 жил болж байна.   Монголын ард түмэн энэ хүний гавьяаг хамгийн сайн мэдэх болсон. Энэ хүнийг ардчилал, АН талаас хардаг. Энэ байдлыг зогсоох хэрэгтэй. Энэ хүн Монголын ард түмний хүү байсан. Нам харгалзахгүй энд ирж  хүндэтгэл үзүүлээсэй.

 Монголын ардчилсан хувьсгал бол нэг цонх хагараагүй. Монголын ард түмэнд үлдээсэн захиас бол энэ хүний агуу үйл хэргийг үргэлжлүүлэх явдал. Нөгөө талаар хэргийн асуудал. Хэрэгт хариулт өгсөн гэхээсээ илүү нэмэлт асуултууд бий болсоор байна. Анх энэ хэрэг үйлдэгдсэн цагаас эхлэн ямар олон үл мэдэгдэх бодлого болж хувирав. Ерөнхий сайд болохыг зөвшөөрсөн тэр шөнөдөө амиа алдсан. Монголд сайхан ирээдүй авчрах хүнийг хөнөөсөн аймшигтай аллага. Үүнд тэр хүний эхнэрийг хэдэн ч удаа яллав. Энэ хугацаанд Б.Булганыг гурав дахь удаагаа яллагдагчаар татаж байна. С.Зориг агсан, Б.Булган бид найзууд байсан.  Булган нөхрийгөө хоёр дахь ээж нь мэт маш сайн халамжилдаг байсан. Одоо хуулийн байгууллага хариугаа өгөх цаг болсон. Ард түмнийг тайвшруулах цаг нь болсон. Бид энэ хэргийн эцсийг хүртэл явж, хийх ёстой бүхнийг хийнэ.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

1994 онд миний  багш Д.Баттөмөр шатар тоглож байгаад намайг АН-д элсээч гэсэн хүсэлтийг тавьж байсан. Тэр үед С.Зориг гуайгаас намын батлах авч байлаа. Дараа нь МУИС-ийн Улс төрийн танхимаас 19-20 настай залуусыг УИХ-ын гишүүний туслах, зөвлөхөөр ажиллуулж, багаа бүрдүүлсэн. Харамсалтай нь, амиа алдсан. Хэдийгээр би МАХН-ын гишүүн ч гэлээ  С.Зориг агсан бол төр нийгмийн зүтгэлтэн.  Хэзээ ч мартагдахгүй хүн гэж байдаг. Зөв зүйл цаашид ч зөв үргэлжилдэг. Тэр утгаараа би энд ирсэн.

 Би хуульч, өмгөөлөгч хүн. Би 18 жил өмгөөлөгчийн ажил хийсэн. Хавтаст хэргийг үзэхгүйгээр хэн ч ямар ч дүгнэлт хийх боломжгүй. Хэрэв хавтаст хэргийг үзээгүй байж хэн ч, тэр дундаа улс төрчид аль нэг тал руу хандсан дүгнэлт хийж болохгүй л дээ. Би Орхон аймгийн 47 дугаар тойргоос сонгогдсон. Ял эдэлж байгаа гурван хүн манай тойргийн иргэд. Тиймээс би энэ асуудалд анхаарал хандуулж байгаа. Хүний эрх талаас нь, нөхцөл байдал ямар байгаад анхаарал хандуулж байгаа. Олон улсын парламентын холбоонд хавтаст хэргийг ил болгох саналыг тавьсан.Хамгийн сүүлд Батзандан гишүүн дөрөвдүгээр сарын 10ны өдөр Хуульзүйн байнгын хорооны хуралдааны үеэр хэргийг илрүүлэхийн тулд охиныг нь санаатайгаар хөнөөсөн гэж мэдэгдсэн. УИХ гишүүн хүн  сэтгэл хөөрлөөр хэлсэн гэж бодохгүй байна. Ийм ноцтой мэдэгдэл  хийж байхад хууль хүчний байгууллага шалгаж асуудлыг нэг талд нь гаргах хэрэгтэй.


УИХ-ын гишүүн C.Эрдэнэ:

Ардчиллын анхны удирдагчдын нэг С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг дурсан санан намын нөхөд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Өнөөдөр С.Зориг агсан маань амьд сэрүүн байсан бол 56 нас хүрч байх байлаа. Улс эх орондоо ихийг хийж бүтээх нас   байх байсан С.Зориг агсны эхлүүлсэн ардчилал, хүний эрх, эрх чөлөө нийгмийн сайн сайхны эхлэл нь өнөөдөр бодит биеллээ олоод явж байгаа нь бахархууштай. Ардчилсан хувьсгалын жавар тачигнасан хүйтэн өдрүүдэд Монголын ард түмнийг зоригжуулж уриалж нийгмийн өөрчлөлтийн төлөө С.Зориг агсантай хамт  явсандаа бахархдаг.


"Цаазлагдсан улстөрийн хэлмэгдэгсдийн хүүхэд" ТББ-ын тэргүүн Б.Дашдаваа:

 Манай хууль хүчний байгууллага уг нь сайн ажиллаж, ямар ч хэргийн шуурхай илрүүлдэг атлаа улстөрийн цөөн аллагыг илрүүлж чадахгүй байна. 20 жилийн хугацаанд С.Зоригийн хэргийн захиалагчийг өнөө хэр илрүүлж чадахгүй байгаа нь үнэхээр харамсалтай байна.


Ш.АДЪЯАМАА

Сэтгэгдэл ( 33 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.212.118.182) 2018 оны 04 сарын 22

Улаан хамарт Болд мөн солиотой юм ярьж. Яргачин таргалуулж алах гэж халамжилсан байх уу?

0  |  0
Дорж(64.119.21.220) 2018 оны 04 сарын 21

Хүний эрхээр хахлхавчилсан жинхэнэ луйварчид бол Болд нар шүү. Манай УИХ-д брааг бүх төлөөл байнаа. Амины хэрэгтэн С.Эрдэнэ, Хүчиндэгч Гантулга садар самуунчин Мурат, Офшорчи, өмч ашиглагчид, хурлаа таслагчид, шуугиан таригчид, хорлогчид, яс хаячид, эхнэр хүүхдээ баранклагчид, нууц амрагтай эрхмүүд гэх мэт.

0  |  0
Бат(64.119.21.220) 2018 оны 04 сарын 21

Монголчууд туйлын туйлшрамтгай ард түмэн шүү. Зоригийг бараг л алтан бөгс шүрэн цээжтэй байсан мэт ярих юм. Ордны цонхоор нөгөөхөө гаргаад шээж байсан задарсан л тархи байсан биш үү. Лу Болдын найз байсан нь үнэн байхоо. Зориг алагдах үедээ 36 настай,тогтсон амьдралгүй, өөрийн гэх үр хүүхэдгүй, өөрөөсөөө5-6 насаар эгч хүүхэнтэй хамтран амьдарч байсан, архинд нилээд люблю байсан гэж л яригддаг байсан. Ийм хүн Монгол улсын ерөнхий сайд болсон бол яах байсан бол гэж бодогдох боллоо. Гэхдээ би Монгол улсын нэгэн иргэн хорлогдсонд туйлын харамсаж явдаг нь үнэн шүү. Бие биеэ амьдад нь л хай

0  |  0
Zevs(66.181.161.24) 2018 оны 04 сарын 21

Bold oo chi bitgii Bulganiig omoorch huuli zavhruulah geed bai .chi ch gesen holbootoigoor udahgui duudagdana shuu..Ta nar bugd barigdana.

0  |  0
Ганаа(37.171.113.167) 2018 оны 04 сарын 21

Зориг ерөнхий сайд болсон бол эх орондоо их юм хийх байсан юм. Монгол улсыг хөгжүүлэхгүй гэх гадна дотны дайснууд түүнийг хороосон

0  |  0
уншигч(103.10.23.187) 2018 оны 04 сарын 21

Зориг агсан амь насаа алдсан нь Л, Болд, С, Эрдэнэ Э Бат үүл нарт л ашигтайгаар туссан өөр юу ч байхгүй

0  |  0
Зочин(202.9.41.25) 2018 оны 04 сарын 21

Болд эргуу юу яриад байгаа юм бэ.

0  |  0
Отгоо(103.212.117.58) 2018 оны 04 сарын 21

Булган маш муухай эмэгтэй. Хамтран амьдарч байсан сайхан хүнээ нүдэн дээр нь алчихаад байхад өнөөдрийг хүртэл илчилдэггүй өнгө мөнгөний хүүхэн.

0  |  0
Зочин(182.160.4.217) 2018 оны 04 сарын 21

Энэ Болд гэдгийг гайгүй төлөвшсөн юмны голчыг харах гэж оролддог юм уу даа гэж өөдрөгөөр харж байлаа. Гэтэл Булган гэх авгайг магтаж байгаа ч юм шиг ”Булган нөхрийгөө хоёрдахь ээж мэт сайн халамжилдаг байсан” гэдэг нь Булганыг магтаад байгаа юм уу, өнгөн дээрээ тэгж харагддаг байсан гэсэн үг үү? Ер нь тэр хүүхэн хаанахын ямар гаралтай хүн бэ? Юутай ч тэр хүүхэн уг хэрэгт холбоотой л байж таарна даа. Хэний даалгавараар, хэрхэн нөхцөл бүрдүүлж өгсөн бол гэдэг л байгаа.

0  |  0
Zochin(66.181.161.24) 2018 оны 04 сарын 21

Bold gej mongonii huudii Manjrahsan hulgaich .chamaig ch gesen barivchlahad bolno .Bulgan avvai Zorig agsaniig yag l halamjilj haragdaach .Bulgan Bat uul .Elbeg pizdiis ene 3 aas gartsaagui

0  |  0
Zohin(73.93.152.144) 2018 оны 04 сарын 21

Saj Ter hergiig Elbegdorj tergvvtei shvvx jag shiidev onigoo 16nastai2zalyy hvvhedtei hvvhen zaxialgaar yls toriin allaga hiisen gexed ervvl hvn itgex vv

0  |  0
вл(99.203.17.205) 2018 оны 04 сарын 21

Энэ Эрдэнэ их юм мэдэж байгаа даа.

0  |  0
Зочин(66.181.179.127) 2018 оны 04 сарын 20

Булган бүгдийг мэдэж байгаа .би үзмэрч хүн...хэ хэ

0  |  0
Gerel(118.176.123.54) 2018 оны 04 сарын 20

Haa neg gazar zorigiin allagiin asuudaliig ..chagnaad nutagtaa ochihgui bdag neg huuhen bdag gsn

0  |  0
Зочин(182.160.4.90) 2018 оны 04 сарын 20

Тэр Булган гэдэг чинь хөөрхий хүүг янаглан хорлосон юм биш үү? Тэр хүүхэн чинь Дарханы биеэ үнэлэгч байсныг авчирч Зоригтой холбож өгсөн хүн хэн бэ? Тэр ямар бодлогоор ийм юм хийсэн бэ?

0  |  0
МАЙ(202.9.41.127) 2018 оны 04 сарын 20

ХАРАГДААЧ. ЗОРИГИЙН ЭЭЖ БИ ХҮҮГИЙНХЭЭ АМЬДРАЛД ОРОЛЦОХГҮЙ ЯАВ АА ГЭЭД УЙЛЖ БАЙСАН ЮМ ШҮҮ. БИДНИЙГ БИТГИЙ МАЛ БОЛГОХ ГЭЭД БАЙ. БАТ ҮҮЛИЙН НУУЦ АМРАГ АВГАЙ АЛУУРЧНЫ ХАМСААТАН

0  |  0
mongol(27.123.212.137) 2018 оны 04 сарын 20

Bulgan avgaig duugarahgui boltol daramtlagc hen be. Ter tuuniig medej l baigaa.

0  |  0
mlogch(202.9.41.16) 2018 оны 04 сарын 20

Odoo Bulganaar oroldohoo bolio naad hun chin nasaaraa zovj amidrah estoi yum u yamar ih hatuu tavilan geheer iim bdag yum be evii 2

0  |  0
Сайнаа(112.72.14.219) 2018 оны 04 сарын 20

Бодлын хэлдэг үнэн шүү хоорондоо их эвтэй байсан шүү Зориг сайд бодвол Булганд сайхан байх байсан шүү дээ яах гэж алуулах юм одоо Булганаар бичсэн зохиолоо дуусгахаар шийдэж дээ яасан азгүй юм бэ дээ монголд минь үнэн гэж алгаа Элбэгдорж Мөрөн нарын тавилттай жүжиг дээ

0  |  0
Ногоон малгайт(112.72.11.104) 2018 оны 04 сарын 20

Энэ ардчилсан хулгайч нар алсан хүнийхээ ойг жил болгон тэмдэглэж матарын нулимс унагах юм хуурамч үхээрүүд

0  |  0
зочин(66.181.161.126) 2018 оны 04 сарын 20

уул нв монголын цагдаа сайн илрүүлцэн л байх урдуур нь өөр юм оролцоод байгаа байхаа.тэр3хөдөөний тэнэг хүүхдүүд арай биш байх гэж бодох юм.булган яасан гүргэр юмбэдээ сонин хэвлэлд ярилцлага өгч болдоггзй юм байхдаа.сүрхий сэтгэлийн тэнхээтэй хүн юм.хэлмэгдүүлж сүйд болох шүү

0  |  0
zochin(202.179.24.163) 2018 оны 04 сарын 20

nuuremgii, galzuu, cheneggui achimag nastai Bulgan avgai ene olon jil ich tesver tevcheer gargalaa, odoo tegeed aluurchniig cheleechee

0  |  0
зочин (202.9.40.5) 2018 оны 04 сарын 20

Ардын намынхан алсаан. Өөрөөр хэлбэл коммунистууд алсан. би тагнуулын хүн. үнэнээр нь хэлье

0  |  0
Шинэ(66.181.187.111) 2018 оны 04 сарын 20

Ээж мэт халамжилдаг гэдэг хvнд сайхан сонсогдох мэт боловч эрх мэдлийг гартаа байлгадаг гэсэн vг ямар ч л байсан сайн шалгах нь зев байх

0  |  0
Q(59.153.114.79) 2018 оны 04 сарын 20

Tiimdee halamjtai huuhnees hun salj chaddaggui dee

0  |  0
Zochin (202.9.40.254) 2018 оны 04 сарын 20

Tsoriin gants gerchiig orhiduulj shiidsen shuuh unuudur uchir shaltgaanaa tailbarlah heregtei.

0  |  0
zz(64.119.17.211) 2018 оны 04 сарын 20

Ee medehgui.tsoriin gamts getch.yaagaad odii boltol uneniig helehgui baifaa yum be.hurdan ard tumendee unemiig helj ooroo bolon ard tumnee amraaj aluurchdiig ner ustai zarlaavhee.

0  |  0
зочин(202.179.31.242) 2018 оны 04 сарын 20

Одоо Булганаас бүх юм тодорхой болох байлгүй дээ, хууль хүчнийхэн одоо алдах эрх байхгүй шүү. Энэ хэргийн захиалагч нь жинхэнэ алуурчдынхаа хамт баригдах бизээ хэмээн итгэнэм.

0  |  0
Top