Фельетон: МОНГОЛ БОЛ ХӨШӨӨНИЙ ЭХ ОРОН ЮМ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 20

Хөшөөнд хөшөө босгох дутаж байна
Хөлдөө одон зүүх л дутаж байна
(Хөшөөний дуулиас)

Монгол бол хөшөө дурсгалын эх орон мөн гэж Зааны ясан улсын төв хэвлэл DMN онцолжээ. Тус улсын монголч эрдэмтэн Лаурен Жбагбо Монголд хоёр жил судалгаа явуулсаны эцэст хэлэхдээ Монгол орны сум болгонд таван хошуу малын хөшөө байдаг. Үүн дотроо бод малын хөшөө дурсгалгүй нэг ч суурин байхгүй. Монгол бол мал аж ахуйн орон мөн гэж бичжээ.

Тэрээр цааш нь энэ орон нь 1992 онд ардчилсан нийгэмд шилжсэнээр хөшөө дурсгал босгох сэтгэл зүрхнийх нь дуудлага сэргэсэн юм хэмээжээ.

Зөвхөн 1990 оноос хойш 26 жилийн дотор Монгол Улс сансарын 5 пуужин, атомын 2 цахилгаан станц, 6000 цэцэрлэг, 4000 гаруй эмнэлэг, 2500 сургууль, 20 сая хүүхдийн мөнгөөр хөшөө босгосон байна гэж олон улсын "Эмнести интернэшл байгууллага" дүгнэлт гаргасан байдаг.

Монгол бол нэг хүнд ноогдох хөшөө дурсгалаараа дэлхийд номер нэг үндэстэн гэж дэлхийн аварга амжилт бүртгэдэг Геннисийн номонд бичигдсэн байх аж.

Үүнд нарийвчилсан тоо гаргахад 1032 морины хөшөө, 538 бөхийн хөшөө, 341 төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хөшөө, хонь ямааны 1652, аргаль янгирын 123, 756 үхэр тэмээний хөшөө, Чингис хааны 27, Өэлүн эхийн 11, нохойны 231, эвтэй дөрвөн амьтны 26, тарваганы 25 ширхэг хөшөөтэй гэж тэмдэглэгдсэн байх юм.

Монголчууд бол хөшөө дурсгалын эртний өв уламжлалтай ард түмэн юм. Үүнд монгол нутагт оршин байсан Түрэг угсаатнууд том соёл үлдээсэн гэж түүхчид үздэг аж.

Мөн социалист нийгэмд Маркс, Энгельс, Лениний хөшөөгөөр ах дүү социалист орнуудаа тэргүүлж байсан статистик байдаг.

Монголчууд хөшөөнд бас идеалист байдлаар хандах нь ч бий. Улаанбаатар хотын төвд байсан пролетарийн их удирдагч Лениний хөшөөг хүний наймаа, хууль бус ажиллагатай холбон үзэж буулгасан гэж зарим судлаачид үздэг байна

Хөшөө судлаач Цэрэнтогтох.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zocin(66.181.161.112) 2018 оны 04 сарын 22

их хурлын 76.д.бас эцэг эхэд нь гээд хөшөө явж өгч байгаа биздээ.

0  |  0
Mongol hoshoochin (174.231.11.42) 2018 оны 04 сарын 21

Bid udahgyi delhiid baihgyi AL ni hoshoo bosgono Emegteichyydee hyndelj eh Hunees torson uchir dotor ni ordog hoshoo bosgono

0  |  0
баабар(182.160.35.149) 2018 оны 04 сарын 21

одоо тэр хэлмэгсдийн гэх хүн аалзын хөшөө зоригийн гэх тамхи сурталчилсан хөшөө битлзийн гэх индүүдүүлсэн хөшөө цогтсайханы гэх архичин төрхтэй хөшөөг буулгаж хог руу хаях хэрэгтэй.

0  |  0
Jaja(172.58.44.52) 2018 оны 04 сарын 21

Mongold hun bish hushuu amidardagiin.

0  |  0
Дууны хөшөө(202.179.27.159) 2018 оны 04 сарын 20

Номны хөшөөг буулга

0  |  0
Zochin(59.153.113.45) 2018 оны 04 сарын 20

Setgel medreliin unchtei hvmvvs gj bga ni tdrkhoi mgl chuudiig zaan nohoi beatles sarmagchin mori temee boov shaldan hvvhen hvvhed sandal geed tsaashaa zunduu ervvl hvmvvs iim yum hiihvv niigmeeree setgetsiin unchtei boltsgook

0  |  0
chono(212.51.198.193) 2018 оны 04 сарын 20

mald, bohd, generald hoshoo bosgodgoo boliochee, odon medaliar shagnadagaa zogsoogoochee muuhai hoshoorhuu yum temedgeer goydog tsag duussan shuudee 21 zuund amidarch baigaagaa oilgotsgooh tsag hezee ireh ve ali eswel ewlegdorj batuul enhboldod 76 gishuund bugdend ni hoshoo barij ogyo ganchhan ter humuus hoschoogoo sharil deeree eswel hashaandaa bosgo tuunees hot aimag sumiin tow bitgii buzarlaad bai,

0  |  0
Top